ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР "ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА"-ААР ШАЛГАРЛАА
2014-12-09 00:00:00
3305
Хөвсгөл аймгийн цагдаагийн газар нь Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас Төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зарласан "Хотын хөгжилд иргэдийн оролцоо" сэдэвт аяны хүрээнд байгууллагын гадна болон дотор орчноо хамтын хүчээр тохижуулж Мөрөн хотынхоо хөгжил цэцэглэлт, эко орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан "Шилдэг төрийн байгууллага"-аар шалгарч дэд байр эзлэн, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
Мөн Хөвсгал аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан "Санхүүгийн зөрчилгүй байгууллага" шалгаруулах уралдааны болзлыг хангаж ажлын үр дүнгээр 3-р байр эзлэж, аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагджээ.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.