en

А.Цэенрэгзэн: Би мэргэжлээрээ маш их бахархдаг

2018-08-06 09:54:15
3057

 

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой  энэ сарын 19-ний өдөр болно. Энэхүү ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэйгээр ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч  А.Цэенрэгзэнтэй ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 97 жилийн түүхт энэхүү албанд та хэдэн жил ажиллаж байна вэ?

-Нийт уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би  2006  онд Цагдаагийн мэргэжил сургалтын төвд элсэн суралцаж, 2007 оны гуравдугаар сард төгссөн. Сургалтаа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  ажиллаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа  эргүүлийн цагдаа, жижүүрийн цагдаагаар эхэлж байлаа. Жижүүрийн цагдаагаас  хорооны цагдаа болж ерөнхийдөө хэв журамд долоон жил ажилласан. Ингээд  2014 онд Хууль сахиулах их сургуульд суралцан цагдаагийн дэслэгч цолтой төгсөж, хэрэг бүртгэлийн албанд орсон. Одоо хэрэг бүртгэх албанд  дөрвөн жил гаруй хугацаанд ажиллаж байна. Цагдаа хүний  амьдрал цаг наргүй байдаг. Хэдий цаг наргүй ч гэсэн би мэргэжлээрээ маш их бахархдаг. Хүнд хэцүү зүйл гарах үе байдаг. Тэр болгонд  шантрахгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажиллах ёстой гэж бодож өнөөдрийг хүрсэн.

-Яагаад цагдаагийн албыг сонгосон вэ. Танай гэр бүлд цагдаагийн албанд ажилладаг хүн байгаа юу?

-Би хүүхэд байхдаа цэрэг, цагдаагийн хүн болно гэж боддог байсан. Ингээд арван жилээ төгсөөд цагдаагийн албанд орсон юм. Хүүхэд насны минь мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно. /Инээв/

- Аль нутгийн хүн вэ?

-Би хотын унаган хүүхэд.

-Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчийн ажлын ачаалал хэр их вэ?

-Манайх өмнө нь хөнгөн хэрэг шалгадаг байсан. Харин Хэрэг бүртгэх алба 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс эхэлж Эрүүгийн хуулийн 11 бүлгийг хариуцан ажиллаж  эхэлсэн. Энэ бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” ордог юм. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Сонгинохайрхан дүүргийн 13 хороог хариуцаж ажилладаг. Хүн амын нягтаршил зэргээс хамаараад гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар гэмт хэргийн  шинжтэй 3399 гомдол, мэдээлэл шалгаснаас гэмт хэргийн шинжтэй гомдол 2084 буюу 61,3 хувийг эзэлж байна.

-Ер нь гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөл  юу байна вэ?

-Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ихэнх хувь нь залуучууд архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Мөн ахуйн хүрээний архидалтаас болж эхнэр, нөхөр хоёр хоорондоо муудалцаж, зодолдож нэгнийгээ гэмтээдэг. Ер нь гэмт хэргийн гаралтын ихэнх хувь нь  архидалтаас  болж гарч байгаа.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх нь хэд орчим насныхан байна вэ?

-Харамсалтай нь сүүлийн  үед залуучууд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь их байна. Үүнээс улбаалж 18-25 насны ажилгүй залуус гэмт хэрэгт холбогдох нь олон боллоо. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг ихэвчлэн архи согтууруулах  ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлддэг. Иймээс залууст архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, түрхэн зуурын уур бухимдлаа дарж, бусдыг уучилж өнгөрөөж байхыг хэлмээр, зөвлөмөөр байдаг. 

-Мөрдөгч нарын ажлыг дүгнэхэд таныг III байранд орсон гэж сонссон. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хугацаандаа ямар ямар амжилт гаргаж байна вэ?

-Манай Хэрэг бүртгэх алба 2018 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийж бидний ажлыг дүгнэхэд гуравдугаар байрт орсон. Өмнө нь хэв журмын цагдаа хийж байхдаа хэлтсийнхээ аварга болж байсан. Мөн хэрэг бүртгэлийнхээ хоёр удаагийн аварга болсон. Одоогийн байдлаар иймэрхүү амжилттай л ажиллаж байна даа /инээв.сур/   

-Та хэрэг бүртгэх тасагт нэлээд хэдэн жил ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд  хичнээн хэрэг дээр ажилласан бэ, тоолж үзсэн үү. Ажлын ачаалал хэр байдаг вэ?

-Ер нь сардаа 30 гаруй хэргийн материал гар дээр байнга эргэж байдаг. Тухайлбал, эхний хагас жил 346 хэрэг бүртгэл нээсэн байдаг юм. Манай цагдаагийн нэгдүгээр хэлтэс нийтдээ  есөн хүний  орон тоотой үүрэг гүйцэтгэж байна.  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дээр дагнан ажиллаж байгаа учраас ажлын ачаалал харьцангуй их байдаг.  

-Бусад дүүргийн  мөрдөгч нартай хамтарч ажиллаж, харилцан санал бодлоо солилцдог уу?   

-Тэгэх тохиолдол гарна. Ер нь бол хэрэг шалгаж байгаа явцад  янз бүрийн асуудал тулгарна. Тухайлбал,  өмнө нь  өөр дүүрэгт гэмт  хэрэг үйлдчихээд манай дүүрэгт дахин  гэмт хэрэг үйлдсэн байлаа гэхэд энэ тохиолдолд өмнө нь шалгаж байсан дүүрэг рүү шилжүүлнэ. Эсвэл  хэргийг нэгтгэх арга хэмжээ аваад явдаг.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна биз?

-Байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн орой үдшийн цагаар гардаг. Иймээс санаатай, санамсаргүй байдлаар дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол гардаг юм. Сүүлийн үед насанд  хүрээгүй хүмүүс гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тэднийгээ сонсох, ярилцах, ойлгох, хүүхэдтэйгээ ойлголцох шаардлага гарч байна.

-Хүүхдэд тавих хараа хяналт гэснээс цагдаагийн алба цаг наргүй ажлын тоонд багтдаг шүү дээ. Ар гэрийн амьдралдаа анхаарал тавих асуудал хааяа хойш тавигддаг байх. Гэр  бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай хүн мөн төрийн албан хаагч. Миний ажлыг ойлгож, хүндэлдэг. Үр хүүхдээ өсгөн, гэр орноо сайхан авч явдаг ханьдаа үргэлж баярладаг.

Эх сурвалж: Undesten.mn

ШИНЭ МЭДЭЭ
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
ОЛДСОН
ОЛДСОН
0
0
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
8
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
10
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
9
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
9
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
239
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
315
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
310
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
236
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос