ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА
Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, албан тушаалтан дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд:
1. Байгууллага, албан тушаалтны албан хүсэлт;
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;
3. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 тал нь харагдахуйц байдлаар/;
Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
4. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
6. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.4 дэх заалтыг жолоочид танилцуулсан баримт.
Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм*350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4333:96 стандартын дагуу 90мм*50мм-ээс багагүй хэмжээтэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм*60мм-ээс багагүй хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичиглэлтэй байна,
2. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. /Энэ шаардлага нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй/
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93200100
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ЛИЦЕНЗИЙН ТӨВ