en

УГТААЛЦАЙДАМ СУМАНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-08-23 00:00:00
2553

УГТААЛЦАЙДАМ СУМАНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Төв аймаг дахь Цагдаагийн газар, тус аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Угтаалцайдам сумын ИТХ, прокурорын газраас хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Төв аймгийн Баянхангай, Заамар, Өндөр ширээт, Лүн, Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам сум болон хил залгаа аймаг, сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгч, Төв аймгийн прокурор, сумдын ИТХ-ын төлөөлөгч болон иргэд оролцсон юм.

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд “Гэмт хэргээс урьдчилан гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх зорилготой хамтарсан зөвлөгөөнийг анх удаа хийж байна. Цаашид хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Бусад аймгийн нутаг дэвсгэр, хил залгаа аймгийн сумдад хийнэ. Энэхүү зөвлөгөөн хэсгийн төлөөлөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, аймаг, сум дамнасан малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлтийн талаарх сургалтыг хэсгийн төлөөлөгчдийн дунд сар бүр хийхээр товлоод байна” гэлээ.

Төв аймагт 2016 онд нийт 427 гэмт хэрэг гарсан бөгөөд үүнээс 249 нь хулгайлах төрлийн гэмт хэрэг, 2017 оны эхний хагас жилд 422 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 139 нь хулгайн хэрэг байна. Эдгээр хэргийн олонх нь малын хулгай байгаа юм. Тэгвэл зарим сум малчдын бүлэг байгуулан, малаа байнгын хариулгатай болгосноор энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоосон туршлагаа энэ үеэр хуваалцаж байлаа.

МАЛЧДЫН БҮЛЭГ БАЙГУУЛСНААР ЛҮН СУМАНД МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Төв аймгийн Лүн сумын 2-р багийн “Бэрх” малчны бүлгийн ахлагч Г.Гомбосүрэн "2014 онд малчдын хүсэлтээр ИТХ-ын шийдвэр гаргаж манай суманд малчны бүлэг байгуулагдсан. Олноор нь устгадаг малын хулгайг таслан зогсоосон гэж хэлж болно. Бидний үйл ажиллагааг төр засаг, цагдаагийн байгууллагын хамт олон дэмжиж 2015 оны Улсын тэргүүний бүлэг болгосон. Мал тарга тэвээрэг авсан үед буюу наймдугаар сараас энэ төрлийн гэмт хэрэг гардаг. Бид энэ үеэр 24 цагийн харуул хамгаалалт гаргадаг юм. Хоёр айлаас нэг, нэг хүн гаргаж 21:00-05:00 цаг хүртэл мал сүргээ манаж хонодог. Үүний үр дүнд өнгөрсөн жил мал хулгайлах гэмт хэрэгт өртөөгүй. Малчдадаа хэлэхэд бүлэг зохион байгуулалтад орж, цагдаагийн байгууллагатайгаа хамтарч, бүрэн нөөц бололцоогоороо ажиллабал буянт мал сүргээ урт гартнуудын савраас хамгаалж чадна” гэж ярьсан.

Төв аймгийн Лүн суманд малчны гурван бүлэг байдаг ажээ. Малчдын бүлэг хэсгийн цагдаа болон бусад бүлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, сумдын ИТХ анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ-ын дарга Р.Батбаяр:
“Төв аймгийн Угтаалцайдам суманд гэмт хэргийн тоо буурч байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн төлөөлөгч, цагдаа, ИТХ хамтран шөнийн эргүүл хийдэг. Цагдаагийн хэсгийг машинтай болгож, мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа” гэлээ.

ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛЭХГҮЙН ТУЛД ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДЭЖ БАЙГАА

Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх "Шинэ эрүүгийн хуулиар малын хулгайн хэргийг зүйлчилж өгсөн тул цагдаа, прокурорын байгууллагын ачаалал нэмэгдсэн. Гэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа. Өмнөх Эрүүгийн хуулиар хохирол шаарддаг байсан. Хүндрүүлсэн нөхцөл буюу 148.2 дугаар зүйр рүү орохоор олон тооны мал, наймаас дээш бод, 24 тооны бог байж олон тоо болдог байсан. Харин шинэ Эрүүгийн хуульд малын тоо заагаагүй. Өнчин ишиг хулгайлсан байсан ч малын хулгайн хэргийг үйлдэл бүрт шалгана. Шинэ хуульд давтан гэсэн ойлголт байхгүй тул, харин хэргийг нарийвчлан заасан байгаа. Хэргийг хялбаршуулсан маягаар шийдвэрлэж байгаа. Хэрвээ малын хулгайч хохирол барагдуулахаа илэрхийлсэн байх юм бол хэргийг шүүхэд шилжүүлж буй гэсэн үг" гэв.

СУМДЫГ ЗУРГААН БҮСЭД ХУВААЖ ГХУС ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатар “Төв аймаг нийт 27 сумтай. Улаанбаатар хотоос гарч, орж байгаа бүх автозам манай нутгаар дайран өнгөрч байгаа. Төв аймгийн эрүүгийн нөхцөл байдал хүнд байдаг. Орон байрны болон малын хулгай өдөрт таваас доошгүй бүртгэгдэж байна. Гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон санал гарсан. Тухайлбал, малыг байнгын хариулгатай байх зорилгоор сумдад малчдын бүлгийг байгуулах, хил залгаа сум, аймгуудтай байнгын хамтарсан пост байгуулах саналууд гарч байна. Аймгийн хэмжээнд улирлын чанартай гэмт хэргүүд гардаг. Ялангуяа 6-8 дугаар сард автын осол, мал хулгайлах төрлийн гэмт хэрэг голчлон үйлдэгддэг. Тиймээс нийт газар нутгаа зургаан бүс болгож хуваагаад Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд нэг бүсийг ахалж байгаа. Нэг бүсэд 5-6 сум багтсан. Улиралдаа нэг удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, тайлан авч байна. Тайланд үндэслэн дараагийн улиралд хийх арга хэмжээнүүдийг тодорхойлно” гэв.

Төв аймагт гэмт хэргийн илрүүлэлт 58.9 хувь буюу өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдэж байгаа нь иргэн цагдаагийн байгууллага холбоотой, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг иргэд болон цагдаагийн байгууллагын төлөөллүүд хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн ахмад Б.Мягмарсүх: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна
Цагдаагийн ахмад Б.Мягмарсүх: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна
0
365
2026/11/24
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
22729
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
253
253
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
253
253
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/11/17
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
253
253
2026/11/17
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
253
253
2026/11/17
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
253
253
2026/11/17
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
253
253
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Цагдаагийн ахмад Б.Мягмарсүх: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна
Цагдаагийн ахмад Б.Мягмарсүх: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна
0
365
2026/11/24
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
22729
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
333
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
0
322
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
0
322
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
288
2026/11/17
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
0
272
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
0
270
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
0
262
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
0
274
2026/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос