en

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЦАГДААГИЙН АЛБАНД ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-05-29 17:04:06
3352

“Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэхишигтэй ярилцлаа

Юуны өмнө танд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэнд хүргэе.

Баярлалаа! Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдадаа Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэе.

Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Анх хэдэн оноос оролцож эхэлсэн талаар яриагаа эхлэе?

Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас 2016 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах БНӨСУ дахь UNMISS, БНСУ дахь UNAMID, Судан Улсын дундын бүс Аббэй дэх UNISFA ажиллагаанд нийт 27 алба хаагч бие даасан цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс 8 эмэгтэй алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Одоогийн байдлаар нэг эмэгтэй алба хаагч БНӨСУ дахь UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 2006 оноос давхардсан тоогоор нийт 430 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэснээс цагдаагийн 4, дотоодын цэргийн 1 эмэгтэй алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирсэн.

Ажиллагааны газар оронд манай цагдаагийн алба хаагчид ямар үүрэгтэй оролцдог вэ?

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албанд манай алба хаагчид бие даасан цагдаагийн зөвлөх (Individual Police Officer)–өөр томилогдон ажиллаж байна.

Бие даасан цагдаагийн зөвлөх нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, явган болон машинтай эргүүл, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, энгийн иргэдийг хамгаалах, орон нутгийн цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тухайн орны цагдаа, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажилладаг.

Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагчид анх хэзээ үүрэг гүйцэтгэж эхэлсэн бэ, эмэгтэйчүүдийн оролцооны талаар тодруулбал?

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд анх 2013 онд НХЖХОНБАХА-ны Эргүүл хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн эргүүл, хяналт шалгалтын офицер, цагдаагийн ахмад Х.Эрдэнэчимэг, НҮБ-ын Энхийг сахиулах цагдаагийн албанд 2016 онд Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, бэлтгэл цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, 2017 онд НЦУГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Дарьсүрэн нар нь үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй цагдаагийн алба хаагчид юм.

НҮБ-ын энхийг сахиулах цагдаагийн ажиллагааны Бие даасан цагдаагийн зөвлөх, цагдаагийн багийн ялгаа юу вэ?

НҮБ-ын Цагдаагийн алба нь:

1.Цагдаагийн зөвлөх (Police Advisor)

2.Цагдаагийн баг (Formed Police Unit)

3. Цагдаагийн мэргэжилтнүүдийн баг (Specialized Police Team) гэсэн үндсэн гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг.

Цагдаагийн зөвлөх (Individual Police Officer) нь НҮБ-ын цагдаагийн албаны үндсэн хүч бөгөөд ажиллагааны газар оронд олон улсын хүний эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу энгийн иргэдийг хамгаалах, сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, тухайн орны хууль сахиулах байгууллага, цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, сургах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх, дүрвэгсдийн хуаранд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Цагдаагийн баг (Formed Police Unit) нь нийтийн хэв журам хамгаалах, мөрдөн шалгах, тусгай ажиллагаа явуулах, энгийн иргэдийг хамгаалах, ажиллагааны газар оронд НҮБ-ын ажилтнууд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, дэмжлэг үзүүлж ажиллах, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,  нийтийг хамарсан жагсаал цуглааныг тараах, тухайн орны хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.

Цагдаагийн мэргэжилтнүүдийн баг (Specialized Police Team) нь хүлээн авагч улсын цагдаагийн байгууллагын хэрэгцээ шаардлагаас хамааран үйл ажиллагаа, мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, эргүүл хийх, хүч хэрэглэх арга зүйг зааж сургах, чиглүүлэх үүрэг хэрэгжүүлдэг.

Бие даасан цагдаагийн офицеруудаас тусгай мэргэжилтэй багийг бүрдүүлж хүлээн авагч улсын цагдаагийн байгууллагад НҮБ-аас дэмжлэг үзүүлэхээр томилдог бөгөөд баг тус бүр нь зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа, бэлгийн болон жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцдэг.

Цаашид цагдаагийн байгууллагаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 тоот зөвлөмжийг гаргуулсан. Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Цагдаагийн баг оролцуулах үйл ажиллагааны танилцуулга, техник тоног төхөөрөмжийн жагсаалт, зах зээлийн үнийн судалгааг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран зөвлөмжийг гаргуулсан.

Дээрх зөвлөмжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/317 дугаар тушаалаар “Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс”-ийн нэршлийг “Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтэс” болгон өөрчилж, энхийг сахиулах ажиллагаа хариуцсан чиг үүрэг бүхий алба хаагч ажиллуулахаар 3 алба хаагчийн орон тоог шинээр нэмэгдүүлсэн.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын аюулгүй байдлыг хангах улс төр, дипломатын нэг арга хэрэгсэл болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд хууль сахиулах байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дээшлэх, түүнчлэн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/259 дугаартай тушаалаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Цаашид Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны Цагдаагийн албанд Цагдаагийн зөвлөх (Police Advisor), Цагдаагийн баг (Formed Police Unit), Цагдаагийн мэргэжилтнүүдийн баг (Specialized Police Team) чиглэлээр өргөн бүрэлдэхүүнтэй оролцох зорилт тавин ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
246
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
86
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
246
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
86
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
97
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
80
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
78
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
85
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
81
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
69
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
69
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
222
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос