ТИКА-аас сургалт зохион байгуулж байна
2019-06-24 12:16:00
1268
![](/resource/policegovmn/image/2019/06/24/b3nlqvty2rtu1920/Тика-1.jpg)
Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-аас 2019.06.24-28-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар болжээ.
Уг сургалтын нээлт өнөөдөр /2019.06.24/ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тэнхимд боллоо. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцлоо.