en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.ЭНХЗОРИГТ: ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ ӨМНӨ ОНЫ МӨН ҮЕЭС 3,8 ХУВИАР ӨССӨН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2023-02-08 11:01:48
2319

Архангай аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхзоригттой хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

Юуны өмнө Архангай аймгийн онцлог болон байгууллагынхаа түүхээс бидэнд товч танилцуулаач?

Та бүхний амрыг эрье. Архангай аймаг нь 55.3 мянган хавтгай дөрвөлжин км2 газар нутагтай, 93.0 мянган хүн амтай, засаг захиргааны хувьд 19 сум 102 багт хуваагддаг, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 5 аймагтай хил залгаа оршдог. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд 6166.3 мянган толгой малтай, мал сүргээрээ улсын хэмжээнд эхний гуравт багтдаг онцлог аймаг юм.

Архангай аймгийн цагдаагийн газар нь анх Цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр 1938 оны 5 дугаар сарын 10-нд офицер 3, цагдаа 9, бүгд 12 хүний орон тоотойгоор байгуулагдаж, аймгийн Банк Түүхий эдийн газар, Орхон, урд, хойд Тамирын голуудын гүүр, биофабрик, Архины үйлдвэрийг хамгаалах, хар тамхины болоод хятад буу нэртэй мөрийтэй тоглоом зэрэг элдэв хэргийг илрүүлэн тэмцэх, Цэцэрлэг хотод хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар тус газар нь 150 орчим алба хаагчтайгаар аймаг, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд тус цагдаагийн газраас зохион байгуулсан онцлог ажил юу байв, энэ онд шинээр ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Тус цагдаагийн газраас аймгийн Засаг даргад “Цахим хяналтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”-ын талаар танилцуулан аймгийн төвийн гудамж, зам, талбай, уулзвар, гарц, гэр хороололд байрлуулсан теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж, “Камерын хяналтын төв”-д холбон өргөжүүлэх зорилгоор аймгийн төвийн нутаг дэвсгэрт 64 байршилд 360 градус эргэдэг 19 ширхэг, дугаар таних хүчин чадалтай 12, нэг чиглэлийн 201 ширхэг камерыг шинээр тавих асуудлыг бүхэлд нь шийдвэрлүүлэхээр тооцоо, судалгааг гаргасан.

Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд Эрдэнэбулган сумыг нэгдсэн камержуулалтын системд холбоход шаардагдах 450.000.000 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, эхний ээлжид Эрдэнэбулган сумын 21 ширхэг хяналтын цэгт 65 ширхэг камер шинээр суурилууллаа.  

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн болон энэ оны зорилтдоо алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгасан. Тус цагдаагийн газар алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Тус цагдаагийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн  зорилтыг хангах чиглэлээр нэлээдгүй олон ажил, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор жижүүрийн шуурхай албанд 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор завсар үйлчилгээг хийж тохижуулан хувцас солих шкаф, бусад шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг байршуулан албан үүрэг гүйцэтгэх аятай тухтай орчныг бүрдүүллээ.

Мөн алба хаагчдын стресс бухимдал, сэтгэл зүйн тусламж үзүүлэх “Сэтгэл заслын өрөө”-г хийж тохижуулан эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх булан, загасны акурм, массажны сандал, цэцгийн мандал, усан сан зэргийг байршуулан, алба хаагчдад үйлчилж байна. Алба хаагчдын ажлын ядаргааг тайлах зорилгоор 56 албан хаагчидтай сэтгэл зүйн ярилцлага хийж, 24 албан хаагчийг бариа заслын үйлчилгээнд хамруулав.

Тус цагдаагийн газрын байр нь 1987 онд ашиглалтад орж, 34 жил ашигласан бөгөөд Аймгийн мэргэжлийн хяналтын газарт тус цагдаагийн газраас хүсэлт гаргасны дагуу дүгнэлт гаргуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Архангай аймагт ажиллах үеэр дээрх саналыг танилцуулахад биеэр үзэж танилцаад барилга барих төсвийг холбогдох газарт уламжлан шинээр баригдах цагдаагийн газрын барилгын төсвийг 2022 оны төсөвт суулгаж өгснөөр барилгын зургийн ажлыг хийлгэж, хөрсний шинжилгээ, төвийн шугамын холболт Б блокын цутгалтын ажил хийгдэж байна. Бид энэ ондоо багтаан албаны шинэ байраа ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна.

Танай аймгийн хэмжээнд ямар гэмт хэрэг, зөрчил ихэвчлэн гарч байна вэ?

Өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2778 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 459 буюу 16.5 хувиар өсөж, гэмт хэргийн шинжтэй 1043, зөрчлийн шинжтэй 1694 гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3,8 хувь, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 75 хувь, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 100 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч Хүрээлэн буй орчны эсрэг, иргэдийн өмчлөх эрхийн эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тодорхой хувиар өсжээ.  

Хэргийн илрүүлэлт 61.3 хувьтай байгаа нь өмнө оны мөн үеэс 3,8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Аймаг, орон нутгийн онцлогоос шалтгаалан улирлын чанартай гэмт хэргийн гаралт ихсэх хандлага байдаг. Тухайлбал, Арван нэг, арван хоёрдугаар сард малын хулгайн гэмт хэрэг, урин дулааны сарууд буюу зуны гурван сард иргэд амарч, зугаалах зорилгоор хөдөө орон нутагт олноор зорчиж, хот хоорондын төв магистрал замын ачаалал нэмэгдсэнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.

Аймгийнхаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг хийв? Бодит үр дүнд хүрсэн, бусад газар, хэлтэст хэрэгжүүлж болохуйц тэргүүн туршлагаасаа бидэнд хуваалцаач?

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Уусан бол бүү жолоод” тусгай арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн тасгийн алба хаагчид 18 хоногийн хугацаанд  2 ээлжээр ажиллаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107  зөрчил илрүүлэн, үйлчилгээний газруудаар сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг байршуулан ажилласнаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч, зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй эерэг үзүүлэлт байна.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
73
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
76
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
73
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
76
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
58
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
67
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
64
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
64
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
60
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
59
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
55
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос