en

Цагдаагийн хошууч Э.Саруул: Зөв хандлагатай хүн зөрчил гаргадаггүй

2025-04-21 11:10:00
1816

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруултай зөрчлийн хэргийн талаар ярилцлаа.

-Манай улс Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхлээд нэлээд хугацааг ардаа үдлээ. Иргэд ямар шалтгааны улмаас зөрчил гаргаад байна вэ?

-Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үздэг. Иргэд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт, биеэ авч явах ёс зүйг сахин биелүүлээгүйн улмаас мөн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас зөрчил гаргаж, энэ төрлийн хэрэгт холбогдож байна.

Тухайлбал, олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие засах, нус, цэр, тамхины иш, хогоо хаях нь хувь хүний биеэ авч явах соёл хийгээд ёс зүйн хувьд байж болохгүй асуудал гэдгийг хүн бүхэн мэддэг. Хэдий тийм ч энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах үйлдэл гэдгийг мэддэггүй. Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дээрх төрлийн 42711 зөрчил бүртгэгдсэн. Тэгэхээр хүн биеэ зөв боловсон авч явж, бусдад хүндэтгэлтэй хандахад л энэ төрлийн зөрчил гарахгүй байх бүрэн боломжтой.

-Манай улсад ямар төрлийн зөрчил нийтлэг бүртгэгддэг вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, хүний биед халдах, олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах зэрэг зөрчлүүд нийтлэг бүртгэгддэг.

-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн бол хүлээлгэх харицлага нь улам чангардаг. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Хоёр ба түүнээс дээш хүн хоорондын харилцаанд манлайлагч, лидер гэх асуудал байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд ч ажиглагддаг. Хосууд “Манай эхнэр, эсвэл нөхөр гэр бүлээ нуруун дээрээ үүрч явдаг, надаас илүү цалин авдаг, энэ маань амжилттай сайн яваа” гэх зэргээр ярьдаг шүү дээ. Гэхдээ та хэн нэгнээс ямар нэгэн зүйлээрээ илүү байна гэдэг нь тэр хүнийг дорд үзэх, эсвэл түүнээс илүү эрхтэй гэсэн үг биш. Нийгмийн байдал, гарал үүсэл, ажил хөдөлмөр, цалин хөлс гээд юугаараа ч бусдаас илүү байлаа гээд бусдын эрхэнд халдах, эрхшээлдээ байлгах, бие болоод сэтгэл санааны дарамт учруулах эрх хэнд ч байхгүй.

Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Энэ төрлийн гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдвэл эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай. “Манай эхнэр, нөхөр надад гар хүрдэггүй ээ. Гэхдээ гэрээс гарахаар уурлаад байдаг”, “Байнга утсыг маань шалгадаг, үүнээсээ болоод маргаан гардаг” гэх яриа хүмүүсийн дунд элбэг байдаг. Тэгвэл энэ үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байдаг.

-“Шөнийн цагаар хүүхдүүд гэртээ тоглосны төлөө цагдаа ирж торголоо” гэсэн агуулга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цөөнгүй харагддаг. Та энэ зөрчлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Шөнийн цаг гэдэгт 22:00 цагаас 06:00 цаг хүртэлх хугацааг хамааруулж ойлгоно. Цагдаагийн байгууллагад “Манай дээд, доод, хөрш айл дуу чимээ их гаргаж амгалан тайван байдал алдагдууллаа” гэх дуудлага, мэдээлэл ирдэг. Бид хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдээс ирсэн дуудлага, мэдээллийг шалгаж, тогтоож, шийдвэрлэдэг. Үнэхээр шөнийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, орилж хашхичиж, чанга дуу хөгжим тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг. Харин энэ төрлийн зөрчилд бага насны хүүхэд холбогдсон тохиолдолд эцэг, эхэд нь зөвлөгөө өгөөд явдаг. Тиймээс цахим орчинд гарсан дээрх мэдээлэл бол худал мэдээлэл юм. Таны хөгшин настай эцэг, эх, өвчиндөө шаналж яваа хэн нэгэн, эсхүл нярай хүүхэд унтаж, амарч байхад хөршүүд тань чанга, дуу чимээ гаргаж тэднийг тухгүй байлгавал яах вэ гэдгийг бид өөр дээрээ тусгаж, хаана хаанаа бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

-Зөрчил гаргах эсэх нь тухайн хүний ухамсар, соёлтой холбоотой юу. Мөн иргэд өөрсдийгөө зөрчил үйлдэж байгаагаа ч мэдэхгүй тал байдаг?

