en

Б.Цогтбаяр: Нохойг илүү сайн сургаж бэлтгэх боломжтой боллоо

2014-10-08 00:00:00
3576

Саяхан ОХУ-аас албаны нохойг хар тамхи болон тэсрэх дэлбэрэх бодис илрүүлж сурах сургалтад шаардагдаж байгаа "Наркотик бодис болон тэсэрч дэлбэрэх бодис орлуулагч"-ийн цуглуулга бүхий цүнхийг худалдаж аваад байна. 

Энэ сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяртай уулзан Албаны нохойн сургалт болон үнэрийн лабораторын үйл ажиллагааны талаар товч ярилцлаа.

- Та үнэрийн лабораторын талаар товчхон танилцуулна уу.

- Манай улсад үнэр хадгалж харьцуулах лабораторийг байгуулах ажлыг 1990 оноос эхлэн судалж, 1993 оны 6-р сарын 29-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 167 дугаар тушаалаар “Үнэрийн лабораторийн ажиллах журам”-г  батласнаар үйл ажилгаагаа эхэлсэн.

- Дэлхийн жишиг ямар байдаг вэ?

- Дэлхийн олон улсын Цагдаагийн байгууллагуудын албаны нохойг  сургах арга  нь нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Нохойг биологийн үнэр мэдрэгч (детектор)-н хувьд гэмт хэргийн ертөнцтэй тэмцэхэд үр дүнтэй ашиглаж болно гэдгийг нэгэнт олон улс орон баталсан билээ. Албаны нохойн үүрэг ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтнийг илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон.

Үнэрийн  лаборатори ажиллуулс­наар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давташгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийг бид эргэлзээгүйгээр мэддэг болсон. 

- Одорологи буюу “үнэр судлал”-ын талаар тодруулж, хэлж өгнө үү.   

- Одорологи буюу “үнэр судлал” нь криминалистикийн тогтолцоог бүрдүүлэгч чухал салбарын нэг болох “трасологи” буюу мөр судлалд багтаж явдаг бөгөөд үнэрийн мөр үүсэх явц, түүнийг илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, хадгалах, ашиглах нь үр дүнтэй. Өнөө үед гэмт хэргийн ертөнцтэй тэмцэхэд бусад орны мэргэжил нэг байгууллагууд маань амжилттай ашиглаж байна. Иймд Үнэрийн лабораторийг ашиглалтанд оруулан цаашид хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай, бидний нэн түрүүн анхаарах асуудлын нэг болж байна.          

- Сургалт дадлагын төвөөс энэ чиглэлээр ямар журам боловсруулан ажиллаж байна?

- Манай сургалт дадлагын төвөөс Шинжлэх ухааны академийн  Микробиологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачтай хамтран “Үнэрийн лабораторын ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахад бэлэн болгоод байгаа. Мөн гадаад орнуудад ажиллаж буй үнэрийн  лабораторын орчин үеийн тоног төхөөрөмжүүдийн болон түүн дээр хэрхэн ажилладаг талаарх судалгааг явуулж эхлээд байгаа ба үйл ажиллагааг үе шаттайгаар шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

- Нохойг хэрхэн сургаж байгаа вэ? Саяхан ОХУ-аас шинээр сургалтад хэрэглэдэг хэрэгслүүд авсан гэсэн.

- Манай Албаны нохой, морь сургалтын хэсэг дээр нохойг сургаж албанд ашиглаж байна. Нохойг одоо хэв журмын эргүүл, хэргийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үнэрийг илрүүлэх, хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодисыг  илрүүлэх чиглэлээр сургаж байна.

Дээр дурьдсан цүнхний иж бүрдэл нь жинхэнэ хар тамхины төрлийн ургамалтай ижил  төстэй байгалийн нейробиологийн бодисын молекулын үнэртэй, бүтцийн хэсэгт нэвчсэн бичил талст целлюзыг агуулсан цагаан өнгийн нунтгийн нэгдэл бөгөөд хар тамхины идэвхжилгүй, халуун цустанд хордлого өгдөггүй болно. 

Имитатор нь мансууруулах донтуулах зэрэг гаж нөлөөгүй бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй,  нохойд үнэрийг үнэртүүлж сургах үеийн  нохойн албаны сургалт-дасгалжуулалт, тогтмол сургалтад зориулагдсан. Үүнийг авснаар  нохойг илүү сайн сургаж бэлтгэх боломжтой болж байгаа юм.

Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
58
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
58
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
61
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
48
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
51
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
55
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
51
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
58
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
60
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос