en

“ХАЙРЛАХЫН УЧИР” БУЮУ ТА ХЭЗЭЭ ХҮҮХДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ СОНССОН БЭ?

2018-04-17 00:00:00
1690

Сэтгэл айдас төрүүлэм түгшүүртэй хөгжим, долгионтой урт хүрэн үстэй, цасан цагаан оготор даашинзтай охин шийдэмгий алхсаар ямар нэгэн зүйлийн ирмэгт тулж ирэв. Энэ хүртэл маш шийдэмгий алхсан тэр “Миний охион, битгий” гэж хашгирах эмэгтэйн дуунаар эргэлзэн зогслоо. Тэр амиа хорлохоор шийджээ.

Түүнийг Аялгуу гэдэг. Багаасаа аавын хайрыг мэдрэлгүй, ээжтэйгээ өссөн. Өсвөр насны охинтой ээж нь Сүхээ гэгчтэй сэтгэлийн холбоотой болж, охиноо түүнд сайн хандахыг байнга шаардана. Тэр “хумсаа нуусан муур” мэт эр Аялгууг өөрийнхөө үгэнд орсонгүй хэмээн гар хүрч, нүдийг нь хөхөртөл цохив. Энэ үед ч түүний ээж нөгөөх Сүхээгийн талд байсаар. Охин нь хичнээн чухал үнэнийг хэлэх гээд чадахгүй байгааг эх огтхон ч сонсохгүй, бүр тоохгүй явсаар л...

Энэ бол зохиолч Т.Бум-Эрдэнэ зохиолыг нь бичиж, МУГЖ Б.Жаргалсайхан захиралтай “Хангарьд” нэгдлийн уран бүтээлчдийн бүтээсэн “Хайрлахын учир” тайзны жүжгийн нэг хэсэг. Тэд манай нийгэмд хаалганы цаана үйлдэгддэг бусармаг байдлыг бодит үнэнээр нь ийнхүү тайзан дээр амилуулж, бидэнд сэхээ, дохио өгөхийг хүсчээ.Энэ бол зөвхөн нэг хэсэг. Энд өгүүлээгүй маш олон гашуун үнэн байгаа. Тэдний нэг ч болов ээдрээ зангилааг тайлах энэ жүжиг үнэхээр чамбай бүтээл болжээ.

ЦАГДААГИЙН АХМАД Д.БУДЗААН: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ҮЗВЭЛ ИЛҮҮ ИХИЙГ ОЙЛГОХ БОЛОВ УУ

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү тайзны жүжиг юм. Энэхүү бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй нөлөөллийн үйл ажиллагаа бол “Хайрлахын учир” жүжиг. “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатай энэ жүжигт хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо ямар байгаа, юуг анхаарах вэ гээд олон зүйлийг харуулсан. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ үзвэл илүү ихийг ойлгох болов уу гэж бодож байна” гэж ярьсан юм.

ЗОХИОЛЧ Т.БУМ-ЭРДЭНЭ: САЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭХ БУЛАГ НЬ ГЭР БҮЛ ЮМ

Би ерөнхий концевцио барихдаа хувь хүн, Монгол хүн, сайн хүнийг хүмүүжүүлэх эх булаг нь гэр бүл юм. Гэр бүл ямар байна, тийм хүүхэд төлөвшин нийгмийн амьдралд оролцож байна. Тэр хүүхэд буруу зам руу хальтрах уу, зөв замаар явах уу гэдэг нь тэрхүү гэр бүлээс шалтгаалж байна. Бид үр, хүүхдээ сонсож, хайрлаж байх ёстой. Хүүхэд хайр дунд өсөх учиртай. Хүүхдүүдээ зөв, сайхан хүмүүжүүлвэл зөв, сайхан ард түмэнтэй улс орон болох юм. Цагдаагийн байгууллагаас санаачилан энэхүү жүжгийг бүтээж буй нь урлаг соёлоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлэх маш нарийн, том үйл ажиллагаа юм байна гэж ойлгосон. Богино хэмжээний энэхүү жүжгийн санаагаа ингэж л барьсан.

Хүүхдүүдээ сонсоцгооё, хайрлацгаая бие биенээ хүндэлье. Энэ ерөнхий мэт сонсогдож байгаа боловч нарийн нандин үг. Би энэ жүжгийн зохиолыг бичих гэж хангалттай судалгааны баримт, кейсүүд дээр ажилласан. Бид яагаад энэ нөхцөл байдлыг үүсгээд байна вэ, гэдгийг том хүн бүр ухаарч өөр өөрсдийн халуун дулаан гэр бүл рүүгээ нэг удаа ч гэсэн өнгийх ёстой юм биш үү. Тэгээд хүүхдүүдээ нэг удаа ч гэсэн анзаарч, тэднийгээ сонсож, хайрлая. Нэлээн нээлттэй байхгүй бол битүү хатуу яваад байдаг цаг өөр болчихжээ. Хүүхдийг халан дунд бус хайраар өсгөх ёстой юм байна. Гэхдээ хайрлана гэдэг бол эрхлүүлэхийн нэр бус. Хайрлах, сонсох ёстой юм байна, тэднийг. Энэ орчлонд нэг л хувь заяаг олж төрсөн учир алдах эрхгүй юм гэдэг санааг л харуулахыг зорьсон доо.

НАЙРУУЛАГЧ, МУГЖ Б.ЖАРГАЛСАЙХАН: ТАЙЗАН ДЭЭР ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГАРГАХААСАА ИЛҮҮ ҮЗЭГЧДИЙГ ОЙЛГОЖ, УХААРУУЛАХЫГ ЗОРЬСОН

Цагдаагийн ерөнхий газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хийж байгаа энэ жүжиг маань цаг үеэ олсон үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Зохиолтойгоо яриад, ажиллаад эхлэхэд нэлээн асуудал тулгарч байсан. Яг аль өнцгөөс нь, яаж хүргэж вэ гээд л  санаагаа олоод жүжиг маань өнөөдөр /2018.04.16/ нээлтээ хийж байна. Мянга сонсохоор нэг удаа үз гэж ярьдаг. Кино болон тайзны урлаг үзэгчдэд маш их нөлөөллийг өгч байдаг. “Хайрлахын учир” жүжиг ч мөн маш том ач холбогдол, нөлөө өгөх байх. Урлагаар, тайзаар дамжуулан нөлөөлөл, ач холбогдол өгнө гэдэг маш чухал асуудал. Тухайн жүжигт гарч буй үйл явдлыг үзэгч хараад тэнд өрнөж буй буруу, зөв үйл явдлыг өөртөө тусгаж авдаг. Эцэг, эхчүүд бид аль төлөөллийн хүн болж таарах вэ гэдгээ жүжгээ үзээд гэр рүүгээ алхаж байх зуураа бодно. Хүүхэд, залууст их нөлөөлөл үзүүлэх жүжиг гэдгийг бүрэн дүүрэн хэлж чадна. Улсын үндэс бол гэр бүл, түүний амин хэлхээ нь хүүхэд. Хүүхдэд нөлөөлдөг анхдагч орчин нь гэр бүл. Тайзан дээр энэ бүтээлийг гаргахад хүчирхийллийг гаргахаасаа илүү үзэгчдийг ойлгож, ухааруулах үүднээс бүтээсэн.

О.АЛТАНСҮХ: ХҮҮХДИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ ГЭДЭГТ БҮХ ХҮНИЙ АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ НЬ ЧУХАЛ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа бидний үндсэн үзэл санаа бол “Хүүхдийн амьдарч буй орчинд түүнийг яаж хамгаалах вэ” гэдэгт бүх оролцогчийн анхаарлыг хандуулахад байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчинд багш, эцэг, эхчүүд, нийгмийн ажилтнууд, үе тэнгийнхнийх нь анхаарлыг тэдэнд хандуулах. Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой. Эдгээр ажлын нэг хэсэг бол энэ жүжиг. Хүнийг хайрлана гэдэг бол өөрийнхөө болоод бусдын эрхийг хамгаалж буй хамгийн чухал сэдэв гэдгийг харуулсан нь энэ уран бүтээлийн онцлог болсон” гэв.

Өчигдөрхөн анхны үзэгчдэдээ хүрсэн энэхүү жүжиг энэ сарын 18, 23, 24, 26-нд 12:00, 14:00, 16:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Жүжгийн гол дүр Аялгуу амиа хорлоогүй, ээжтэйгээ ойлголцсон. Яаж гэдгийг нь, яагаад хүүхдээ сонсох ёстойг, таны хүүхэд өөрийн чинь оролцоогүйгээр ямар ирээдүйг бүтээж болохыг, та оролцсоноор юуг өөрчилж чадахыг хүүгээ, охиноо дагуулаад “Хайрлахын учир”-аас тольдоорой.

Цагдаагийн дэслэгч Б.Будхүү

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
45
2026/05/04
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
130
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Хусдаг сугалаанд бүү оролц!
Хусдаг сугалаанд бүү оролц!
253
253
2026/04/27
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй  цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
253
253
2026/04/27
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
253
253
2026/04/27
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
253
253
2026/04/27
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна
253
253
2026/04/27
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/04/27
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
253
253
2026/04/27
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
253
253
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
253
253
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
45
2026/05/04
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
130
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
0
113
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
0
126
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
0
124
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
0
110
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
102
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
0
110
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
0
116
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
0
113
2026/05/01
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос