en

ХОРТ ЗУРШЛААС САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАХ “ИТГЭЛ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖ ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ

2022-11-23 12:21:00
1784

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг дэмжиж сайн дураараа хорт зуршлаас татгалзах “Итгэл” төслийг НГХУСАЗСЗ, НЦУГ, Аддиктологийн төвөөс  хамтран зохион байгуулж байгаа билээ.

Итгэл төслийн хувьд зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр нь хорт зуршлаас салгах, нийгэмд идэвхтэй иргэн болж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Итгэл төслийн хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр хоёрдугаар ээлжинд хамрагдсан оролцогчид төгсөлтийн арга хэмжээгээ хийж, үр дүнгээ танилцууллаа.

Уг арга хэмжээнд ХЗДХЯ-ны ГХУСАЗА-ны дарга Л.Нямгэрэл, НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал, НЗДТГ-ын орлогч дарга, НЦУГ-ын дэд дарга бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, хамтрасан багийн гишүүд, холбогдох албаныхан болон төсөлд хамрагдсан иргэд оролцлоо.

Арга хэмжээг нээж НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Нийгмийн сайн сайхны эсрэг аливаа хорт зуршлаас татгалзах, нийгэмд учирч буй асуудал болох гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн нэг юм. Итгэл төслийг хэрэгжүүлэх явцад олон байгууллага, хамт олон, хүмүүсийн хамтын ажиллагааны оролцоо, дэмжлэг их байсан. Үүний үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй. Шийдвэр гаргах түвшинд Итгэл төслийг дэмжиж, нөхцөл боломжоор нь хангасан НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдлага, хамт олонд талархаснаа илэрхийлье. Мөн өөрийгөө ялан дийлж, сайн дураараа хорт зуршлаас татгалзан, төсөлд идэвхтэй хамрагдсан бүх оролцогчдодоо амжилт хүсэж, бусдад үлгэр дууриалал болон түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл нээлтийн үеэр “ХЗДХЯ-аас 2020 оноос эхлэн СХД-ийн цагаан өргөө сувиллын газарт сайн дурын эмчилгээний төв хийхээр зорьж, санхүүжилтийг нь шийдвэрлэн эхлүүлж байлаа. Төслийг гардан ажиллаж байгаа нийслэлийн удирдлагууд, цагдаагийн алба хаагчид, хамтран ажиллаж буй байгууллагууд болон өөрийн хүсэл зорилгоор хорт зуршлаасаа салж байгаа нийт оролцогчдоороо бахархаж байна. Энд оролцогчдын маань ар гэр мөн ирж урам өгч, дэмжиж байгаад талархаж байна. Хамтарсан багийнханы хувьд илүү хүндээ тулж ажилладаг, маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 28 хоног хордлого тайлах эмчилгээ хийгээд, сэтгэл зүйн засал эмчилгээ хийгээд хонгилын үзүүрт гэрэл асаасан байгаа. Нийт оролцогчид маань тэр гэрлээ унтрааж болохгүй, цаашид улам тод гэрэлтэж, бүгд хамтдаа эцсийн сайхан үр дүнгээ харцгаая, бүгдэд эрүүл энхийг хүсье" хэмээлээ. 

Арга хэмжээний үеэр НЦУГ-ын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлэхдээ “ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс анх санаачилж нийслэлийн СХД-ийн Цагаан өргөө хэмээх амралт, сувиллын газарт иргэдийн дунд сайн дурын үндсэн дээр донтох эмгэгийг эмчлэх, хорт зуршлаасаа салах ажлыг зохион байгуулж өнөөдөр найм дахь ээлжийнхээ төгсөлтийг хийж байна.  Энэ ажлын үргэлжлэл болгож НЦУГ, НЭМГ, Аддиктологийн төв хамтран “Итгэл” төслийг хэрэгжүүлье хэмээн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд санал тавьсан. Энэ дагуу НИТХ-ын дэргэдэх ГХУССЗ-өөс дэмжигдэж санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Энэ ажлын найм дахь төгсөлт боловч Итгэл төслийн хоёрдугаар ээлж нь ийнхүү төгсөж байгаа юм. Өнөөдрийн арга хэмжээнд мөн хамтарсан багийн гишүүд маань ирсэн. Хамтарсан багийнхаа тусламжтайгаар сайн дураар оролцох иргэдээ сонгож, идэвхжүүлж хамтран ажиллаж байна. Итгэл төслийн оролцогчид цаашид хамтарсан багийн гишүүдтэй тогтмол харилцаа холбоотой ажиллана” хэмээн онцоллоо.

Итгэл төслийн сэтгэлзүйч н.Энхжаргал: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү төсөл маань эхэлсэн. Анх эхлэхдээ гуйдаг, гушвдаг, албаддаг, араас нь хөөцөлддөг байсан. Гэтэл энэхүү төсөл улам цааш хөгжиж явсаар байгаад өнөөдрийн хэмжээнд хүрэхэд нийт оролцогчдын 99 хувь нь бүгд сайн дураараа ирдэг болсон. Итгэл гэдэг бол сонсохоос эхэлдэг боловч харахаар баталгааждаг. Тиймээс урьд нь хамрагдаж байсан хүмүүсийн үр дүнг хараад сайн дураараа ирэх хүртэл нөлөөлсөн байна. Манай оролцогч нараас ярьж байсан. Наркологийн эмнэлэгт очихоороо шалгалтанд ороод “тиймээ” гэж өөртөө баярлаж бахдаж орилдог хүмүүс олон болсон. Энэ удаагийн эмчилгээ нь арай өөр онцлогтой болсон. Энэ нь хөдөлмөрөөр эмчлэх буюу манай оролцогч нар өөрсдийн хөдөлмөрөөрөө номын сан байгуулсан. Нэгэндээ фотошоп яаж хийдгийг хүртэл зааж сургаж, цагаа их үр дүнтэй өнгөрүүлж чадсанд нь баяртай байна. Хүний сэтгэл ханамж гэдэг бол үйлдлээр илэрхийлэгддэг. Оролцогч нар маань өөрсдийн гараар бэлэг дурсгалын зүйлс хүртэл хийдэг болсон.

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа: Зорилтот бүлгийн хүмүүсийг хорт зуршлаас хамгаалах, улмаар  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй Итгэл төслийн хоёрдугаар ээлжинд нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар хамтран ажиллаж байна. Манай байгууллагад хүсэлт тавьсны дагуу төсөл хамрагдаж байгаа 38 иргэнийг ажилтай, ажилгүй болон мэргэжилтэй, мэргэжилгүй, цаашид мэргэших хүсэлтэй эсэх талаар судалгаа авсан. Төсөлд хамрагдсан иргэд эмчилгээг хийлгэж байх хугацаанд хоорондоо нөхөрлөл үүсгээд төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой,  гар урлалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн 3 иргэн байсан. Мөн мэргэжилтэй  болохоор давтан мэргэшил эзэмшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй 9 иргэн, мөн сайн дурын хүсэлтээр ирсэн нэг  иргэнийг харуул хамгаалалтын ажлын байранд зуучлахаар болсон. Иргэд төсөл хөтөлбөрт хамрагдсанаар манайд хандаж ажилд зуучлуулах бүрэн боломжтой гэдгээ хэлмээр байна.

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ амжилттай үзүүлжээ. Тухайлбал, эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.

Эх сурвалж: Arslan.mn

ШИНЭ МЭДЭЭ
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
379
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
287
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
379
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
287
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
485
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
667
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
515
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
316
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
308
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
300
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
310
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
311
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос