“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
Урьдчилан сэргийлэх албанаас Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 100 сурагчийг хамруулсан “Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ, албаны үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг өнөөдөр /2026.04.30/ зохион байгууллаа.
Энэ үеэр “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх нь”, “Урьдчилан сэргийлэх албаны үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтэц, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Өсвөр насныханд түгээмэл тохиолддог зөрчил”, “Гадаадын улс оронд цагдаагийн болон эрх зүйн мэргэжлээр суралцах боломж”, “Цагдаагийн байгууллагын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, нөхцөл байдал” зэрэг сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.
Уг өдөрлөг нь хүүхэд, залууст хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, зөв хандлага, эрх зүйн мэдлэгийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой байв.
Ирээдүйн хууль сахиулагч болсон та бүхэндээ амжилт хүсье.



100 жил