Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга

2024-11-10 15:08:00
1169

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, тэднийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдтой ярилцлаа.

-Хүүхэд хамгааллын талаар ярилцах саналыг минь хүлээн авсан танд уншигчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. Ярилцлагаа Монгол Улсад хүүхэд хамгаалах эрх зүйн орчин бүрдэж чадсан уу гэсэн асуултаар эхэлье.

-Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгасан хууль 52, олон улсын гэрээ, конвенц зэрэг баримт бичиг 22, Засгийн газрын тогтоол 12, яам агентлагийн баталсан журам 110 гаруй гээд хууль эрх зүйн хувьд хангалттай бий.

Шинэ тутам гарч байгаа гэмт хэрэг зөрчил, нийгмийн үзэгдэлтэй холбогдуулан хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Тэдний эрхийг хамгаалах шаардлагатай тохиолдолд хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Хамгийн сүүлд гэхэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталж, энэ оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хүүхдийн эрх зөрчигддөг, сургууль, түүний орчинд хамгийн их асуудал болдог үе тэнгийн дээрэлхэлтийн талаар энэ хуульд тусгаж өгсөн. Хамгийн гол нь аливаа албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр, иргэд, эцэг, эхчүүд бидний үйлдэл болгонд, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эрх ашиг хөндөгддөгийг анзаардаггүй, тоодоггүйгээс хууль зөрчиж тэднийг хохироож байдаг.

-Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг алба нэгжтэй. Энэ нэгжээс хийж буй ажлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч ажилласаар ирсэн. Засгийн газрын тогтоолоор 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллахаар заасан байдаг. Өмнө нь дүүргүүдэд хүүхдийн асуудал хариуцсан ганц байцаагч ажиллаж байсан нь хүүхэд бүрд хүрэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ чиглэлд анхаарч 2020 онд ЦЕГ-ын даргын тушаалаар анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс хэмээх дагнасан нэгж байгуулж байв. 2021 онд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 103 болгосон юм. Үүнтэй холбогдуулан тус хэлтсийн бүтцэд өөрчлөлт оруулж, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, 2023 онд Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөсөн. Ингэснээр энэ хэлтсийн алба хаагчид маань гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ чиглэлийн 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа. Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдын орон тоог бий болгосноор сургууль болон хүүхэд бүрд хүрч ажиллах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх боломжийг нэмэгдүүлсэн.

-Хүүхдийн мэргэжилтэн цагдаагийн бусад ажилтнаас юугаараа онцлог, ямар ажил хийдэг хүмүүс вэ?

-Өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг нь тэдний ажлын онцлог. Учирч болох хор хохирол, үр дагаврыг таслан зогсоож чадсанаараа ирээдүйд нэг иргэн, цаашлаад бүтэн гэр бүлийн амьдралыг хэрхэхийг шийддэг нарийн ажил. Энэ ажлыг хийж чадах цагдаагийн алба хаагч эрх зүй, хуулийн хүрээнд ажиллах мэргэжлийн чадвартай байхаас гадна аливаа гэмт хэрэг, зөрчлийг шалгахдаа нарийн өндөр мэдрэмжтэй ажиллахыг, ялангуяа хүүхдийн сэтгэл зүйг мэдэрч чадах мэдлэг, мэдрэмж шаарддаг гэдгээрээ онцлогтой.

Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтэн гэдэг бол багачуудын эсрэг болон тэдний үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнтэй тэмцэх, ялангуяа хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус бүхий л байгууллагатай хамтран зохион байгуулдаг, зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд туслалцаа үзүүлдэг алба хаагчид юм.

