Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан: Нуугдмал хэргийн илрүүлэлтийг сайжруулах чиглэлтэй ажиллаж байна

2019-02-14 10:29:00
3968

"Цагдаа" эмхтгэлийн  "Дугаарын зочин" буланд  Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгаланг урьж ярилцлаа 

2018 онд үндсэн чиг үүргийн хүрээнд Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан онцлог ажлууд юу байв?

Манай алба Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хэрэг бүртгэх алба нь  хуулиар харъяалуулсан “тусгай журмаар шийдвэрлэх” тодорхой төрлийн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хүлээж ажилласан.  

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/11, Б/35 дугаартай тушаалаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталж, уг өөрчлөлтөөр тус алба нь 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, энэ чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тодруулж хэлбэл хэрэг бүртгэгч албан тушаалын нэршлийг “Мөрдөгч” болгон өөрчилж, цаашид Хэрэг бүртгэх алба нь Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны нэгэн адил гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй болсон.

Бид энэ онд алба хаагчдын ажил ачааллыг бууруулах, сахилга, хариуцлагыг өндөржүүлж, албандаа хандах хандлагыг идэвхжүүлэх, шинээр батлагдсан хуулиудыг практикт нэгмөр зөв хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг чанаржуулах, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр багагүй ажлуудыг шат дараатай төлөвлөж хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, “Гэмт хэрэг, зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурал, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг, “Хуулийн хэрэгжилт 1, 2” аянууд, “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээн, Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн гэх мэт ажлуудыг санаачлан, ЦЕГ, ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан.

- Тодруулбал?

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр орон сууцанд байнгын үйлдэгдэж, ихэнх тохиолдолд хөнгөн гэмт хэрэг гэдгээр нийгэмд төдийлөн  анхаардаггүй, төрийн болон холбогдох бусад байгууллагаас төдийлөн ач холбогдол өгдөггүй, энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан болон урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан эрдэмтэн багш, судлаачдын зөвлөмж, гарын авлага, сургалтын материал байдаггүй,  өдөр тутам үйлдэгдэж, хүн бүр мэддэг болсон хэрэг боловч сүүлийн 3 жилийн судалгаагаар Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 30 орчим хувийг дангаараа эзэлж, жил тутам 6,8-аас 30,3 хувиар өссөн, үүнээс 61,1 хувь нь нийслэлд, 38,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байдаг. Ойролцоогоор 40 хувь нь гэр орон сууц ахуйн хүрээнд, 30 хувь нь гудамж талбай, олон нийт, баар цэнгээний газруудад үйлдэгдэж, нийт холбогдсон хүний 54 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдэж байна.

Товчхондоо ихэнх тохиолдолд санаанд оромгүй гэнэтийн үйл явдлаас, хоорондын харьцаанаас үүдэлтэй маргаанаас, эсхүл архидан согтуурснаас болж богинохон цаг хугацаанд хүний бие, эд эрхтэнд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол шууд учруулдаг нь бусад гэмт хэргээс онцлог бөгөөд үр дагавар нь ноцтой юм.

Тиймээс бид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, шийдвэр гаргах түвшиний албан тушаалтнуудын анхаарлыг хандуулах зорилгоор ХЗДХЯ-ны дэргэдэх Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-тай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг зөвлөмж, товхимол болгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, зөвлөмжинд заасны дагуу сүүлийн хагас жилд  дээрх хэлэлцүүлгийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын хэмжээнд /21 аймаг, 8 дүүрэг/ зохион явуулж, энэ арга хэмжээнд аймаг, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг бүрэн хамруулсан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, НЦГ-тай хамтран энэ чиглэлээр “Хуулийн хэрэгжилт-1”, “Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хуулийн хэрэгжилт-2”  аян, арга хэмжээнүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулсан зэргээр нэлээдгүй ажил бий.

Мэдээж та үр дүн юу байв гэж асуух байх. Манай хамт олны санаачлан зохион байгуулсан дээрх ажлын үр дүнд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн  хэргүүд 1.5-29.0 хувиар буурч, нийт дүнгээрээ хэргийн гаралт тодорхой хувиар, тодруулбал 8 сард өмнөх сараас 62 нэгжээр, 9 сард 41 нэгжээр, 10 сард 44 нэгжээр, 11 сард 121 нэгжээр, Нийслэлийн хэмжээнд урьд оны мөн үеэс 1,4 хувиар буурсан эерэг үр дүн харагдаж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан санхүүжилтээс ГХУСАЗ салбар зөвлөлүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд туслалцаа үзүүлэн тодорхой хэмжээний санхүүжилтийг жил бүр шийдвэрлэж байх, үүнд  Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хяналт тавих нэгдсэн шийдэлд хүрсэн зэргээр яриад байвал багагүй үр дүнд хүрсэн ажил болсон.

Мөн албанаас санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэмт хэрэг, зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлыг 2018 оны 05 дугаар сард 2 үе шаттай зохион байгуулсан. Үүний үр дүнд хурлаас гарсан шинэлэг санаанууд нь өнөөдөр практикт ажил хэрэг болоод явж байгаа.

