“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
2026-04-29 13:07:00
19
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг энэ оны 04 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Эдгээр өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 11 төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг 4051 иргэдэд үзүүлж, хүний нөөцийн чиглэлээр 167 иргэнд мэдээлэл зөвлөгөө, 75 иргэнд хууль зүйн зөвлөгөө, 224 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийг автомат киоск машинаар хэвлэж өгөв.
Өдөрлөгийн үеэр иргэд, олон нийт та бүхнийг өөрт хэрэгтэй мэдээлэл, ажил, үйлчилгээгээ авсан гэдэгт итгэлтэй байна.
100 жил