МАСТЕРУУДЫН САЛБАР ХОРООГ БАЙГУУЛЛАА
Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны дэргэд Цагдаагийн байгууллагын мастеруудын биеийн тамир спортын салбар хороог өнөөдөр байгуулж, тэргүүнээр нь спортын мастер, цагдаагийн дэд хурандаа Э.Лхагвасүрэн сонголоо.
Салбар хороог байгуулах хуралд Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны ерөнхийлөгч, спортын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, цагдаагийн байгууллагын Ахмадын хороон дарга, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, “Хүч” нийгэмлэгийн дарга асан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн хурандаа Г.Магванноров, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш цагдаагийн хурандаа Б.Ганбат, Нийслэлийн цагдаагийн газрын Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа Отгонбаатар тэргүүтэй цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад тамирчид, мастерууд оролцсон юм.