en

Ч.ОТГОНБАЯР: ХӨЛӨНБУЙР СУМАНД ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАСАН ГУРВАН ЖИЛ АМЬДРАЛЫН СУРГУУЛЬ БАЙСАН

2018-02-19 00:00:00
2227

Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Отгонбаярын ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлагыг хийх үед тэрбээр ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны анх цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн цаг үеэс яриагаа эхэлье?

-Баярлалаа. “Цагдаа” эмхтгэлийн уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би анх 1999 онд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын тасагт туслах ажилтнаар томилогдон, цагдаагийн албаны ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд Цагдаагийн академийн дэргэдэх цагдаагийн анхан шатны сургалтын төвд гурван сарын хугацаанд дамжаанд суралцаж төгсөөд, дахин таван сар дадлагажих ажилтнаар үүрэг гүйцэтгэсний дараа цагдаагийн дэд ахлагч цол авч, эргүүлийн цагдаагаар томилогдсон доо. Ингэж л цагдаагийн жинхэнэ алба хаагч болсон. Цагдаагийн академийн үндсэн ангид 2002 онд элсэж дөрвөн жил сураад эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжлээр төгсөн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож гурван жил ажилласан. Мөн аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицер, мөрдөн байцаагч, эрүүлжүүлэх баривчлах байрны дарга, Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газарт ахлах байцаагч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2015 оноос хойш ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

-Таны томилогдож байсан үеийг өнөөгийн сумын хэсгийн төлөөлөгчийн ажил, амьдралтай харьцуулахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Нэг их зөрүүтэй зүйл байхгүй л дээ. Гэхдээ 10 гаруй жилийн өмнө олонх аймгийн сумд цахилгаангүй байсан. Миний томилогдсон сум ч ялгаагүй. Энэ нь жаахан хүндрэлтэй. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү зүйл байгаагүй. Хэсгийн төлөөлөгчөөр ажилласнаараа бусад албаны гүйцэтгэх чиг үүргийн уялдаа холбоог сайн ойлгож, бие даан үүрэг гүйцэтгэх чадвар, амьдралын ухаанд суралцсан гэж би боддог.

-Хөдөө сумын хэсгийн төлөөлөгч байхын сайхан нь хийгээд бэрхшээлтэй нь юу байдаг вэ?

-Надтай хамт үүрэг гүйцэтгэхээр цагдаагийн дэд ахлагч цолтой М.Баяржаргал гэдэг сайн цагдаа томилогдсон нь их тус дэм болж байсан. Хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад сайхан зүйл их байдаг. Биднийг үүргээ гүйцэтгэж халуунд халж, хүйтэнд хөрч явахад чин сэтгэлээсээ ханддаг олон сайхан хүнтэй таарна. Тэдний урам зоригийг илүү эрч хүчтэй ажилладаг байсан даа. Бэрхшээлтэй зүйл гэвэл, суманд ажиллаж амьдарч байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаагийн гэр бүлийн хүнд ажил олддоггүй нь хэцүү байдаг. Энэ байдлаас болж эхнэрээ аймгийн төвд ажилд оруулж, сумандаа үүрэг гүйцэтгэх хугацаа дуустал тусдаа амьдарч байлаа. Одоо ч энэ асуудал хэвээр байгаа. Уг нь алба хаагчдаа тогтвортой ажиллуулахын тулд гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлчихвэл гэж боддог юм. Хүн зоныг нь танихгүй газарт гэр бүлийн хүнээ дагаж очоод, ажил хийлгүйгээр гэртээ сууж, гэмт хэргийн араас хөөцөлдөж явсан нөхрөө харуулдан хүлээх мэдээж хэцүү байж таарна шүү дээ.

-Цагдаагийн цаг наргүй, амаргүй албанд найдвартай зүтгэж яваа алба хаагчийн арыг бат дааж яваа гэр бүлээр нь бахархдаг. Та гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний гэр бүлийн хүнийг Сандагдоржийн Оюунсолонго гэдэг. МУБИС-ийг Түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж, түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд 10 гаруй жил зүтгэж яваа итгэлт гэргийгээрээ бахархдаг. Манай охин О.Уянганаран “Хүрээ тулга” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Мэдээж цаг наргүй албанд, хоёргүй сэтгэлээр зүтгэж явдаг бид өмөг, түшиг болсон сайн гэргий нарынхаа ачаар л ажлаа санаа зовох зүйлгүй хийдэг шүү дээ. Гэргий маань ажилсаг, халамжтай, аливаа зүйлд их уужуу тайван ханддаг сайхан бүсгүй бий.

-Та гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чаддаг вэ. Амралтын өдөр эхнэр, охин хоёрынхоо дуртай хоолыг хийж өгдөг биз дээ. Ер нь ажлаасаа хэр эрт харьдаг аав бэ?

