ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин үүрэг гүйцэтгэлээ.
Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяр ёслолоо тайван тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сар шинийн баяраар иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна.