en

С.Амартайван:  “Загнаж байгаагаа удирдаж байна гэж ойлгож болохгүй” гэдэг үгийг бодож ажилладаг

2018-08-07 17:47:33
17062

Цагдаагийн байгууллагын 97 жилийн хүрээнд бэлтгэв.

Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Амартайвантай ярилцлаа.

-Та цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна. Яагаад цагдаагийн мэргэжлийг сонгосон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Ерөнхий боловсролын сургуульд байхад сургуулийн захиргаанаас “Ямар мэргэжил эзэмших вэ” гэсэн санал асуулгыг сурагч бүрээс авсан юм. Тэр үед ихэнх хүүхдүүд эдийн засагч, бизнесийн удирдлага зэрэг мэргэжилийг сонгож, МУИС, ШУТИС-д элсэлтийн шалгалт өгөх талаар ярилцаж байлаа. Тухайн үедээ хүүхдүүдийн хамгийн их сонирхдог байсан мэргэжил, сургууль байсан болоод тэгсэн байх л даа. Харин миний хувьд цагдаа болох хүсэл сонирхолтой байсан боловч найз нөхөд гэрийхэндээ хэлэх боломж олдоогүй. Төгсөх жил сургууль дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, хорооны цагдаа ирж, төгсөлтийн баяртай холбоотой яриа хийсэн юм. Тэгэхэд тэр цагдаа ах, эгч хоёрыг хараад цагдаа болох хүсэл улам оргилсон. Тэгээд л Цагдаагийн академид шалгалт өгч, цагдаагийн албанд орж байлаа. Мөрдөгч хүний хувьд ямар ч хэргийг богино хугацаанд шалгаж дуусаад, иргэнээс талархал хүлээж авах тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг.

-Таныг ажлын гараагаа хорооны цагдаагаас эхлүүлсэн гэж сонссон.

-Тэгсэн. Ямар учиртай вэ гэхээр намайг их сургуульд элсэх үед Цагдаагийн академид элсэхийг хүссэн шинэ элсэгчид эхлээд заавал хорооны цагдаагаар ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байсан юм. Энэ утгаараа аравдугаар ангиа төгсөөд Цагдаагийн академийн цагдаа бэлтгэх анхан шатны дамжаанд шалгалт өгч тэнцсэн. Төгсөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дэд ахлагч цолтой хорооны цагдаагаар томилогдсон. Хорооны цагдаагаар ажиллаж байхдаа Цагдаагийн академид шалгалт өгч тэнцэж, 2009 онд Цагдаагийн ажилтан эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-Төгсөөд хаана, хаана алба хаасан бэ?

-Сургуулиа төгсөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилогдсон. Тэндээсээ 2010 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр томилогдож 2014 он хүртэл ажилласан. Дараа нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст чиглэлийн ахлах хэрэг бүртгэгч, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2016 оноос Баянгол дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст Хэрэг бүртгэх тасгийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

-Хэрэг бүртгэх албаны ажлын онцлог юу вэ?

-Хэрэг бүртгэх алба нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлдэг. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай учраас манай албаны алба хаагчид ажлын ачаалалтай ажилладаг.

-Дүүргийн ажлын ачаалал  хэр байдаг вэ?

-Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Баянгол дүүргийн нийт XIII хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Өөрөөр хэлбэр, Гандантэгчлэн хийд, III, IV хороолол, Төмөр зам, “Барс” худалдааны төв зэрэг хүн амын төвлөрөл хөдөлгөөн ихтэй газрыг хариуцаж ажилладаг. Тус газар нь согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг их үйлдэгддэг. Шалтгаан нь согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг олноор байршдаг нь хэргийн гаралтад шууд нөлөөлдөг учир бусад цагдаагийн хэлтсийг бодвол ачаалал өндөрт тооцогддог.

-Цагдаагийн албанд удирдах ажил хашина гэдэг амаргүй. Таны удирдлагын манлайлалдаа анхраардаг зарчим юу вэ?

-Тасгийн дарга хүн бол алба хаагчийн хамгийн ойрын туслагч, дэмжигч, зааварчлагч юм. Тиймээс алба хаагчаа сонсож ажиллах хэрэгтэй. Мөн ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Д.Сандаг-Очирын хэлсэн “Загнаж байгаагаа удирдаж байна гэж ойлгож болохгүй” гэдэг үгийг их бодож ажилладаг даа.

-Цагдаагийн алба хаагчдыг ар гэртээ зарцуулах цаг бага гэдэг. Таны хувьд гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?

-Манай гэр бүлийн хүн надтай адил цагдаагийн албанд ажилладаг. Хоёулаа цагдаагийн алба хаагч учраас ажлын хувьд нэг нэгнээ их ойлгож, хүндэлдэг. Цагдаагийн алба цаг наргүй хүнд. Гэсэн ч аль болох гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээцгээдэг. Ингэж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад их сайхан, цагдаа гэр бүлийн онцлог гэж хэлж болно.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

ШИНЭ МЭДЭЭ
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
8
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
10
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
9
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
9
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
239
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
315
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
310
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
236
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос