БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Тус Цагдаагийн газраас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг хариуцсан сум орон нутагт байнгын эргүүл шалгалт хийх, арга хэмжээний хүрээнд сумын Засаг дарга нарын дэмжлэгийг авах талаар ажлын чиглэл өгч, үр дүнг тооцож ажиллаж байна.
Мөн аймгийн төвийг эргүүлийн 4 чиглэлд хувиарлаж, Нийтийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагч нарыг томилж, 4 хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай эргүүлийн үүргийг шөнийн цагаар гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд 2014 оны эхний 10 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 4 хэргээр буюу 11.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн Е нь галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын сүүлээр хоёр ширхэг Хойлог хууль бусаар агнаж, иргэн Х-д худалдан борлуулсан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, шалгаж байна тус цагдаагийн газраас мэдээллээ.