Эмэгтэй мөрдөгчдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхны төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа
2026-04-09 18:11:00
9
Мөрдөн шалгах албанаас “Кристина Нобелийн Хүүхдийн Сан” Олон Улсын байгууллагатай хамтран бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүн өртөж хохирсон хэргийг дагнан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 53 эмэгтэй алба хаагчийг оролцуулан /2026.04.09/ Мөрдөн шалгах албаны хурлын зааланд төрөлжсөн хэлбэрээр, багийн түвшинд сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар мөрдөгчид дам буюу шууд бус сэтгэцийн гэмтэл, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн эрсдэлийг танин мэдэх, ажлын байрны стрессийг бууруулах, болзошгүй сэтгэл зүйн эрсдэл, тулгамдсан асуудлыг даван туулах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.



100 жил