-Цагдаагийн байгууллагын ажил, алба цаг зав багатай оройтдог ч гэсэн амралтын өдрүүдээр ер нь амарна шүү дээ. Хагас, бүтэн сайн өдөр гэр бүлдээ цаг гаргана. Хамтдаа дэлгүүр орж хүнсээ, хэрэгцээт эд зүйлээ цуглуулна. Охинтойгоо тоглоно, хичээлийг нь хамтдаа давтана. Орой нь гарын хоолоо хийж өгөөд, кино үздэг дээ. Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалын үр нөлөөгөөр ажил, амьдрал минь бүтэмжтэй сайн сайхан байдаг гэж боддог.

-Та бол цагдаагийн албанд ажиллах шинэхэн офицеруудыг бэлтгэх сургалтыг биечлэн удирдаж, багшилсан туршлагатай сургагч багш. Тэднийг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэхэд юуг анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Би Сургалтын нэгдсэн төвд Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч гэсэн албан тушаалтнуудын сургалт болон офицер бэлтгэх дамжааны сургалтыг хариуцаж зохион байгуулдаг юм. Мэдээж удирдлагаас өгсөн тушаалын дагуу дээрх сургалтуудыг зохион байгуулж байгаа болохоор хариуцлага, үр дүн давхар шаардагдана. Бүгдийг нь үр дүнтэй зохион байгуулахын тулд Сургалтын нэгдсэн төвийн дарга, зөвлөлийн гишүүд, бусад ахлах мэргэжилтэн, сургагч багш, сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдын идэвхи зүтгэл гээд олон алба хаагчдын нэгдмэд зүтгэл, зөв зохион байгуулалтын уялдаа холбоогоор сургалтын үр дүн харагддаг. Аливаа сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэхэд удирдлага, сургагч багш нарын зөв зохион байгуулалт хамгийн чухал байдаг.

-Та хэрэв цагдаа болоогүй бол гэж бодож үзсэн үү?

-Бодож байгаагүй юм байна. Учир нь би дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч байхаасаа л цагдаа болно гэж бодож, ангийнхаа хүүхдүүдэд байнга ярьдаг байсан. Хүсэл мөрөөдлөө биелүүлж энэ хүндтэй, сайхан албанд зүтгээд 18 жил болж байна. Харин би ажилгүй байсан бол гэж зөндөө бодож байсан. Тийм байсан бол би нийгэмд эзлэх ямар ч байр суурьгүй, хамт олонгүй ер нь бүх зүйл тааламжгүй байх байсан гэдгийг бодож, одоогийн багахан тулгардаг бэрхшээлийг хүндээр тусгаж авалгүй өнгөрөөдөг юм.

-Та юугаар бахархдаг вэ?

-Би цагдаагийн алба хаагч болсноороо үргэлж бахархаж явдаг. Энд би олон сайхан хүнтэй уулзаж, хамт олонтой болж нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж байдагтаа баяртай явдаг юм. Цагдаа хүн алдаа гаргах эрхгүй байдаг учраас хувь хүний хүмүүжлийг нягт, нямбай, үнэнч зан чанартай болгож төлөвшүүлдэг сайхан алба шүү дээ.

-Сургагч багш хүнтэй ярилцаж буй учраас энэ оны эхний 11 сарын байдлаар хэдэн сургалт зохион байгуулж, хэдэн алба хаагч хамруулаад байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/58 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын хөтөлбөр”-ийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг хэрэг бүртгэгч, мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарт зориулсан “Хүний амь нас хохирсон гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга тактик”, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх арга, тактик” сургалтыг зохион байгууллаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэстэй хамтарч “Сургагч ахлагч бэлтгэх сургалт-1, 2”, “Офицер бэлтгэх дамжаа-1, 2” зэрэг нийт 22 модуль сургалтад 970 алба хаагчийг хамруулж, ажилласан.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДАА ЭМХТГЭЛ №04 (131)

Цагдаагийн дэслэгч Б.Будхүү

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
41
2026/05/04
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
126
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Хусдаг сугалаанд бүү оролц!
Хусдаг сугалаанд бүү оролц!
253
253
2026/04/27
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй  цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
Хэрэв та цахим залилангийн халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 дугаарт хандаарай
253
253
2026/04/27
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
253
253
2026/04/27
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
Орон сууц захиалахдаа барилгын компанийн зөвшөөрлийг шалгаж хэвшье
253
253
2026/04/27
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна
253
253
2026/04/27
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/04/27
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
Ганцхан үг бусдад ямар том урам зориг, итгэл найдвар өгдгийг та мэдэх үү?
253
253
2026/04/27
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
253
253
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
253
253
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
41
2026/05/04
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
0
126
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
0
109
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
0
122
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
0
119
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
0
106
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
98
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
0
106
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
0
112
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
0
108
2026/05/01
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос