en

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.БАТ-ЭРДЭНЭ: ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР "SMART DEVICE” ШИНЭ ПРОГРАММ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-02-19 00:00:00
3360

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2017 онд халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ?

2017 онд халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4900 орчим дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэрэг бол 843 бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Энэ хэрэг 2016 оноосоо бол 62,3 хувиар өссөн.
Энэ нь 2017-07-01 нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд бүх хэргийг бүртгэх, 300,000-аас доош төгрөгнөөс доош төгрөгний хохиролтой бол Зөрчлийн хэрэг нээж байгаа. Харин 300,000 төгрөгнөөс дээш хохиролтой бол хэрэгт бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм. Үүний үр дүнд нэг хулгай хийсэн этгээдэд ял завших боломжийг хааж өгч, нөгөө талд нь хохирсон иргэн бүрийн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээж авч байгаа гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл бүртгэлийн системээ илүү сайжруулсан нь хэрэг өсөх бас нэг үзүүлэлт болсон.

Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ямар ажлуудыг хийж байна вэ?

Халаасны хулгайн гэмт хэрэгт алдагдаж байгаа эд зүйлсийн 80 гаруй хувь нь гар утас байдаг. Үүнтэй холбоотойгоор бид гар утсыг худалдан авч байгаа хууль бус зах зээлтэй тэмцэх чиглэлийн ажлуудад илүү их анхаарлаа чиглүүлэн ажиллаж эхлүүлсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг бүлэг зохион байгуулалттай үйлддэг, хулгайн эд зүйлсийг нь худалдан авдаг байж болзошгүй гурван бүлэг этгээдүүдийг бид илрүүлээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хууль бусаар худалдан авсан байж болзошгүй 200 орчим гар утсыг хурааж аваад одоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм. Одоогийн байдлаар үүрэн телефоны операторуудтай хамтарч ажилласны үр дүнд 30-аад хохирогчийг олж тогтоосон.

Техникийн дэвшлийг ашигласан ямар шинэлэг ажлуудыг зохион байгуулж байна?

Монголын Харилцаа холбооны зохицуулах газар, Үүрэн телефоны компаниудтайгаа хамтраад смайртдивайс “SMART DEVICE” гээд шинэ программ нэвтрүүлж эхэллээ. Энэ нь цаашид хулгайн гар утас худалдан борлуулагдахгүй, иргэн хулгайд гар утсаа алдлаа гэхэд алдсан утас нь ямар үүрэн телефоны ямар гар утсанд орсон талаарх бүх мэдээлэл гарч ирдэг болж байгаа юм. Имэй кодоо, цахим хаягтайгаа бүртгүүлнэ. Хуучин бол имэй кодоо бүртгүүлээд, прокурорын зөвшөөрөлтэй үүрэн телефонуудтай харилцаад олдохгүй байна гээд орхидог байсан бол энэ сайтыг нэвтрүүлснээр олох боломжтой болсон. Байнгын хайлтын системтэй явж байгаад ямар нэг гар утсанд холбогдсон тохиолдолд таны алдсан гар утас чинь ийм дугаартай утсанд ашиглаж эхэллээ гэсэн мэдээлэл ирдэг болсон. Үүнийгээ үндэслээд иргэн та цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулах боломжтой.

Хулгайн гар утас зарж борлуулдаг хүмүүс хөрш зэргэлдээ орнууд руу бас гаргадаг гэсэн мэдээлэл байдаг.

Бидний хамгийн сайн мэдэх Тэди төв, Монтелийн гар утас худалдаж авдаг хүмүүст хууль бусаар гар утас худалдах гэж байвал энэ утас бол хулгайд алдагдсан утас гээд мэдээлэл нь шууд гарч ирдэг болсон. Ингээд хууль бус зах зээлийг хаах чиглэлээр ажиллаж байна. Ченжүүд Орос, Хятад руу хулгайн гар утсаа гаргадаг мэдээлэл байдаг. Гаалийн байгууллагатай хамтраад хяналтын системээ сайжруулна. Миний дээр ярьсан смартдивайс программ 2018-03-01 нээс жигдэрнэ. Тэгэхээр буурна гэдэгт бол итгэлтэй байна. Ер нь бол цаашид гар утас худалдан авч зарж, борлуулж байгаа хууль бус зах зээлтэй “ченж” гэх этгээдүүдтэй цагдаагийн байгууллагын зүгээс хатуу тэмцэж таслан зогсоох арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулна.
Хулгайн гар утас зарж борлуулж байгаа хүмүүст ямар хариуцлага ногдуулж байна вэ?
Эрүүгийн хуулийн 18-р зүйлийн 6-д заасны дагуу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. За энэ нь өөрөө бүлэг зохион байгуулалттай гэсэн утгаараа шууд хүндрүүлэх нөхцөл байдалтай. 5-12 жил хүртэл ял шийтгэгдэнэ гэж хуулинд заасан байгаа.

Одоо яг ийм ял шийтгэл хүлээсэн хүн байна уу?

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Тэди төв, Монтел зэрэг газруудад хулгайн эд зүйл байнга авдаг 4-5 ченжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Эдгээр хүмүүс улсад ямар нэгэн татвар төлдөггүй, хууль бус аргаар ажиллаж амьддарч байгаа бөгөөд хулгайн гэмт хэргийг санхүүжүүлж байгаа юм. Тэгэхэээр хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй юм.
Зөрчлийн хуулиар халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял шийтгэл ногдуулж байгаа вэ?
2017-07-01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар бол 7-30 хоног баривчлах буюу албадан сургалтанд хамруулах заалттай болсон. Энэ үйлдлийг хоёр ба түүнээс дээш удаа дараа үйлдсэн бол байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гээд Эрүүгийн хуулийн 17.3.1-ээр 5-12 жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байгаа.
Халаасны хулгайн гэмт хэрэг бүлэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Хоёр ба түүнээс дээш этгээдүүд үйлддэг. Иймээс хүндрүүлэх нөхцөл шалтгаантайгаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж шийдвэрлээд явж байна. Үүнд прокурорын байгууллага дэмжиж хамтарч ажиллаж байна.

Халаасны хулгайн гэмт хэргээс урьчдилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгуулсан. Ямар үр дүн гарсан бэ? 2018 онд хэрхэн ажиллах вэ?

2017 онд бид хүний хөдөлгөөн ихтэй томоохон зах, худалдааны төвүүд, эмнэлгийн байгууллагуудтай хамтраад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлууд хийсэн. Албан байгууллагуудыг камержуулах ажлуудыг хамтарч хийсэн жишээ нь Е-март худалдааны төв энэ чиглэлээр томоохон алхмууд хийсний үр дүнд гэмт хэрэг эрс буурч, үүнийг камераар илрүүлсэн. 3-р эмнэлэг, эмтлийн эмнэлэг бол цахимжаад, камержсан.
Одоо хамгийн их халаасны хулгай ихээр үйлдэгдээд байгаа “Драгон” төвийг орон нутгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн компаниудтай хамтарч ажиллахаар болсон. Тэдгээр аж ахуй нэгж байгууллагууд камержуулж, Нийслэлийн цагдаагийн газраас бусад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллана.
Сар шинийн босгон дээр ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна?
Жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагаас явган болон хөдөлгөөнд эргүүлүүд ажиллаж, өндөржүүлсэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Мөн Хууль сахиулах их сургуулийн оюутнууд нэмэлтээр ажиллах юм. Иргэд аж ахуй нэгж байгууллагууд маань сонор сэрэмжээ дээшлүүлж, ялангуяа хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд маань анхаарч сэрэмжилмээр байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн судалгааг хэрхэн хийж ажиллаж байгаа вэ?

Бид халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 300 хүнийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбосон. Урьд нь зөвхөн манай хэлтсээс ирж зургийг нь хардаг байсан бол цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнээс хаанаас ч гэсэн зураг болон бусад мэдээллүүдийг мэдэх боломжтой болсноороо онцлогтой. Мөн хууль бус гар утасны зах зээлийг хаах зорилгоор Тэди, Монтэлийн захиралуудтай уулзаж, яаралтай арга хэмжээ авч, гэрээ байгуулах юм. Манайх шиг хотын төвдөө хулгайч нарыг гааруулаад, хулгайн гар утас худалдаж авч, зарж борлуулаад байж байдаг нийслэл байхгүй шүү дээ. Тиймээс бид бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана.
Харин иргэн та сонор сэрэмжээ дээшлүүлэх юу юунаас илүү чухал шүү

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
146
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
146
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
118
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
118
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
126
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
117
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
196
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
178
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос