en

ӨНӨӨДРИЙН ЗОЧИН

2015-05-13 01:00:00
3948

ӨНӨӨДРИЙН ЗОЧИН

Сургалт дадлагын төвийн хээрийн сургалтын хэсгийн дарга, Цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл: БИ ЦАГДААГИЙН АЛБААРАА БАХАРХДАГ ОЛОН ААВУУДЫН НЭГ

Завхан аймгийн Тэс сумын цагдаагаас ажлын гараагаа эхлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хорооны цагдаа, Хан-Уул дүүрэгт хэсгийн байцаагч, хэв журмын офицер, тасгийн дарга гээд бидний ярьдгаар цагдаагийн байгууллагын хамгийн бага нэгжээс нь хэсгийн дарга болтлоо ажилласан эрхэм офицерийг онцолсон нь учиртай.
Цагдаагийн алба бол хүн бүхний хүсдэг ажил биш, бас хийж чаддаг ажил биш.
Үнэхээр сэтгэл зүтгэлээ гарган ажиллая гэж зориод зорьсондоо хүрэхийн төлөө хичээж чармайж чаддаг хүний ажил юм гэж ярьснаар бидний ярилцлага эхэлсэн. Хамгийн гол нь амар амгаланг сахиулахын төлөөх харих арай болоогүй яаруухан яваа аавуудын маань нэг энэ үгэндээ эзэн болж чадсан эрхэм юм. Байгуулагдаад нэг жил гаруй болж байгаа хээрийн сургалтын хэсгийнхээ хуучин бүхнийг шинэ юм шиг болгож, хугарсан, хагарсан бүхнийг бүтэн байлган, өөрийн гэр орон шиг эмхлэж цэгцлэн, суралцаж байгаа сонсогч бүрийг сургасан шиг сургаад явуулах гэсэн чин хүсэлтэйгээр ажилладаг нь богино хугацаанд тохижуулсан орчин тойрон, хийсэн бүтээсэн бүхнээс нь харагдаж байлаа.
Цагдаагийн байгууллагадаа 19 жил тасралтгүй ажиллахдаа, хутга барьсан согтуугийн өмнө гавнаас өөр тусгай хэрэгсэлгүй ганцаараа шахам олон удаа тулж байсан ч төрийн хувцасныхаа сүр хүч, өргөсөн тангарагныхаа үгийн шидийн буянаар агсарсныг номхоруулж, айлгасныг зөөлрүүлж, буруудсаныг түшиж, тэдэнтэй эв дүйгээр ярилцаж олон он цагийг үдсэнээ хуучилсан юм. Энэ бүхнийг хэцүү гэхээсээ илүү ажил гэж бодож явсан болохоор миний амьдрал уруудаж доройтон, хохирсон харамссан юм алга даа. Харин ч сайхан амьдарч байна. Залуу наснаасаа ажлын гараагаа зөв эхлэж, заавал би офицер болно, дарга болно гэсэн омголон бодолгүй урдах ажилдаа түүртэлгүй явбал цагдаагийн алба олонтой, түмэнтэй, буянтай хийморьтой сайхан алба. Би бол албаараа бахархдаг олон эрчүүдийн л нэг гэж даруухан өгүүлж суулаа.

Амжуулья гэсэн оролдлого зүтгэл байвал амжихгүй ажил байхгүй
Хэв журмын цагдаагийн хэцүүхэн алба хашиж байхаасаа л өөрийгөө хөгжүүлэх, бусдадаа ажлын төлөө гэсэн чин сэтгэлээрээ үлгэр дууриал болсон олон сайхан жишээ түүнд байдаг. Хэсгийн байцаагч байхдаа орой 22 цагаас хойш дуудлага бага өдөр шөнийн 00 цаг хүртэл, өглөө рапортны дараа нэг цаг дасгал сургуулилт хийж, хэвшин 1999 оноос эхлэн бодибилдингийн спортоор 10 гаруй жил хичээллэснээр боди­билдингийн спортын мастер болж, Монголын мистерийн мөнгө хүрэл медалийг удаа дараа хүртэж явсан он дарааллын хуудсуудыг нямбайлан хавтасласан зурагт хуудсуудаас нь үзлээ. Аюул бүхнээс авран хамгаалж, ажил бүхнээ цэгцлэн хавтаслаж, амжилт бүхнээ ахиулахын төлөө хичээх ёстой цагдаагийн албандаа даргын өгсөн үүрэг даалгавраас гадна өөрийгөө хөгжүүлэхийг өөртөө давхар даатгаж, түүнийхээ төлөө зорьж хичээвэл амжихгүй цаг гэж үгүйг түүний амжилтууд, бүтээсэн номнуудас олж мэдсэн юм. Амжуулья гэсэн оролдлого зүтгэл байвал амжихгүй ажил байхгүй гэдэг үг бол түүний гол зарчим нь болохыг хэлж байгаа үгс, хийж бүтээсэн ажлаас нь харж болно


“Зорьсондоо хүрэх дуртай зан чанар, сайн ханийнхаа буянаар би албандаа өдий зэрэгтэй ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчийн гэргий гэдэг ажил амьдралынх нь гол тулах цэг нь байдаг. Эмч мэргэжилтэй сайхан хань минь надад хоёр охин төрүүлж өгч, ар гэрийн бүх ажлыг дааж хариуцсан учраас ажлаа санаа амар хийдэг дээ. Саяхан том охиноо 15 настай болоход л бичгийн хэлбэрийг нь анзаарч, хичээл сургуулийнх нь талаар санаа тавьж хэдэн үг хэллээ. Ихэнхдээ л тэднийгээ өглөө унтаж байхад нь ажилдаа гарч, орой унтаж байхад нь орж ирдэг. Тиймээс гэргийдээ би үргэлж баярлаж явдаг даа” гэж инээмсэглэн хуучилахад албаараа, гэр бүлээрээ, гэргийгээрээ бахархан ярьж суугаа алба хаагчтайгаа ярилцаж, үзэг цаас нийлүүлэн үнэнийг бичиж суух сэтгүүлч миний хувьд ч гэсэн баярламаар санагдаж байлаа.
Спорт бол хүний бие бялдрын зөв тэгш болгохоос гадна оюун ухааныг зөв чиглүүлж өгдөг гэж би боддог.
Иймээс спортоор хичээллэх нь миний ажлын бас нэг гол хэсэг. Миний ажил гол, амьдрал гол, бас спорт эн зэрэгцэнэ. Одоо практик буудлагаар хичээллээд тав дахь жилдээ болж байна. Харин энэ спортоор хичээллээд гурав дахь жилээсээ Олон улсын багш зааварлагчийн эрхээ авсан. Цагдаагийн алба хаагчийн эзэмших ёстой чухал эрдэм нь галт зэвсэг, тусгай хэрэгслээ зөв зохистой ашиглах явдал юмаа. Сургалт дадлагын төвийн хээрийн сургалтын хэсэг байгуулагдснаар 2000 шахам алба хаагч нарт галт зэвсэг эзэмших арга техникийг заагаад байна. Миний хийх ёстой ажил төдийгүй сурсан зүйлээ бусдад зааж, сургагч багш бэлтгэн ажиллах нь албаны маань бас нэг бахархал юм. Хэв журмын цагдаа байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр илүү их ажиллаж байсан бол одоо сурсан эрдмээ бусдад зааж сурган, албаныхаа чиглэлээр олон шавьтай болж байгаа маань цагдаагийн албандаа оруулж байгаа нэг хувь нэмэр. Орчин үеийн цагдаагийн албанд ажиллахаар орж ирж байгаа залууст жингийн илүүдэл их байна. Биднийг анх цагдаа болж байхад ийм асуудал байгаагүй юм. Харин мэдлэг боловсрол онолын хувьд бэлтгэгдсэн олон чадварлаг залуус цагдаагийн албанд орж ирж байгаа нь сайхан шүү. Залуус минь яаран дарга болж, офицер болно гэхээсээ илүү юу хийж чаддагаа харуулаад, үлгэр дууриал болоод ирвэл мөрөөдөлдөө хүрэх бүх боломжууд нээлттэй байдгийг Ц.Дашдэмбэрэл хошуучийн туулсан зам, хүрсэн амжилт, хүртсэн баяр бахархалаас олж мэдлээ.


Яаралтай дуудлага, амь дүйсэн агшин хором бүхэнд төрийн хувцас сүр жавхаа минь болж, Хан-уул дүүргийнхээ хэлтсийн аваргаар гурван удаа, нийслэлийн цагдаагийн газрын аврагаар нэг удаа, цагдаагийн ерөнхий газрын аваргаар 2006-2010 оныг хүртэл таван удаа шалгарч, бодибилдингийн спортын мастер, практик буудлагын Олон улсын хэмжээний мастер шүүгч зааварлагч болсон сайхан амжилт бүхнээ миний ажлынхаа төлөө гэсэн чин сэтгэл, хамт олны минь халуун дэмжлэг, ханийн маань хайр халамж юм гэж ярьснаар бидний яриа өндөрлөлөө.
Танд ажлын амжилт хүсье.
Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
0
69
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
0
65
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
253
253
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
253
253
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
253
253
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
253
253
2026/04/17
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
253
253
2026/04/17
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
253
253
2026/04/17
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
253
253
2026/04/13
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/13
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
253
253
2026/04/17
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
253
253
2026/04/17
Хяналтын камерүй газар эд зүйлээ бүү орхи
Хяналтын камерүй газар эд зүйлээ бүү орхи
253
253
2026/04/17
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
253
253
2026/04/09
Эмэгтэй мөрдөгчдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхны төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа
Эмэгтэй мөрдөгчдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхны төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа
253
253
2026/04/13
"Волейболын аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ
253
253
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
253
253
2026/04/09
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
253
253
2026/04/09
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
253
253
2026/04/09
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
253
253
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
253
253
2026/04/07
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/07
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
253
253
2026/04/07
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
253
253
2026/04/06
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
0
69
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
0
65
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
0
73
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
67
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
0
62
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
0
61
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
0
67
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
0
71
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
0
73
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
0
80
2026/04/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос