en

Мөрдөн байцаах албаны хамт олон цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагч нартаа хүндэтгэл үзүүллээ

2018-11-30 21:03:00
3877

Мөрдөн байцаах албаны хамт олон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан  алба хаагч нартаа хүндэтгэл үзүүлэн ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд Мөрдөн байцаах албаны удирдлагууд,  алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл үр хүүхдүүд оролцож, албаныхаа тугийг залан, ёслолын жагсаал жагсан баяр хүргэсэн юм. 

Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Сүрэн: Миний хувьд анх Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтэст 1995 онд  дэслэгч цолтой томилогдсноос хойш улсад 27 жил ажиллажээ. Үүнээс Мөрдөн байцаах албандаа 23 жил хоёр сар ажиллаад өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэвэрт гарч байна. Ахлах мөрдөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга гээд цагдаагийн байгууллагын нэгжээс  ажлын гараагаа эхлэн томилогдсон газар болгондоо олон сайхан хамт олонтой ажиллаж явснаа энэ өдөр эргээд дурсахад сайхан байна. Энэ хугацаанд үеийн үеийн удирдлагуудаасаа  их зүйл сурч мэдэж, хамт олонтойгоо олон ажлын ард гарч байсан. Цаашид ч энэ албандаа зүрх сэтгэлээ зориулж явна гэж боддог. Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч, цэргийн байнгын тэтгэвэрт гарах болдог юм байна. Бидэнд ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаа Мөрдөн байцаах албаны  удирдлагууд, алба хаагч нартаа баярлалаа.

Мөн хэлтсийн хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Болормаа: Хүн бүхэнд мартахын аргагүй сайхан өдөр байдаг. Өнөөдөр бол миний энэ өдрүүдийн нэг боллоо. Би анх Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дэслэгч цолтой  мөрдөн байцаагчаар томилогдож, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс, Чиглэлийн ахлах мөрдөгч, Зохион байгуулалттай тэмцэх газар ахлах мэргэжилтэн гээд  өнөөдрийг хүртэл эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн олон хариуцлагатай алба хашиж байлаа. Хамгийн гол нь зөвхөн энэ албандаа 20 гаруй жил ажилалаа.  Миний аав Монгол улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа С.Дамдин бол манай албаны хамт олны бахархал болсон сайхан буурал. Би аавынхаа ажил мэргэжлийг өвлөн авч, нэр төртэй биелүүлэн  ажилласандаа сэтгэл өндөр байна. Хамт олон маань биднийг цэргийн байнгын тэтгэвэрт гарахад ингэж хүндэтгэл дүүрэн гаргаж өгч байгаад  баярлаж, сэтгэл их хөдлөж байна.

Мөрдөн байцаах албаны мөн хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Лхагвадорж: Би анх 1998 онд  Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдож  байлаа. Миний томилогдсон өдөр төрсөн өдөр маань таарч их л баяр хөөртэй, хамт олонтойгоо бялуу хувааж идэж байсан маань саяхан. Энэ өдрүүдээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Их зүйл сурч, олон сайхан насан туршийн анд нөхөдтэй болсон доо.  Цэргийн  байнгын тэтгэвэрт гарах нь нэг үгээр хэлбэл хоёр дахь амьдрал эхэллээ гэж  ярихыг би сонсож байсан. Энэ үгтэй би санал нэгтэй байна. Цаашид  эгэл жирийн иргэний хувиар ажиллаж, амьдарч албандаа зүрх сэтгэлээ зориулна гээд олон л зүйл бодогдож байна. Хүний амьдралд тохиож болох бүхнийг инээмсэглэлээр  даван туулж яваарай. Инээмсэглэл бас элэгний эм шүү дээ  гэж албаны хамт олондоо инээмсэглэл бэлэглэв. 

Ийнхүү цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагч нартаа "Монгол цагдаа" медалийг гардуулан өгч, дурсамж яриа өрнүүлэн цаашдын ажил амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. 

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
214
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
22
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
253
253
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү

Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
253
253
2026/05/12
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
253
253
2026/05/12
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
214
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
22
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
0
22
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
0
23
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
0
21
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
21
2026/05/15
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
113
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
19
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
20
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
19
2026/05/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос