“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт болон тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг /2026.04.29/ “Аюуш баатар”-ын талбайд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр байгууллагын үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, бэлэн бус торгуультай холбоотой зөвлөмжийг өгч ажиллав.
Мөн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн, техник, тоног төхөөрөмж, албаны нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны эрэлч нохойг сурталчилж ажиллалаа.
Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулсан юм.


100 жил