en

"ТҮР ХАМГААЛАХ БАЙР"-нд 1122 ХҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛЖЭЭ

2016-11-14 00:00:00
4479

“Түр хамгаалах” байранд 1122 хүнийг хүлээн авч амь нас, эрүүл мэндийг нь хамгаалжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Сэржмядагтай ярилцлаа.

-Түр хамгаалах байр байгуулагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хоёулаа энэ хугацаанд гарсан үр дүн, ач холбогдлын талаар ярилцъя.

Тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнТүр хамгаалах байр 2014 оны хоёрдугаар сард байгуулагдаж, дөрөвдүгээр сарын 7-нд анхны үйлчлүүлэгчээ хүлээн авч байсан. Энэ 3 жилийн хугацаанд манай байгууллага 617 гэр бүлийн 1122 хүнийг хүлээн авч үйлчилжээ. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа бол насанд хүрсэн найман эрэгтэй манайд ирсэн байна. Тоон мэдээллээс дурдвал 385 насанд хүрсэн эмэгтэй, 368 эрэгтэй хүүхэд, 361 эмэгтэй хүүхдэд үйчлилсэн байна. Нийт үйлчлүүлэгчийн 49.6 хувийг хүүхдүүд эзэлж байна. Энэ 1122 хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан нь манай үйлчилгээний үр, дүн ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг бэлхэнээ харуулж байна. Хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүс маань сэтгэл зүйч нартай ганцаарчилсан уулзалт, ярилцага хийж, өөрийн шийдэж чадахгүй байгаа асуудалдаа гарц олж, цагдаагийн алба хаагчдаас хууль, эрх зүйн зөвлөгөө авдаг.

 -Танай байгууллагад хэрхэн хандах ёстой вэ. Ирсэн хүн бүрийг хүлээж авах боломжгүй байх.

Түр хамгаалах байрны үйл ажиллагаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмаар зохицуулагддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болзошгүй, бие махбодид хохирол учруулсан, байнгын дарамтанд байлгасан, айлган сүрдүүлж, дарамталсан, дагаж мөшгисөн, хүчирхийллийн түвшин өндөр, дунд байгаа үйлчлүүлэгч нарыг хүлээн авдаг.

Бүх дүүргийн цагдаагийн хэлтэс, албад, төрийн болон төрийн бус байгууллагаас манайд үйлчлүүлэгч нарыг холбон зуучилж ажиллаж байна. Манай байгууллагаас явуулж байгаа сурталчилгаа, үүрэн телефоны хэрэгслүүдээр дамжуулж буй мессежийг аваад иргэд өөрсдөө ч манай байгууллагад хандаж ирэх тохиолдол ихэсч байна.

-Хоёр жилийн хугацаанд 1000 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалжээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлог юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй маш олон шалтгаан бий. Архидалт, ядуурал, ажилгүйдэл, хардалт зэргээс ихэвчлэн шалтгаалж байгаа хэдий ч цаад үндсэн шалтгаан нь хувь хүний суурь хүмүүжил, зан чанартай маш их холбоотой  гэдэг нь олон улсын байгууллагуудын олон жилийн тандалт судалгаагаар тогтоогдсон байдаг .

Үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны байдал, айдас түгшүүрийн түвшин зэргийг манай сэтгэл зүйчид судалдаг.

Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл судалгаанаас харахад хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрчүүд, тэр дотроо нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, хүргэн нь байдаг. Хувь хүнийхээ үүднээс харахад манай эрчүүд, залуучууд ухамсар, ухаан муутай, багахан зэргийн амьдралын бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, сэтгэл зүйн хувьд гутранги байдалд орсон нь харагддаг. Энэ байдлаасаа болж бухимддаг, архи ууж сатаардаг, тэр чинээгээрээ гэр бүлдээ сөрөг хандлагыг бий болгож байгаа юм. Хэн нэгэнд найдаж хүлээх бус өөрөө эхнэр хүүхэд, ар амьдралаа өөд нь татаж явах ёстой эр хүн гэдгээ ойлгох хэрэгтэй гэж бодогддог.

 

Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн хоорондын асуудал гэж ойлгох нь учир дутагдалтай юм. Төрсөн болон хойд, хадам эцэг, эх, төрсөн ах эгч, дүү нарын хооронд ч бас хүчирхийлэл үйлдэгдэж байдаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгэн хүний ганц нэг удаагийн санамсаргүй, тохиолдлын үйлдэл бус, харин тодорхой зорилгод хүрэх үүднээс төлөвлөгдсөн хэрэг. Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн хяналтад байдгаас ихэнх тохиолдолд давтагдан үйлдэгдэж, улам даамжирч байдаг онцлогтой.

 

Олон улсын эрх зүйн актад гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн талаас нь ойлгож, энэ хэрэг дээр илүү анхаарал хүч тавьж, идэвхтэй үйл ажиллагаа  явуулдаг жишиг байдаг. Нийгмийн үзэгдлийнх нь хувьд ангилж үзэх юм бол энэ төрлийн гэмт хэрэг хамгийн хүнд, хор уршигтай нь. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь тухайн гэр бүл дэх хүчирхийлэл туйлдаа хүрч байна гэсэн үг юм.

