en

ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-01-12 00:00:00
1930

Сэтгүүлийн тодруулга буландаа бид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц шифр харилцааны хэлтсийн байцаагч, цагдаагийн хошууч Б.Бат-Эрдэнийг урьлаа.

Цагдаагийн ерөнхий газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрхийсэн ажлуудыгтодрууллаа.

Өнгөрсөн жил авлигалтай тэмцэх жил болгон олон ажил зохион байгуулсан.Ямар үр дүнтэй байсан бэ?

2014 онд цагдаагийн ерөнхий газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон болох уриалга гаргаж, алба хаагчдын дунд “Авлигын хор уршиг” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, Монголын сурагчдын холбоотой хамтран "Авлига хүүхдийн нүдээр" гар зургийн уралдаан, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтран цагдаагийн байгууллагын мэдээлэл хүлээн авах 126 тусгай дугаарын утсыг иргэд, олон нийтэд таниулах, оюутан залуусын бүтээлч ажиллагааг дэмжих зорилгоор зарласан зурагт хуудасны уралдааныг тус тус зохион байгуулж, уралдаанд шалгарсан бүтээлүүдээр Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргаж иргэд, алба хаагчдад сурталчилсан. Мөн мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд хариуцан оруулах мэдээллийн бүтэц, товыг боловсруулж, цахим хуудсыг шинэчилсэн зэрэг ажлууд зохион байгуулсан. Авлигатай тэмцэх газраас бидний ажлыг үнэлж “Авлигаас ангид сайн засаглалын сайн санаачлага” өргөмжлөлөөр шагнасан.   

Энэ жил ямар ажлууд хийсэн бэ?

Энэ жилийн хувь цагдаагийн байгууллагаас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил арга хэмжээ нь тодорхой түвшинд ахиц, үр дүн гарсан гэж үзэж байна. Бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал:

Салбар зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжиж, жил бүр төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг тооцож хэвшсэн нь нэгж дээр уг үйл ажиллагаа тогтмолжих хандлагатай болсон.

Байгууллагын удирдлагын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж тодорхой хэмжээний санхүүжилтыг шийдвэрлэж өгснөөр “Авлига, ашиг сонирхлын хууль тогтоомжуудыг ажил амьдралдаа хэрэгжүүлцгээе” нэртэй нийтийн албанд зориулсан 12 ангит богино хэмжээний киног хийсэн нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болсон.

Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 130 алба хаагчийг авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах сургагч багшаар бэлтгэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон алба хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар ойлголт мэдлэг олгох боломжийг бүрдүүлсэн.

Авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй цагдаагийн байгууллагын ажлын байр, албан тушаалыг тодорхойлох судалгааг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албатай хамтран хөндлөнгийн байрь сууринаас хийлгэж, судалгааны үр дүнг авлигаас урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлогын үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдсэн.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, зардал багатай хүргэх “Цахим болон мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс үзүүлж буй тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох, жолоодох эрх сэргээх, үнэмлэх нөхөн олгох, жолоочийн үнэмлэх солих, гадаадын иргэнд жолооны үнэмлэх сольж олгох, жолоочийн лавлагаа гэсэн 6 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, Мэдээлэл технологийн паркад 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа хийж, иргэд ТҮЦ машинаас төрийн үйлчилгээнд нэвтрэх түлхүүр үг авч www.ezasag.mn сайтаар дээрх үйлчилгээнүүдийг бүрэн авах боломжтой болсон.

Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан дуудлага мэдээллийг цахим хэлбэрээр авах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг ил тод болгох, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын цахим үйлчилгээ” /service.police.gov.mn/ цахим хуудас болон “Mongolian police” апплейкшныг хийснээр иргэн өөрийн гаргасан гомдол, мэдээллийг аль цагдаагийн газар, хэлтсийн хэн гэдэг албан тушаалтан шалгаж байгаа, тухайн гомдол, мэдээлэл хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн.

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд иргэдийг угтан авч тэдний санал хүсэлтийг хүлээн авах, зөвөлгөө өгөх үүрэг бүхий угтагч цагдаа, Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан цагдаагийн байгууллагад ирсэн иргэдийг чирэгдүүлэлгүй хүлээн авч, цагдаагийн ажил үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Шилэн уулзалтын өрөө”, Лицензийн төв байрныхаа нэгдүгээр давхарт угтах үйлчилгээний цэгийг тохижуулан иргэд, олон нийтийг хурдан шуурхай мэдээлэл, хууль эрх зүйн туслалцаа авах боломжийг бүрдүүлсэн.

Авлигалтай тэцмэх чиглэлээр ямар бодлого барьж, ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллага нь ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгох, авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилөөс ангид байх зорилт тавин ажиллаж байна.

Ирэх жилд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Ирэх жилд бид дараах ажил арга хэмжээг хэрэгжүүлээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал:

Авлигатай тэмцэх газартай байгуулсан санамж бичигийн хүрээнд энэ удаагийн сургалтаар хүүхдийн асуудал хариуцсан ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэсэн сургалтаа 2016 онд давтан болон мэргэшүүлэх чиглэлээр үргэлжүүлэн зохион байгуулах. 

Бэлтгэгдсэн сургагч багш нарыг шаардлагатай гарын авлага материалаар хангаж ажиллах.

Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит жишээнд тулгуурласан сургалтын богино хэмжээний кино /видео контент/ бүтээж, дотооддоо сургалт зохион байгуулах.

Цагдаагийн байгууллагын бүтэц, албан тушаалын нэршилд өөрчлөлт орсонтой холбогдуулан авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй цагдаагийн байгууллагын ажлын байр, албан тушаалыг тодорхойлох судалгааны ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Судалгааны төв, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албатай хамтран явуулах.

Цагдаагийн байгууллагад биеэр хандаж ирсэн иргэнийг угтан авч зөв боловсон харьцаж, санал хүсэлтийг нь хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, зөвлөгөө өгөх үүрэг бүхий угтагч цагдааг сургаж дадлагажуулах ажлыг Авлигатай тэмцэх газар болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудас /www.police.gov.mn/-ны мэдээллийн шинэчлэлтийг сайжруулах.

Цагдаагийн байгууллагын цахим үйлчилгээ /service.police.gov.mn/ цахим хуудсыг боловсронгуй болгох зэрэг олон ажлуудыг бид төлөвлөж байна.

 

 

Б.Төгсжаргал

 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
116
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
160
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
116
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
160
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
159
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
128
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
228
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
210
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
204
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
204
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
120
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
117
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос