“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхэд хамгаалал – хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг /2026.04.10/ зохион байгууллаа.
Тус сургалт нь хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний дээд ашиг сонирхлыг хангах, хүүхдээс мэдүүлэг авах орчин, нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, нэг удаагийн мэдүүлгийн зарчмыг хэрэгжүүлэх, дуу-дүрсний бичлэг ашиглах, форензик ярилцлагын арга зүйг үе шаттай нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Сургалтад Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар, цагдаагийн байгууллагын алба хаагчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэхүү сургалт нь хууль сахиулах болон хүүхэд хамгааллын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хүүхдэд учрах давтан сэтгэлзүйн дарамтыг бууруулах, нотлох баримтын үнэлэмжийг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

100 жил