Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
2026-04-08 21:26:00
18
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөр”-ийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэгийг өнөөдөр /2026.04.08/ зохион байгууллаа.
Үзлэгээр хууль, эрх зүйн мэдлэг, цахим сан, хэрэглээний программ хангамжийг ашиглах мэдлэг, сэтгэн бодох чадвар, оновчтой шийдвэр гаргах ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тус тус шалгав.
Энэхүү шалгалтын ажиллагааг явуулснаар алба хаагчдын эрх зүйн мэдлэг, бие бялдар, авхаалж самбаа, компьютерын мэдлэгийн түвшнийг тогтоох, мөн алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.



100 жил