МУГЖ, ЦАГДААГИЙН АХМАД Г.АРИУНБААТАР ЧИНГИС ХААНЫ ОДОН ХҮРТЛЭЭ.
МУГЖ, ЦАГДААГИЙН АХМАД Г.АРИУНБААТАР ЧИНГИС ХААНЫ ОДОН ХҮРТЛЭЭ.
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Энэ жил “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад, дуурийн дуулаач Г.Ариунбаатар хүртлээ.
Төрийн дээд одонгоор шагнуулсныхаа дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар: “Дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтний дээд эрэмбийн урлаг юм. Алдартан суутнуудтай нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань аав ээж, ачит багш, нутаг усны минь ач буян” хэмээсэн юм.
Энэ үеэр цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон зөвлөлийн гишүүдийн төлөөллийн хамт хүндэтгэл үзүүллээ. Монголын цагдаагийн байгууллагын СҮЛД чуулгаас ажил амьдралын гараагаа эхлэж байсан цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт уран бүтээлийн өндөр амжилт хүсье.