Танай алба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийг дангаараа хариуцан шалгаж байгаа. Алба хаагчдын ажлын ачаалал ямар байна?

Би дээр хэлсэн. Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 60-70 хувийг хулгай, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн 2 төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь сүүлийн 5 жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг тогтмол эзэлж, хулгайлах гэмт хэргийн дараа орж байгаа. 2018 оны 02 дугаар сарын 01-нээс хойш Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй 12251 гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн 11556, мөрдөн байцаалтын 6109 хэрэг шалгаж, түдгэлзүүлсэн 11 хэргээс 7 хэргийн оргодлыг олж баривчлан одоо оргосноос түдгэлзүүлсэн 4 хэрэгтэй байгаа. Бид албаны 2018 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтээ тодорхойлж, хэргийн илрүүлэлтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажилласны үр дүнд өнөөдөр буюу жилийн эцсийн байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн илрүүлэлт 64,9 хувь, энэ оны 1 дүгээр сараас 51.0 хувиар, урьд оны мөн үеэс 12.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

 Алба хаагчдын гар дээр нэг мөрдөгч нийслэлд дунджаар 15 гомдол мэдээлэл, 29 хэрэг, орон нутагт 12 гомдол мэдээлэл, 17 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ жил Цагдаагийн ерөнхий газраас тус албанд шинээр 34 мөрдөгчийн орон тоог нэмэгдүүлсэн, бид ачаалал ихтэй байгаа нэгжүүддээ ачаалал харьцангуй гайгүй байгаа нэгжүүдээс мөрдөгчдийг түр хугацаагаар сэлгэн ажиллуулах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа хэдий ч нэг хүнд ногдох ажлын ачаалал төдийлөн буурахгүй л байна.

Үүнээс гадна хуучин Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйл “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчих”, 181 дүгээр зүйл “Танхайрах” гэмт хэргийг одоогийн Эрүүгийн хуулиас хассан тул бусдын биед гэмтэл учруулсан зүйл ангиар зүйлчлэн манай алба шалгаж байгааг мөн хэлэх нь зүйтэй байх. Мөн эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас бусдын биед гэмтэл учирсан, мориноос унасан гэх мэтээр хүний биед санаатай болон болгоомжгүйгээр хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан хэрэг бүрийг шалгаж байна.

Энэ жил сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор харъяа нэгжийн дарга нарын сургалт зөвлөгөөний үеэр “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудал”, “Харилцааны соёлыг дээшлүүлэх”, “Удирдах ажилтны манлайлал” сэдвүүдээр сургалтын материал бэлтгэн 38 удирдах ажилтанд 2 өдрийн сургалт, зөвлөгөөнийг явуулж, тасгийн дарга нарын дунд “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулж, дарга нараас гаргасан санал санаачлага, туршлагыг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. Албаны сургалт хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ онд 58 удаагын сургалт зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 1247 алба хаагчийг хамруулсан.

Мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх тасгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, удирдлагын манлайлалыг дээшлүүлэх, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын хуульч, шуурхай  ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалт 4, гүйцэтгэлийн шалгалт 2, төлөвлөгөөт бус /гэнэтийн/  шалгалт 3-ыг явуулж, 38 нэгжид 23 ажлын чиглэл, 108 зааварчилга, 3 зөвлөмж хүргүүлж, биелэлт үр дүнг тухай бүр тооцож ажилласнаар оны эхний хагас жилийн байдлаар албаны хэмжээнд 7 алба хаагч сахилгын шийтгэл хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 5 нэгж буюу 41,6 хувиар, 2018 оны жилийн эцсийн байдлаар 26 алба хаагч сахилгын шийтгэл хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 5 нэгж буюу 16.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Танай албанаас “шилдэг мөрдөгч” тэмцээнийг зохион байгуулсан. Энэ онцлог үйл явдал байсан. Энэ талаар?

Тиймээ. Албаныхаа мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, бие бялдар, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлээрээ бахархах, албандаа хандах хандлагыг идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх тасгийн нийт 38 мөрдөгчийг оролцуулж Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран энэ оны 10 дугаар сард зохион явуулсан нь алба хаагчид маань харилцан бие биенээсээ туршлага солилцох, гаргаж байгаа алдаа дутагдлаа засаж залруулах, эзэмшсэн мэргэжил, чадвараараа бахархах урам зоригыг сэргээсэн чухал ажил болсон. Энэ ажлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулнаа.

2019 онд ямар зорилго тавьж ажиллах вэ?

 Манай хамт олон 2018 онд хэдийгээр ажил, ачаалалтай ажилласан ч иргэдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилласан гэж Албаны даргын хувьд бодож байгаа. 2019 онд хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааны чанарыг дээшлүүлэх, хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, цоожтой хаалганы цаана үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт нуугдмал хэргийн илрүүлэлтийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах чиглэлтэй байна. Ингээд Цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагчид болон тэдний гэр бүлд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж байна.  

Эх сурвалж: "Цагдаа" эмхтгэл 

 

     

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
76
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
606
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
253
253
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
253
253
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
253
253
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
76
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
606
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
46
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
225
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
68
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
609
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
462
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
144
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
88
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
90
2024/11/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос