ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС АВАРСАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД "ШУДАРГА ЖУРАМ" МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
2018-02-15 00:00:00
1797
ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС АВАРСАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД "ШУДАРГА ЖУРАМ" МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Гэрэл зургийг www.news.mn
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим хүмүүст Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Бархадын Батсумъяа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг "ШУДРАГА ЖУРАМ" медалиар шагналаа.
Тэд 2017-07-25 нд Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байтал "Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу очиж, хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гавьяа байгуулжээ. Тэр дунд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ амжилттай гүйцэтгэн төрийн хишиг хүртсэн хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсэж байна.