en

СУРГУУЛЬДАА АВТОБУСААР ЯВДАГ АЛСЛАГДСАН ХОРООНЫ ХҮҮХДҮҮДИЙГ СОНГОСОН

2018-02-13 00:00:00
1619

Эх сурвалж: www.undesten.mn

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран алслагдсан зайнаас сургуульдаа явдаг хүүхдүүдийг автобусаар хүргэж үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.

-Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн хүүхдүүдийг автобусаар хүргэж өгөх үйлчилгээг зохион байгуулж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтэс байгуулагдаад хоёр сар болж байгаа. Энэ хугацаанд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг хийж байна. Үүний нэг болох нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургуулийн эрсдэлийг тодорхойлсон. Тухайлбал, сургуулийн гадна талын гэрэлтүүлэг, камержуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зохих түвшиндээ байна уу. Мөн хүүхдүүдийн сургуульдаа ирж буцах замын нөхцөл байдал ямар байна гэдэг дээр сургуулиудын нийгмийн ажилтан, багш нартай хамтарч ажилласан. Ингээд энэ сарын 5-наас 15-ныг хүртэл нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 12 сургуульд, 12 чиглэлд үнэгүй автобус явуулж эхэлсэн байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтарч зохион байгуулж байна.

-Алслагдсан хороо, дүүргийн хүүхдийг хамруулж байгаа гэсэн. Аль дүүргийн хүүхдүүд хамрагдаж байгаа вэ?

-Одоогоор 500 хүүхэд хамрагдаж байгаа. Нийтийн тээврээр зорчиж, сургуульдаа автобусаар явдаг алслагдсан хорооны хүүхдүүдийг сонгосон байгаа. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн алслагдсан хороодыг сонгосон. Хүүхэд хамгийн багадаа 2-6 буудал явж байж сургуульдаа очиж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүд орой 18:45 цагаас тарж байна. Иймээс хичээл тарах үеэр автобусууд сургуулийн ойролцоо буудал дээр хүүхдүүдийг хүлээж байгаад авч, зам дагуу гэрийх нь ойролцоо автобусны буудал дээр хүргэж өгдөг. Энэ нь хүүхдүүдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулна гэж үзэж байгаа.

-Сургуулийн орчинд цөөнгүй гэмт хэрэг гардаг. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?

-Хүүхдүүд хоорондоо зодолдох гэмт хэрэг болон хулгай, дээрмийн гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болон бусдад уруу татагдах асуудлууд нэлээд гардаг. Манайх хүүхдийн гэмт хэрэг дээр Хууль сахиулах их сургуультай хамтарч кремнологийн судалгаа хийж байгаа.

-Дээрх ажлаас гадна танайхаас хүүхдийг гэмт хэргээс хамгаалах чиглэлээр өөр ямар ажлууд хийж байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн газраас цахим тоглоомын газруудын үйл ажиллагаа дээр нэлээд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Монгол Улсад өнөөдөр 425 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нийслэлд 227, орон нутагт 128 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн цагдаагийн газар дүүргүүдийн цагдаагийн газруудтай хамтарч хэсэгчилсэн арга авч ажиллаж байна. Эхний ээлжинд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газрыг таслан зогсоох чиглэлийн ажлуудыг хийж байна.

-Одоогоор хэчнээн цахим тоглоомын зөвшөөрөлгүй газар байна вэ?

-Шалгалтын ажиллагаа хийж байгаа. Дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байвал Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хаана. Харин зөвшөөрөлтэй хирнээ удаа дараа зөрчил гаргавал Харилцаа холбооны зохицуулах хороонд зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлдэг.

-Цахим тоглоомын газрууд ажиллах цагийн хуваарь болон хүүхдэд хэрхэн үйлчлэх талаар заавар журам байдаг биз дээ?

-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор баталсан журмаар бол есөн наснаас доош настай хүүхдэд цахим тоглоомын газраар үйлчлэхийг хориглосон байдаг. Мөн согтуурсан болон мансуурсан хүнд үйлчлэхийг хориглосон байгаа. Өвлийн улиралд 9-16 насны хүүхэд 18:00 цаг хүртэл, зуны улиралд 20:00 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой. Нэг удаа үйлчлүүлэхдээ хоёр цаг үйлчлүүлэх боломжтой гэж журамдаа заасан байгаа. Гэтэл цахим тоглоомын газрууд энэ дүрэм журмыг мөрдөж ажиллахгүй байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
146
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
146
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
118
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
118
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
126
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
117
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
196
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
178
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос