en

Хошууч М.Ичинноров: Энхийн төлөөх “эмч” мэргэжлийг эзэмшиж, аавтайгаа адилхан “цэргийн хүн” болсондоо баярладаг

2021-03-08 10:49:00
4189

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн байгууллагын цөөхөн эмэгтэй алба хаагчдын нэг болох 809 дүгээр тусгай салбарын хүний их эмч, хошууч М.Ичинноровтой товчхон ярилцлаа.

Сайн байна уу? Танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө уншигчдад маань танилцуулаач?

Сайн, сайн байна уу. Баярлалаа, танд болон Монгол Улсынхаа бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Намайг Мягмарын Ичинноров гэдэг. Ам бүл-4, эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ улсад нийт 23 жил ажилласан. Үүний 12 жилд нь цагдаа, дотоодын цэрэг гэх энэ хүндтэй албанд “Хошууч” хэмээх эрхэм цолыг хүртэн ажиллаж байна.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Ажлын маань нэг өдөр маш хурдан өнгөрдөг. Учир нь цэрэг, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээс өмнө нэн шаардлагатай нэг зүйл бий. Энэ бол “эрүүл байх”. Эрүүл хүн олон хүсэлтэй, өвчтэй хүн ганцхан хүсэлтэй гэж үг байдаг. Өвдсөн алба хаагч юу хийж чадах вэ? таныг болоод, та бүхнийг, таны эд хөрөнгө, цаашлаад улс эх орноо хайрлаж, хамгаалж чадах уу? иймд алба хаагч үүрэг гүйцэтгэхээсээ өмнө эрүүл байх хэрэгтэй. Өдөр бүр алба хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд нь онцгой анхаарч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Миний ажил, амьдрал дээр баримталдаг зарчим бол эрүүл биед саруул ухаан оршино гэдэг зарчмыг баримтлан ажилладаг. Дахин дахин хэлмээр байна эрүүл хүн олон хүсэлтэй, өвчтэй хүн ганцхан хүсэлтэй.

Яагаад цэргийн байгууллага тэр дундаа Дотоодын цэрэгт ажиллах болсон бэ?

Би энэ тухайгаа ярих их дуртай. Би цэргийн гэр бүлээс гаралтай. Миний аав Зэвсэгт хүчний байгууллагад насаараа ажиллаж байгаад, цэргийн байнгын тэтгэвэрт гарахдаа ангийн штабын дарга, дэд хурандаа цолтой байсан. Бага наснаасаа эхлэн аавыгаа дагаж цэргийн олон газраар явж байсан нь улмаар нөлөөлсөн гэж боддог. Цэргийн ангид ороход цаанаасаа л дэгтэй, тохитой, дүрэмтэй, журамтай, цэвэр цэмцгэр байдаг. Тэнд аавын алдрай хөвгүүд, ээжийн энхрий үрс эх орныхоо төлөө тангараг өргөж, албаа нэр төртэй хааж байдаг зүрх зоригтой, сэтгэлтэй хүмүүс. Тэдний цэмцгэр байдал, хоорондын харилцаа, бие биенээ хүндэтгэх нь их сайхан санагддаг байсан.

Аав маань намайг анх мөрдэстэй алба хаагч болоход "цэргийн амьдрал чанга шүү" гээд их л дургүй байсан. Ажил, амьдралаа холбоод ирэхийн цагт их л дэмждэг болсон доо.

Эмч хүн гэдэг авралын од байдаг гэдэг. Цэрэг, хүчний байгууллагын цолтой байна гэдэг энгийн эмч нараас юугаараа ялгаатай вэ?

Тийм, эмч мэргэжил бол энэрэнгүй үзэл, буяны үйлсийг эрхэмлэн дээдэлж, эмчийн ариун ёс, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүмүүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, бие сэтгэлээ бүрэн зориулж явахдаа эх орон, ард түмэн алба хаагчдынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладгаараа онцлог юм.

Энгийн эмч нараас цэргийн цолтой эмч байх нь тушаал өгсөн л бол “мэдлээ, гүйцэтгэе” гээд эргэж буцалтгүй тушаалаа биелүүлж, илтгэн танилцуулдгаараа ялгаатай юм болов уу?

ХҮСЭЛ, МӨРӨӨДЛӨӨРӨӨ ЖИГҮҮРЛЭН СОНГОСОН ЭНЭ АЛБАА ХАЙРЛАН ХҮНДЭТГЭЖ, БАХАРХАН ДЭЭДЭЛДЭГ.

Танд урлаг, спортын авьяас бий юу? Цэргийн хүмүүст чадахгүй зүйл ховор байдаг шүү дээ.

Байгаа байгаа, миний дуртай спорт бол сагс, гар бөмбөг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй тэмцээн, уралдаанд оролцож медаль шүүрч л явлаа /инээв/. Би ер нь багаасаа л их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ. Хаана олон нийтийн ажил болно тэнд оролцоод явж байдаг. Урлаг, уран сайхан, спорт болон хөгжөөнт тэмцээн, уралдаанд тогтмол оролцохыг эрмэлздэг. Цэргийн хүний хувьд өөрийгөө төрөл бүрээр хөгжүүлэх, бусдаас суралцаж, сурч мэдсэн зүйлээ бусдад  харамгүй түгээхийг хүсдэг дээ. Бид чинь офицер, ахлагч, байлдагч нартаа үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, шинэ зүйлс сурч мэдэхийг эрэлхийлдэг.   

Та юунаас хамгийн их урам зориг, эрч хүч авдаг талаараа яриач?

Эмч гэх сайхан мэргэжлийг эзэмшиж, ажиллах хугацаандаа ганц ч удаа эмзэглэж, шантарч байсан удаа байхгүй. Энхийн төлөөх “эмч” мэргэжлийг эзэмшиж, аавтайгаа адилхан “цэргийн хүн” болсондоо асар их баярладаг. Би ер нь их сэтгэл хөдлөл багатай хүн л дээ, хэр баргийн юманд баярлаж, гомдоод байдаггүй. Гэхдээ би “баярлалаа” гэдэг үгэнд их дуртай. Энэ нь надад урам зориг, ажлын эрч хүчийг өгдөг юм. Магадгүй баярлалаа гэдэг үгэнд ач холбогдол өгдөггүй эмч жаргал мэдэрдэггүй байх, эсрэгээрээ баярлалаа гэдэг үгийг сонсоод ажлын ачаалал, стресс, хэцүү байдал нь алга болдог эмч нар байдаг. Эмч хүний жаргал зовлонгийн зааг ердөө л энэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбоотой хөгжилтэй дурсамж байдаг уу, түүнийгээ бидэнтэй хуваалцаач?

Яг энэ өдөртэй холбоотой гэхээр санаанд орж ирэхгүй л юм. Гэхдээ хүнд ер нь өдөр бүр хөгтэй, хөгжилтэй үйл явдал тохиолддог. Магадгүй түүнийгээ анзаарахгүй өнгөрүүлдэг байх.

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та нийт эмэгтэйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү.

Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн олон мянган алба хаагчид төрөлх эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ зохих төвшинд биелүүлж байна гэж би харж байна. Үүнд манай эмэгтэй алба хаагчид ч багтаж байгаа. Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох “Март-8”-ны баярын мэнд хүргэн саран гоо ээжүүд та бүхэн өглөө бүр нарны туяанд мишээж, өдөр бүхэн хүний сайнтай учирч үйлс бүхэн бүтэмжтэй явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
73
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
95
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
73
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
95
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
92
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
91
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
159
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
145
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
142
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
138
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
86
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
84
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос