en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.ЗОРИГОО: МАНАЙХ ДӨРВӨН ҮЕЭРЭЭ ЦАГДАА

2016-01-11 00:00:00
3627

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.ЗОРИГОО: МАНАЙХ ДӨРВӨН ҮЕЭРЭЭ ЦАГДАА

 "Цагдаа" эмхтгэлийнхээ шинэ дугаарын “Харих болоогүй аавууд” буландаа Эрүүгийн цагдаагийн газрын II хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э. Зоригоог урьлаа.
Гэртээ харихаа урьтал болголгүй гэмт хэрэгтний араас хөөцөлдөн ажил, амьдралынхаа нэгэн үеийг бусдаас өөрөөр өнгөрүүлж, Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүний эгнээнд дөрвөн үеэрээ ажиллаж байгаа эрхмүүдийн нэг хэмээн түүнийг онцоллоо.

Гэртээ харихаа урьтал болголгүй гэмт хэрэгтний араас хөөцөлдөн ажил, амьдралынхаа нэгэн үеийг бусдаас өөрөөр өнгөрүүлж, Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүний эгнээнд дөрвөн үеэрээ ажиллаж байгаа эрхмүүдийн нэг хэмээн түүнийг онцоллоо. Аав, ээж нь  түүнд Зоригоо хэмээх нэр хайрласан нь  өвөг эцэг, эмээ, аавынхаа мэргэжлийг өвлөн авч энэ нэр хүндтэй албанд цог золбоотой ажиллахыг бэлэгшээсэн юм болов уу.

Түүний өвөг эцэг Д.Галсан БНМАУ-ын Засгийн газрын 1924 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Хантайшир уулын аймаг буюу одоогийн Завхан аймгийн төв Улиастай хотод “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс хамгаалан тэмцэх, олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулах газар” нэртэй байгуулагдан Монголын Цагдаагийн байгууллагын хөдөө орон нутаг дахь анхны нэгж болсон Завхан аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байжээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан энэ буурлыг одоо хүртэл Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мартдаггүй.

Харин түүний эмээ Г.Цэрэнгомбо Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Чулуут сумын нутаг “Нарийн тээл” гэдэг газар Д.Галсангийн том охин болж төржээ. Сумын бага сургууль, бичээчийн курст суралцан төгсөж аймгийн намын хороо, Архангай аймгийн Цагдаагийн газарт бичээчээр 1960-аад оноос 1987 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нь түүхийн хуудаснаа бичигдэж үлджээ.
Цагдаагийн хошууч Э.Зоригоо бага байхаасаа эмээгээ даган ажил дээр нь очиж шуудангийн дугтуй хийхэд нь туслан, шар цавуу зуурч наадаг байсан дүр зургийг мартдаггүй хэмээн дурслаа.
Мөн эмээгийнхээ “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн медаль”, “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын 50, 60 жил”, “Зэвсэгт хүчний 60 жил”-ийн ойн медаль, жагсаал хувцастай зургийг нь одоо хүртэл нандигнан хадгалж явна.

Цагдаагийн хошууч Э.Зоригоогийн аав А.Эрдэнэбаатар НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийн хуулийн ангийг төгсөж, Архангай аймгийн Цэнхэр суманд хэсгийн төлөөлөгч, аймгийн шүүхэд шүүгч, өмгөөлөгч хийж байгаад 1991-1998 онд Архангай аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, хэв журмын ахлах байцаагч, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Ийнхүү өөрийн удамдаа дөрөв дахь үеийн цагдаагийн алба хаагч болон энгэртээ ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа” тэмдэг гялалзуулах цагдаагийн хошууч Э.Зоригоо ажил, албаараа бахархахын сацуу өөрөө өөртөө их итгэл, урам өгч монголын цагдаагийн байгууллагаа улам хөгжинө, дэвшинэ, үүнд өөрөө ч бас хувь нэмрээ оруулна гэсэн гэгээн бодолтой.
Цагдаагийн Академи төгссөн шинэхэн дэслэгч Архангай аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажиллан ажлын гараагаа эхэлж улмаар Эрүүгийн цагдаагийн газрын V хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Захиргааны удирдлагын хэлтэст нэгж хариуцсан ахлах төлөөлөгч, сургалт хариуцсан ахлах төлөөлөгч, I, II хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад II хэлтэстээ тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Өглөө ажилдаа ирэхдээ хүн бүхэн зоргоороо орж болдоггүй Эрүүгийн цагдаагийн газар гэдэг их айлын “зөвшөөрөлгүй орохыг хориглоно” гэсэн үүдээр орж, цагдаагийн байгууллагын уураг тархи болсон энэхүү чухал албанд цаашдаа ч зүтгэхээр итгэл дүүрэн ажиллаж байна.
Энэ албанд амжилттай ажиллаж байгаагаа ажлын хамт олон болон удирдах алба хаагчид, хашир туршлагатай ахмадуудын ач гэж санадаг. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Л.Ганболд, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа С.Базаррагчаа, ЭЦГ-ын V хэлтсийн тасгийн даргаа ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ш.Намшир, ахмад ажилтан бэлтгэл хурандаа асан Д.Чулуунбат нарыг онцлон ажлын дадлага, туршлага хуримтлуулах, гэмт хэрэг илрүүлэх ур чадвар эзэмших суурийг тавьж өгсөн хүмүүс дээ гэж дурсан ярьсан юм.
Цагдаагийн алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд цаг, зав гэж үгүй ээ. Нэг хэрэг илрүүлээд амсхийх завгүй дахиад л өөр хэргийн араас хөөцөлдөнө.
Эрүүгийн цагдаагийн газрын V хэлтэст ажиллаж байхдаа олон тооны бод мал хулгайлсан гэмт этгээдийн үйлдсэн хэргийг бүрэн гүйцэд шалгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох гэж гурван жил гаруй болсон.
Энэ хугацаанд нэг ч өдөр санаа амар байгаагүй дээ. Хэрэг үйлдсэн этгээдээ олж барьчихаад ёстой нэг санаа амарч билээ. “Энэ бол бидний үүрэг юм даа” гэж даруухан өгүүлнэ.
Намайг цагдаагийн алба хаагч болоход мэдээж өвөг эцэг, эмээ, аав гээд гэр бүлийн хүмүүсийн нөлөө их байсан. Цагдаагийн алба бол хүнийг төлөвшүүлдэг, аливаад хүлээцтэй, тайван, хичээнгүй болгодог. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба бол залуу хүний цог золбоо, ур чадвар, сэтгэлгээг шалгадаг чухал алба шүү ” гэж бахархан ярьж суулаа.
Үг цөөн ч үйл хэрэг нь энгүй эрхэм хошууч танд ажлын амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
36
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
36
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
29
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
30
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
32
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
32
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
29
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
35
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
40
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос