en

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2014-11-12 00:00:00
2888
МАЛЫН ХУЛГАЙГҮЙ БҮС НУТАГ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Завхан аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Малын хулгайгүй бүс нутаг” уулзалт зөвлөгөөнийг Завхан аймгийн Улиастай хотод 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уулзалт зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, болон цагдаагийн газар хэлтсүүдийн төлөөлөл нийт 110 хүн оролцсон юм.
Уулзалт зөвлөгөөнд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар цаашид хийх ажлын талаар зөвлөгөө өгч, Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Ховд аймйаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр нар “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажил”-ын талаар, Увс аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Чимэддорж “Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийн гаралт, тулгарч байгаа асуудал” сэдвээр, Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж байгаа нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. 

Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тулгарч буй бэрхшээл, анхаарах асуудал сэдвээр орон нутаг дахь цагдаагийн хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар малчин айл өрх, иргэдийн сэтгэгдлийг теле сурвалжлагаар оролцогчдод танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудлаар хэлэлцүүлэг, санал шүүмжлэл явуулан уулзалт зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төсөлд санал авлаа. 

Уулзалт зөвлөгөөнд оролцогчдоос дараах шийдвэрийг санал нэгтэйгээр батлан дараагийн жилд энэхүү шийдвэрийн үр дүнг тооцохоор тогтлоо. 

Нэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр:

“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулиар Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны болон Хууль хяналтын байгууллага, Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэсэн үүргийн биелэлтийг тооцдог журмыг өөр өөрийн онцлогт тохируулан гаргаж мөрдөх, 

Хоёр. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс хийх ажлын хүрээнд:

1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг аймаг бүр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боловсруулан төлөвлөж хэрэгжүүлэх. 

2.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах хөрөнгийг иргэдийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулах талаар тодорхой арга хэмжээ авах

3.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэлтэй ажилласан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, малчин бүлэг, нөхөрлөлийг жил бүр шалгаруулан урамшуулдаг ажлыг бодитоор зохион байгуулах

4. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулиар албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэсэн үүргийн биелэлтийг жилд нэг удаа шалган зааварчилж үр дүнг тооцно. 

Гурав.Цагдаагийн газар, хэлтсүүдээс хийх ажлын хүрээнд:

1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой бүх талын мэдээллийг солилцох, арга туршлагаа хуваалцах, ажлын хэсгүүдийг харилцан айлчлуулж байх
2.Бүсийн хэмжээнд малын хулгайн эргүүл, шалгалтыг жил бүрийн 11 дүгээр сараас дараа жилийн 01 дүгээр сарын хугацаанд үе шаттайгаар тогтмол явуулж дүнг тооцон харилцан мэдээлэл солилцож байх

Дөрөв. Хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр: 

1.“Малын хулгайгүй бүс нутаг” уулзалт зөвлөгөөнийг жил бүр доорхи хуваарийн дагуу зохион байгуулна.

2015 онд Говь-Алтай
2016 онд Баян-Өлгий
2017 онд Ховд
2018 онд Увс
2019 онд Хөвсгөл
2020 онд Завхан. 

2. Өмнөх зөвлөгөөний үед гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулагч аймаг хариуцан нэгтгэж дүнг тооцон уулзалт зөвлөгөөнд тайлагнана. 

3.Цагдаагийн газар, хэлтсүүд өөрийн вэб сайтад малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх булан нээж холбогдох мэдээллийг байршуулж хэвших. /Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан алба хаагчдын утасны жагсаалтыг байршуулах/

Мөн мессенжэр хаяг, фейсбүүк, твиттер хуудсыг ашиглан харилцан мэдээлэл солилцох. Энэ ажлыг холбооны инженерүүд энэ оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулна. 

4. Жил болгоны уулзалт зөвлөгөөн дээр бүсийн хэмжээнд малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилт гаргасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан 1, цагдаагийн алба хаагч 1, малчин 1-ийг шалгаруулж урамшуулж хэвших. Энэ ажлыг тухайн зөвлөгөөнийг зохион байгуулагч аймаг хариуцан урьдчилан шалгаруулж шагналыг бэлдсэн байна. 

Уулзалт зөвлөгөөний дараа оролцогчдын дунд ширээний теннис, снукер билльярдын тэмцээнийг цагдаагийн газар дээр явуулан дүгнэж, урамшууллаа
 
ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
24
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
25
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
24
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
25
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
0
31
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
26
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
23
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
406
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
229
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
233
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
203
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
201
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос