Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
2026-04-16 15:28:00
13
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан Улсын Бишкек хотноо энэ оны 04 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-Албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга эрэгтэйчүүдийн 70 кг жинд 3 дахь удаагаа мөнгөн медаль;
Эмэгтэйчүүдийн 68 кг жинд Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, олон улсын хэмжээний мастер, Хүч-Албаны бэлтгэлжилтийн хэлтсийн туслах дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа 5 дахь удаагаа хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортод амжилт хүсье.

100 жил