Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
2026-04-30 13:09:00
18
Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.04.30/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид боллоо.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Эр цэргийн албаа нэр төртэй хааж, ажил амьдралынхаа шинэ гарааг зорилго, итгэл дүүрэн эхлүүлж буй Та бүхэнд халуун баяр хүргэе.



100 жил