-Цагдаагийн байгууллага хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн сэргийлж байгаа бол?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийдэг олон төрлийн ажил бий. Эдгээрээс хамгийн том, хамгийн чухал ажил бол хүүхдэд бага наснаас нь гэмт хэргийн хор уршиг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийдвэрлэх арга зам, өөрийгөө хамгаалах хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, орчны аюулгүй байдлыг хангуулах байдаг учраас үүнд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, энэ онд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх 534 ажил, арга хэмжээ, 3340 сургалт мэдээлэл, 154 уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, 962 сургуулийн 354 955 сурагчид нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сургалт зохион байгуулж зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Дээрх ажил арга хэмжээг зохион байгуулахдаа төрийн 1356, төрийн бус 243 байгууллага, 518 аж ахуйн нэгж, их, дээд 105, ерөнхий боловсролын 962 сургууль, 741 цэцэрлэгтэй хамтран ажиллажээ. Эдгээр тоо баримтыг яагаад дурдаад байна вэ гэвэл, энэ зүгээр нэг тоо биш. Тооны ард нэг ч болтугай хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, буруу үйлдлээс  татгалзуулах, эрхийг нь ойлгуулах гэсэн хүүхдийн мэргэжилтнүүдийн урт удаан хугацаанд олон удаагийн давтамжтай хийсэн маш олон ажил байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.

Хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд зам, тээврийн осолд өртөж гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар уулзвар, гэрэлт гарц” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Гарцын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрч арилах, гэрэлтүүлэг байхгүйгээс ялангуяа өвлийн улиралд хүүхдүүд хичээлээ тарах, зам гарах үедээ осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай тохиолдлоос урьдчилан сэргийлж байгаа юм. Тухайн орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, хурд сааруулагч, гэрлийн шон, замын хашлага бусад хэсгийг шар өнгөөр будаж, гэрэл ойлгогч зэргийг байршуулан явган хүний гарцын шугамыг лед гэрлэн тэмдэглэлээр сольсон. Ингэснээр гадаа хэчнээн харанхуй, бүрэнхий байсан ч жолооч шар бүс рүү ороход сургуулийн орчин, гарцтай хэсэг, хурд сааруулагч байгааг харж хурдаа хасаж, тохируулан анхаарал болгоомжтой уулзвар гарцыг нэвтэрч, тухай орчинд осол гарахгүй, хүүхэд хохироогүй эерэг үр дүн гарч байна.

Дээр хэлсэн сургууль, түүний орчинд хүүхдүүдийн дунд хамгийн ихээр үйлдэгддэг, эцэг, эхчүүд бидний санааг зовоодог үе тэнгийн дээрэлхлийн асуудал. Бид хүүхдүүдэд үе тэнгийн дээрэлхэл байх ёстой зүйл биш. Тийм үйлдэл гаргаж буй хүүхдэд дээрэлхэл цаашлаад гэмт хэрэг, зөрчил болох хор уршигтай. Дээрэлхэлд өртөгсдөд үүнийг нууж даамжруулах нь буруу, насанд хүрсэн итгэж болох хүнд хэлж таслан зогсоох, тухайн үйлдлийг харсан, мэдсэн ч нуудаг хүүхдүүдэд найзынхаа нүднээс нулимс гарч, ганцаардаж байгааг нь зүгээр хараад өнгөрч болохгүй. Өнөөдөр найзад чинь тохиолдож байгаа зүйлийг  хараагүй мэт өнгөрүүлж даамжруулаад байвал маргааш чамд ч тохиолдож магадгүй гэх зэргээр түүнээс үүдэх хор уршгийг ойлгуулах, дээрэлхэл гэдэг байх ёстой зүйл биш, таслан зогсоох учиртайг ойлгуулах, мэдээлэл өгөх, уриалах зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг зохион байгуулсан. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил 9.8 хувиар буурсан үр дүн гарсан байгаа. 

-Хүүхэд гэрээсээ төөрч, алга болсон гэх мэдээлэл үе үе олон нийтийн сүлжээнд цацагддаг. Сүүлийн үед ингэж алга болсон хүүхдүүдийн олонхыг телекамерын тусламжтайгаар олж байгаа шүү дээ.

-Тийм ээ. Яг одоо “Ногоон бүс” төсөл буюу камержуулах ажил хийж байна. Энэ төслийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллагуудын оролцоотой улсын хэмжээнд гудамж, талбайг бүрэн камержуулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар нийслэлд 48 213, орон нутагт 28 524, нийт 76 737 камер суурилуулсан. Зорилтот түвшинд хүрэх ажлын явц 99.8 хувьтай байна. Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гээд бүхий л газар, гудамж талбай бүрэн камерын хяналтад орж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах бас нэг том алхам болох юм.

Цаашид Боловсролын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн боловсрол олгох, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээлийн хөтөлбөрт тусгуулах, эсвэл тодорхой хичээлийн цагуудаар хүүхдийн мэргэжилтнүүд маань зочин багшаар оролцон сурагчдад мэдээлэл өгөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

-Өөрсдөдөө тулгарсан асуудлыг хүүхдүүд цагдаагийн ажилтнуудад хэр нээлттэй ярьдаг бол?

-Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой, үзэл бодол, ертөнцтэй байдаг учраас цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд олон янзаар хүүхдүүдээс мэдээлэл цуглуулж, тэдэнд тусалдаг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудад захиргаатай нь хамтран санал, хүсэлтийн хайрцаг байрлуулсан. Энэ хайрцагт хүүхдүүд өөрийнх нь болон найзынх нь эрх зөрчигдсөн талаар бичиж үлдээдэг. Хайрцагт ирсэн мэдээллийг хүүхдийн мэргэжилтнүүд үзэж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл байвал түүнийг нь шалгах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажиллах, цахим орчныг ашиглан нууцлал, аюулгүй байдлыг ханган харилцах,  чатбот, цахим шуудан ашиглах, 24 цагаар тусгай дугаарын утас ашиглан сэтгэл зүйч нар зөвлөгөө, мэдээлэл хүргэх гэх мэт боломжтой бүхий л байдлаар мэдээлэл солилцон, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаас гарахад нь тусалдаг. Санал хүсэлтийн хайрцагт хүүхдүүд нуугдмал гэмт хэргийн талаар 20 орчим мэдээлэл ирүүлсэн байсныг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд “102 police” аппликэйшн ашиглалтад орууллаа. Хүүхэд, залуус цахим орчинд маш идэвхтэй байдаг учир аппликэйшн ашиглаад цагдаагийн байгууллагатай холбогдох, мэдээлэл, зөвлөгөө авах, дүрст дуудлага хийх зэрэг бүхий л боломжийг нээж өгсөн.

Мөн тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй. Тухайн хүүхдүүдийг тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг ч бид орхигдуулахгүй хангах ёстой. Цагдаагийн байгууллагын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 101, 105, 102, 103 тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи тасралтгүй нэвтрүүлэн, ашигладаг. Тус төвд тусгай дугаарын утсанд дуудлага өгч буй иргэнтэй дүрсээр харилцах технологийг өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан одоогоос хоёр жилийн өмнө нэвтрүүлсэн. Дээрх технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр мэдээлэл хүлээн авагч нь шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгөөр тухайн хүний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломж бүрдсэн юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэмт этгээд дэргэд нь байгаа, дохионы хэлээр ярих, бичих гэх мэт утсаар ярих боломжгүй нөхцөлд тусгай дугаарт холбогдож яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл өгөх боломжгүй. Ийм үед иргэнээс дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор EIN системд өргөтгөл, суурилуулалт хийж, богино зурвас (мессеж)-аар дуудлага, мэдээлэл авах, иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, дохионы хэлээр ярилцах гэх мэт олон боломжийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

-Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг илрүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг 2019 оноос эхлэн улирал бүр зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 611 алба хаагч, хамтарсан багийн 410 гишүүний оролцоотойгоор 213 чиглэлд хяналт шалгалт зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг бүртгэх, хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах хариу үйлчилгээнд хамруулсан байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэх 3887 дуудлага, мэдээллийг шалгаж 2547 хүүхдийг төрөл садан, эцэг, эхийн хамгаалалтад  өгч, 1340-ийг Түр хамгаалах байр,  нэг цэгийн үйлчилгээний төвд хүргэж, сэтгэл зүйн болон аюулгүй байдлын үйлчилгээнд холбон зуучилсан. “Хүүхэд хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг энэ онд гурван улирал дараалан зохион байгуулж 866 хүүхдийг илрүүлж, 532 хүүхдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийн, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд 196, асрамж халамжийн байгууллагад 138 хүүхдийг  хүлээлгэн өгч аюулгүй байдлыг нь хангажээ.

-Хүүхдийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад цагдаагийн байгууллага ямар бодлого баримталдаг юм бол?

-Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлынхаа зэрэгцээ алба хаагчдаа чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч, гэрч хүүхдүүдтэй хэрхэн харилцах, эцэг, эхчүүд, сургууль, нийгмийн ажилтнуудтай яаж ажиллах, хохирсон, хохирсон байж болзошгүй хүүхдийг таних, ойлголцох, хүчирхийлэлд өртсөн иргэнд хэрхэн туслах, хүчирхийлэгчид хүчирхийлэл үйлдэж болохгүй гэдгийг ойлгуулж гэмт зан үйлээс нь татгалзуулах гээд хүүхэд, насанд хүрсэн иргэдтэй харилцана гэдэг шинэ залуу  бүү хэл, олон жил ажилласан, туршлагатай алба хаагчаас ч тун их нарийн мэдрэмж, ур чадвар шаардана. Энэ бүх ажилд алба хаагчдаа түргэн шуурхай дадлагажуулах, сургах ажилд цагдаагийн байгууллагаас байнга анхаардаг. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментын хооронд зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд Азийн сантай хамтран “Хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2023-2024 онд зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн шүүгч, прокурор, цагдаагийн 700 гаруй алба хаагчийг сурган, хохирогч хүүхэдтэй сэтгэцийн гэмтлийг нь сэдрээхгүй хэрхэн харилцах талаарх сургалтад хүүхэдтэй ажилладаг мөрдөгч, хэсгийн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэргийг хамруулсан.

Мөн Азийн сангийн дэмжлэгээр АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Хүүхэд хамгааллын төвтэй хамтран “Форенсик” ярилцлага аргачлал буюу насанд хүрээгүй хүнтэй яаж харилцах, хүүхдийг хэрхэн нээлттэй яриулах, тэдэнтэй харилцах хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зэрэг арга барилд сургах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтуудад хүүхдийн чиглэлээр ажилладаг алба хаагчдыг хамруулах, мөн тодорхой тооны алба хаагчдыг дохионы хэл сургах зэрэг олон ажлыг зохион байгуулсан, цаашид ч тасралтгүй үргэлжлүүлнэ.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэж, бас хохирогч болж байгаагийн шалтгаан юу вэ?

-Олон шалтгаан дурдаж болно. Гэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, томчууд бидний хайр халамж, хараа хяналт, зөвлөгөө, гэр бүлийн суурь хүмүүжил нь хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохироход хамгийн их нөлөөлж байна.

Бид хүүхдүүдэд гэмт хэрэг, зөрчлийн хор холбогдол, түүнээс үүдэх үр дагаврын талаар гээд дээр дурдсан олон сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад хүүхдүүд ч түүнийг ухаарч, буруу үйлдэл, бодлоосоо татгалзах, ийм зүйл хийж болохгүй юм байна гэдгийг ойлгох, нэгэндээ нөлөөлөх гээд маш сайн хүлээж авдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 5.2 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 4.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Харин томчууд бидний буруутай үйлдлээс үүдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүүхдийн тоо 42.8 хувиар өссөн харамсалтай статистик гарсан. Эцэг эхчүүд, томчууд бидний буруутай үйлдэл, буруу шийдвэрээс хүүхдүүд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болж байгаа гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг цагдаагийн байгууллагаас гаргадаг ч зарим нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь бий.

-Тийм ээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн, хүүхдүүддээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах талаар олон сэрэмжлүүлэг мэдээлэл гаргадаг. Энэ удаа би арай өөр зүйл хэлье. Эцэг, эхчүүд бид өөрсдөө хүүхдүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлэх, ялгаварлан гадуурхах, өөрийнхөөрөө байлгах, амин хувиа бодох сэтгэлгээг суулгаад байна уу даа гэж хардаг юм. Жишээлбэл, зарим эцэг, эх зам хөндлөн гарахдаа хүүхдээ дагуулаад гарцгүй газраар, улаан гэрлээр явдаг. Хүүхэд нь ногоон гэрэл асаагүй байна, цагаан шугамаар гарна гээд цэцэрлэгт багшаараа заалгасан зүйлээ хэрэгжүүлэх гээд байдаг. Аав ээжүүд бид “Яараад байна, зүгээр ээ” гээд дагуулаад гүйчихдэг. Хүүхэд аав ээж ингэдэг юм чинь гээд дараа нь гарцгүй, гэрэлгүй газраар ганцаараа гүйгээд осолд өртөх, амь насаа алдах зэргээр хохирдог. Гудамжинд явахдаа цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаа ажилчныг заагаад хүүхдэдээ “Чи муу сурвал ийм хүн болно, ийм хүн болмоор байна уу” гэх мэтчилэнгээр загнаж байгаатай таарсан хүн цөөнгүй байх. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хараад “энэ хүүхдээс хол бай, битгий хамт тогло” гэхийг сонссон тохиолдол нэг бус бий болов уу. Иймэрхүү хандлага гаргах нь хамгийн хортой. Харин ингэж хэлэхийнхээ оронд “Хүн бүр дуртай ажлаа хийж болдог, муу, муухай ажил гэж байдаггүй”, “Хүн болгон өөр хоорондоо адилгүй, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь аюултай гэсэн үг биш, найзлаад хамт тоглож байгаарай”. “Ийм найзыгаа дэмжиж, түүнийг хөгжихөд нь тусалж байгаарай” гээд учрыг нь зөв тайлбарлаж хэлж байгаасай хэмээн зөвлөмөөр байна.

Хүүхдүүд буддаг ном биш. Тиймээс тэднийг өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж битгий зүтгэ. Бид өөрсдөөсөө эхлэхгүйгээр хүүхдээ өөрчлөхийг оролдох нь цагаа дэмий үрсэн маш харгис, эрсдэлтэй алхам. Хүүхдүүдэд бид зааж сургаагүй ч тэд бидний үг, үйлдэл бүрийг харж дуурайж байдаг. Бас зарим эцэг, эх бага насны хүүхдэдээ “Чамайг сахилгагүйтээд байвал цагдаад аваачиж өгнө дөө” гэдэг. Яагаад хүүхдээ цагдаагаар айлгаж байгааг нь ойлгодоггүй. Харин ч “Чамд хэцүү зүйл тохиолдвол ээж, ааваасаа тусламж гуйж чадахгүй болбол хамгийн түрүүнд цагдаад хэлээрэй. Тэр чамд тусална” гэж хэлэх нь зөв шүү дээ. Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх бас нэг арга  гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна. Бид хүүхдээ ойлгох ёстой. Учир нь тэд том хүн байж үзээгүй. Харин бид хүүхэд байж үзсэн шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
16
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
17
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
253
253
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
253
253
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
253
253
2024/12/13
Журам шинэчлэн батлах тухай
253
253
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
253
253
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/11
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/09
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
253
253
2024/12/09
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2024/12/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/12/09
ЦБ-ын 2024.12 сар
253
253
2024/12/08
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/06
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/12/05
"Дахин нягтал"аян үргэлжилж байна
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/05
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
253
253
2024/12/09
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/12/05
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
253
253
2024/12/05
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/03
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
253
253
2024/12/03
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/12/02
Олон нийтийн цагдаа нарт дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл олголоо
Олон нийтийн цагдаа нарт дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл олголоо
253
253
2024/12/05
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/12/05
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/11/29
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
Чадамжид суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх сургалт эхэллээ
253
253
2024/11/29
"Албаны лиг-2024" сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа
253
253
2024/12/05
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
16
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
17
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
32
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
0
24
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
0
19
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
0
16
2024/12/13
Журам шинэчлэн батлах тухай
0
48
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
0
56
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
53
2024/12/11
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
0
63
2024/12/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос