Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
2026-05-06 11:16:00
9
Дотоод хэргийн их сургуулийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2026.05.06/ боллоо.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга нар оролцож, баяр хүргэв.
Эрхэм цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар Танд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулсанд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.


100 жил