-Тийм ээ. Зөв хандлагатай хүн зөрчил гаргадаггүй. Замын цагдаа байхгүй л бол улаан гэрлээр явчихдаг, эрхээ эдэлж байна гэх нэрийдлээр олон нийтийн газар орилж хашхичиж, бусдыг гутаан доромжилж, бусдын эрхэд халддаг, хоорондоо үл ойлголцсоноос болж бусдад гар хүрдэг, хүссэн газраа нус, шүлс, хогоо хаяж, бие засдаг, зөвхөн өөрийн ашиг орлогоо бодож насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл, тамхи худалддаг, хэн нэгнийг хайрлаж байгаа нэрийдлээр хажуудаа тас хүлчихдэг, бага насны хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэдэг гэх мэт үйлдлүүд бүгдээрээ Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Эдгээр үйлдлийг гаргахгүй байх нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс биеэ зөв авч явж, хүүхэд багачууддаа үлгэр дуурайл үзүүлснээр зөв, боловсон иргэдийг төлөвшүүлж чадна гэж боддог.

-Гэмт хэрэг, зөрчлийн хэдэн хувийг нь иргэд согтуугаар үйлддэг юм бол. Энэ талаарх мэдээлэл бий юу?

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр сүүлийн таван жилд 27.359 гэмт хэрэг, 353.190 зөрчил, нийт 380.549 гэмт хэрэг, зөрчлийг иргэд согтуугаар үйлдсэн байна. Хэрвээ тухайн гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол 380.000 орчим гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж, энэ тооны иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх боломжтой байлаа. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас, ухаангүй согтож 348 иргэн осгож нас барсан гэсэн мэдээлэл бий. Ямар нэгэн эдгэшгүй өвчин тусаад биш, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хүний амь нас эрсдэж байгаа нь харамсалтай.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог. Хэрэв 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах хуулийн зохицуулалттай байдаг. Иймд согтууруулах ундааг худалдан борлуулдаг мөн түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй байна.

-Ер нь иргэд ганц хормын уураа тэвчиж, уурласан үедээ үгээ залгиж, нэг гараараа нөгөө гараа барьж чаддаггүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь их байх шиг байна. Та энэ талаар өөрийн санал, бодлоо хуваалцахгүй юу?

-Хүний түр зуурын уураа тэвчилгүй, сэтгэл хөдлөлдөө хэт их автсаны улмаас гаргаж байгаа үйлдэл нь сэтгэл зүй, бие махбод, нийгмийн олон талын эрсдэлийг бий болгож байдаг. Огт танихгүй хүмүүс олон нийтийн газар, гудамж талбай, эсхүл авто зам дээр маргалдаж, улмаар зодолдож, бие биенийхээ биед халдаж байгаа дүрс, бичлэгүүд цахим орчинд их нийтлэгддэгийг та бид мэднэ. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг кинонд гардаг шиг заавал буудуулж, хутгалуулж, өндрөөс унаж байж эрсддэг, хохирдог зүйл биш гэдгийг л иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Таны ганцхан хормын сэтгэл хөдлөл, уур бухимдлаа тэвчээгүйн улмаас гаргасан үйлдэл, хэн нэгний өөдөөс зангидсан гар өөрийн тань болон бусдын амьдралд ямар их зовлон, шаналал учруулж болохыг бодох хэрэгтэй. Хүн ямар ч үед уураа ардаа, ухаанаа урдаа авч явах учиртай. Бид чинь харьцангуй соёлтой нийгэмд амьдарч байгаа ухаант хүмүүс шүү дээ. Аливаа зүйлийг уураар биш, ухаанаар шийдвэрлэж байхыг иргэддээ зөвлөмөөр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

ШИНЭ МЭДЭЭ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
82
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
63
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна

Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
82
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
63
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
207
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
963
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
0
327
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
0
66
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
0
134
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
0
86
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
0
96
2025/06/26
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос