Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мэдээлж байна
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн О нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Амьтны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн нойтон арьс, гавлын ясыг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.