 

-Танай байгууллага ямар утсаар дуудлага хүлээн авч үйлчилж байна вэ. Орон нутгаас хандах тохиолдол байдаг болов уу?

Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр түр хамгаалах байранд тусгай дугаарын 107 утсыг 2014 оны 10 дугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэд маань үнэ төлбөргүй утсаар холбогдон хамгаалах байрны тухай болон хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авдаг болсон.

Манай байгууллагад энэ 3 жилд биеэр болон утсаар хандан зөвлөгөө, мэдээлэл авсан нийт 5317 иргэн байгаагаас 107 тусгай дугаарын утас руу 4800 хүн холбогдсон байдаг. Зөвхөн Улаанбаатар хотоос ч бус хөдөө орон нутгаас ч бас хүмүүс ярьж зөвлөгөө авдаг. “Малын бэлчээр дээрээсээ ярьж байна. Хадам эцэг, эх дарамтлаад байна. Ийм асуудал гарлаа, би хаана хандаж болох  вэ” гэх мэтээр холбогддог. Зарим тохиолдолд үйлчлүүлэгч маань овог, нэр, хаяг, байршилаа хэлэхгүйгээр бидэнтэй холбогдож зөвлөгөө авдаг. Үйлчлүүлэгч зөвшөөрвөл бид харьяа аймгийн цагдаагийн газар, хэлтэстэй нь холбогдож мэдээллийг дамжуулж, холбон зуучилж ажиллаж байна.

-Сэтгэл зүйн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Мөн ээжийгээ дагаад Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулж байна.

Сэтгэл зүйчид маань утсаар болон биеэр тусламж үзүүлж байгаа. Ирсэн үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн сорилд оруулж, тайвшруулах дасгал, трейнинг хийлгэж байна. Манайд сэтгэл заслын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа учир Монгол Улсын Боловсролын  их сургуулийн Сургалтын албанаас үнэ төлбөргүй сургалтад хамруулахаар болсон. Мөн Улаанбаатар их сургуулийн болон Хууль сахиулахын их сургуулийн багш нар манай үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн болоод хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Манайд ээжийгээ дагаад давхар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 орчим хүүхэд ирж байсан. Хамгаалалтад авагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл нь орхиогдох гээд байдаг тул бид үйлчлүүлэгч зөвшөөрвөл сургуулийнх нь нийгмийн ажилтан, багш нартай холбогдож хичээл, даалгаврыг нь авч хийлгэдэг. Мөн Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, хүүхэд, эмэгтэйчүүдийг төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж байна.

-Танай байгууллагад хандахыг хүсэж байгаа ч хэрхэн холбогдохоо мэдэхгүй буй хүн бий байх. Тэдэнд зориулж мэдээлэл өгөөч.

Түр хамгаалах байрны талаарх мэдээллийг 107 дугаарын утсанд хандаж авч болно. Мөн та өөрт ойрхон байгаа цагдаагийн газар, хэлтэс, тасгийн алба хаагчдад хандан хамгаалах байрны талаарх мэдээллийг авч болно.

-Ер нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна вэ. Цаашид ямар ажил зохион байгуулавал зүйтэй юм бол?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тус цагдаагийн газраас олон төрлийн арга хэмжээ, ажлуудыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, төрөл мэргэжлийн албадтай хамтран зохион байгуулж ирсэн.

Тухайлбал  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн нийгмийн хариуцлага, ухамсрыг  дээшлүүлэх, гэр бүлийн харилцаан дах амьдралын зөв хэвшил, эерэг хандлагыг бий болгох зорилгоор бид 2015 оноос эхлэн “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг амжилттай зохион байгуулж ирсэн.

Энэхүү аянаараа бид олон байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийг нэгтгэн оролцуулсан. Цаашид энэхүү аяны хүрээнд “Хонх дарж, хаалга тогшьё” үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл бол дахин давтагддаг, удаан хугацаанд даамжирдаг гэмт хэрэг юм. Хэн ч гэмт хэргийн хохирогч болох ёсгүй. Та болон таны дотны хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол та бүхэн нэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулахыг зөвлөж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг 107 дугаарын утсаар авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

Хэн ч, хаана ч, хэзээ ч, ямар ч асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх эрхгүй юм  гэдгийг хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
0
85
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
0
82
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
253
253
2026/04/23
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
253
253
2026/04/23
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
253
253
2026/04/23
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/04/20
Хэн нэгний нулимсаар
Хэн нэгний нулимсаар "Like" бүү цуглуул
253
253
2026/04/20
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
253
253
2026/04/20
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
253
253
2026/04/20
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
253
253
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
253
253
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
253
253
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
253
253
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
253
253
2026/04/17
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
253
253
2026/04/17
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
253
253
2026/04/17
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
253
253
2026/04/13
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/13
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
253
253
2026/04/17
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
253
253
2026/04/17
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
0
85
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
0
82
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
0
140
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
0
96
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
0
88
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
0
88
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
0
94
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
0
85
2026/04/23
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
0
90
2026/04/23
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
0
85
2026/04/23
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос