ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ ОНЦ НОЦТОЙ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ: ОНЦ НОЦТОЙ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав Мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наран нарыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав нь цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллахдаа 7-н жил ахлагч бүрэлдэхүүнд ажилласан туршлагатай алба хаагч нарын нэг юм.
Тэрээр дөрвөн хүнийг хутгалж, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг алба хаагч нартайгаа хамтран шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагджээ. Харин цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24-н жил ажилласан. Бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтан булгийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсний учир энэхүү шагналаар шагнагдсан байна.
Цагдаагийн алба хаагчийн хувьд гарсан хэргийг илрүүлэх гэдэг бол хамгийн том гавьяа, хамгаас илүү бахархал байдаг. “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнагдсан хоёр алба хаагчдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.