en

Цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг: Хар тамхинд эхнийх гэж байхаас ганц удаа гэж байдаггүй

2024-07-01 17:55:00
960

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт залуус ихээр холбогдож байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар (ХТТГ)-аас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишигтэй ярилцлаа.

-ХТТГ-ын мөрдөгчид энэ сарын эхээр гурван бүлгийн 20 гаруй залууг мансууруулах бодистой холбоотой хэрэгт саатуулан шалгаж эхэлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүс нас, нийгмийн гарлын хувьд ямар байна вэ. Баячууд, мөнгөтэй айлын хүүхдүүд л ийм зүйл хэрэглэдэг, худалдан авдаг гэсэн хэвшмэл ойлголт өөрчлөгдсөн нь шүүхээр шийдвэрлэж буй хэргүүдээс харагддаг.

-Жил ирэх тусам гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн нас улам залуужиж байгаа нь анхаарал татах боллоо. Сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 58 хүүхэд холбогдон шалгуулсан. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын дунд 15-35 насны хүүхэд, залуус 91.2 хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.4 хувь нь эрэгтэй, 8.6 нь эмэгтэй гэсэн статистик бий.

Нийгэмд хар тамхи, мансууруулах бодис гэхээр мөнгөтэй, баян айлын хүүхэд хэрэглэдэг гэх буруу ойлголт байдаг. Хүүхэд, залуучууд мансуурах зорилгоор хүн амын эмчилгээнд ашигладаг эм, ахуйн хэрэглээний зүйл, бүр цаашлаад манай оронд зэрлэг байдлаар ургаж буй мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн хэрэглэх тохиолдлууд гарч байгаа нь нийгмийн ямар ч давхаргынхан өртөх эрсдэлтэйг илтгэж буй юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 61.2 нь бүрэн дунд боловсролтой, 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байдаг.

-Зарим хамтлаг, дуучин залуус мансууруулах бодис сурталчилсан дуу хийж буйгаа урьдчилан сэргийлж байна гэж хэлдэг. Олон жилийн өмнө хип хоп хамтлагийнхан ийм дуу хийснийгээ залуусыг урьдчилан сэргийлэхэд уриалж буй юм хэмээн шүүхийн танхимд өмгөөлөгч нь хээв нэг хэлээд зогсож байлаа. Үнэхээр тэд урьдчилан сэргийлсэн дуу дуулав уу, эсвэл сурталчлав уу гэдэг нь дууных нь үгнээс тодорхой байдаг шүү дээ. Сая баригдсан залуусын дунд ч ийм нөхөд байсан.

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй, УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерын сүлжээ ашиглан сурталчлахыг хориглоно” гэж заасан. Зарим уран бүтээлч хуулийн дээрх заалтыг зөрчиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг сурталчилсан, уриалсан дуу, клип зэргийг өөрийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулж, хүүхэд, залуучуудад буруу мэдээлэл өгөх, төөрөгдөлд оруулах зэрэг зөрчил гаргаж байна. Иймд манай байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл, цахим хуудсуудад хяналт тавих, илрүүлэн устгах, Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авах  зорилгоор жил бүр “Илэрц” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Арга хэмжээний хүрээнд энэ онд 59 мэдээллийг устгаж, хандах эрхийг нь хязгаарласан.

Мөн хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэд олон нийтэд таниулах зорилгоор олны танил 81 хүнийг оролцуулсан “Цахим нөлөөлөл” аяныг зохион байгуулж, хорт зуршлаас татгалзах, найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, бусдын ятгалгад автахгүй байх, урлаг, спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалсан контент бүтээж ухуулга, нөлөөллийн ажил зохион байгуулсан. Иймд уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, та бүгдийн үйл хөдлөл, гаргаж буй уран бүтээлийг өсвөр насныхан, залуучууд шууд даган дуурайдаг. Тиймээс хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, бусдын ятгалгад автахгүй байх, урлаг, спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар уран бүтээл гаргахыг уриалж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар мэдлэг, мэдээлэлтэй байж хүүхдэдээ цаг гаргах ёстой

-Ер нь сүүлийн жилүүдийн тоон мэдээллээс үзэхэд энэ төрлийн хэрэг өссөн байна. Өссөн шалтгаан, нөхцөлийг судлаад чухам юу нөлөөлж байгааг тодорхойлсон байлгүй.

-Сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1043 хэрэгт 1673 хүн холбогдон шалгуулжээ. Үүнээс 54 хувийг нь 25 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор мэргэжлийн байгууллагатай хамтран судалгаа хийхэд 67.8 хувь нь сониуч зангаар бусдыг даган дуурайсан, 43.2 нь чөлөөт цаг ихтэй, 41.5 нь найз нөхөд танилын хүрээлэл, 23.6 нь хор уршгийн талаар ойлголт мэдлэг байхгүй гэсэн үр дүн гарсан. Хамгийн гол зүйл бол эцэг эх, асран хамгаалагчдаас хүүхдэдээ тавих хараа хяналт юм. Хүүхдээ ямар хүнтэй найзалж нөхөрлөж, чөлөөт цаг болон шөнө орой хэнтэй, хаана, юу хийж байна, биедээ ямархуу зүйлүүд авч яваа, өрөө тасалгаанд нь зүү тариур, шингэрүүлсэн хий, цавуу, тугалган цаас, өвс мэт зүйлийн үлдэгдэл байна уу гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Бүр цаашлаад, биеэ авч яваа байдал, нойр хоолны дуршил, жинг нь хүртэл маш сайн анхаарах нь чухал. Эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, хүүхдэдээ цаг гаргах ёстой.

-Өсвөр насныхан мансууруулах бодист донтож, эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарч буйг дээр дурдлаа. Тэр дундаа жороор олгодоггүй тарилгыг эмийн сангаас худалдаж авч хэрэглээд гар хөлөө тайруулах, цаашлаад нас барсан тохиолдол бий. 2-3 жилийн өмнө нэг хүүхэд найз нартайгаа тийм тариа хэрэглээд машин дотор нас барсан хэрэг гарсан шүү дээ. Үүнийг таслан зогсоох боломж яагаад байдаггүй юм бол. Танайхаас холбогдох яам, агентлагт бичиг хүргүүлснийг манай сонин нэг бус удаагийн нийтлэлээрээ хүргэж байсан. Гэвч байдал өөрчлөгдөөгүй бололтой.

-Хүн амын эмчилгээний жортой болон жоргүй олгох эмүүдийг сүүлийн жилүүдэд зориулалтын бусаар ашиглан мансуурсны улмаас амиа алдах, эрхтэн дутуу болох, гараа тариулах тохиолдол хүртэл гарсан. Дээрх шалтгааны улмаас 2022 онд есөн иргэн амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.

Мансуурах зорилгоор урвуулан ашиглаж буй эмүүдийг хяналтад авах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулах саналыг ХТТГ-аас холбогдох байгууллагуудад удаа дараа гаргасан боловч одоогоор бүртгээгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад сануулж хэлэхэд, хүүхдийнхээ өрөө тасалгаа, цүнх сав, гэрийнхээ ямар нэгэн газар цустай зүү тариур, дуслын систем, эмийн капсул зэрэг зүйл байна уу, хүүхдийнхээ биеийн аль нэг хэсэгт зүү тариурын цэгийн мөр, сорви үүсэж үү гэдгийг онцгойлон анхаарч шалгаж, ийм асуудал гарсан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад хандан туслалцаа, зөвлөгөө авахыг зөвлөе.

-“Цагаан тахал” гэж нэрлэгддэг энэ аюулт бодисоос хүүхэд залуусаа хамгаалахын тулд танайхаас уг нь багагүй л ажил хийдэг. “Мансуурлын эсрэг хамтдаа” аяныг зохион байгуулж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд зориулан сургуулиудад яриа таниулга ч хийдэг. Гэтэл түүнд хамрагдаж буй эцэг эх, асран хамгаалагч их хангалтгүйг нэг бус удаа сурвалжлахаар очихдоо анзаарч байлаа. Ер нь урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Олон улсад амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн гадаад улсын тэргүүн туршлагыг ХТТГ-аас эх орондоо суурьшуулж байна. Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-наас дэлхийн бусад улс, оронд амжилттай хэрэгжүүлсэн “Гэр бүлд болон сургуульд суурилсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг бага, дунд орлоготой улс, орнуудад хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Хасах 25” төслийг 2020 оноос Монгол Улсад нэвтрүүлсэн. Энэ төслийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш нийгмийн ажилтнуудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 2022 онд нийслэлийн есөн дүүрэг, 2023 онд 21 аймгийн хэмжээнд “Анзаар” арга хэмжээг Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, нийт 101 598 хүнд энэ төрлийн бодисын хор уршиг, хэрэглэсэн нөхцөлд илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулсан. Арга хэмжээний үр дүнд хүүхэд холбогдсон гэмт хэрэг жил ирэх тусам буурсан эерэг үзүүлэлтэй байна.

Энэ онд манайхаас өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хорт зуршлаас татгалзах чиглэлээр “Student”, “Цахим нөлөөлөл”, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулгатай уран бүтээлийг олон нийтийн сүлжээнээс хасах, техникийн хязгаарлалт хийлгэх зорилгоор “Илэрц” арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Боловсролын ерөнхий газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 125 сэтгэл зүйчийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаарх сургалт зохион байгуулах “Сургагч багш” бэлтгэх сургалтад хамруулсан. Түүнчлэн сургуулийн орчинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хор уршгийн талаарх сургалтууд явуулж байна.

Энэ аюулт зүйлийг нэг л удаа хэрэглэвэл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амиар чинь тоглох болно

-Олон нийтийн сүлжээнд зарим хүн гадаадын оронд мансууруулах бодисыг хуулиараа хүлээн зөвшөөрдөг хэмээн сурталчлах нь бий. Энэ нь буруу ойлголт, тухайн оронд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь тодорхой байдаг шүү дээ. Үүнд ямар хариулт өгөх бол?

-Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр “НҮБ-аас олсны ургамлыг конвенцоос хассан учраас хэрэглэхэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болзошгүй” гэсэн  мэдээлэл тархаж буй нь нийгэмд буруу ойлголт төрүүлэх болсон. 2020 онд Мансууруулах эмийн комиссын 63 дугаар хуралдаанаар НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын IV жагсаалтаас судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглахаар каннабис болон каннабисын давирхайг хассан боловч тус конвенцын нэгдүгээр жагсаалт буюу “Олон улсын хяналтад байх бодисын жагсаалт”-д хэвээр үлдээсэн юм. Каннабист 100 гаруй төрлийн бодис байдгаас нэг нь каннабидиол буюу CBD. Шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд хорт хавдрыг эмчилдэг гэх эмнэл зүйн судалгаа байхгүй.

Дэлхийн орнуудаас 20 гаруй хувь нь каннабисын хэрэглээг хуульчилсан. Шалтгаан нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хар зах зээл, гэмт бүлэглэлүүдийг хянах, хэрэглэгч донтогч нарыг эмчилгээ, үйлчилгээнд хамруулахад оршиж байгаа юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоос бусад тохиолдолд тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.

-Мансууруулах бодист нэгэнт донтсон бол эдгэшгүй өвчин тусаж байна гэдгээ хүүхэд, залуус мэддэггүй. Нэгэндээ уруу татагдаад донтох эмгэгтэй болох нь ч бий. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулж юу хэлэх вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 80 хувь нь найз нөхдийн хүрээлэл дундаас анх хэрэглэж үзэх сэдэл авсан, уруу татагдсан талаар судалгаа гарсан. Тиймээс хүүхдээ хаана, хэнтэй цагийг өнгөрөөж байна, нийлдэг найз нөхдийнх нь талаар мэддэг байх нь чухал. Мөн асуудал гарсан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад хандах нь маш чухал. Манай эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө асуудлыг шийдэх гэж нуудаг. Энэ нь асуудлыг улам хүндрүүлчихдэг. ХТТГ-т хүүхдээ сайн дураараа авчирч шалгуулсан тохиолдолд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй. Мансууруулах бодис илэрвэл эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбон зуучилж, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг бид зохион байгуулдаг. Эдгээр зүйлийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй эцэг, эхийн үлгэр дуурайлал. Судалгаанаас үзэхэд эцэг, эхчүүд архины хамааралтай бол тухайн гэр бүлийн хүүхдүүд ч мөн адил насанд хүрээд архины хамааралтай болох эрсдэл өндөр байдаг. Хүүхдүүд сонсохоос илүүтэй харж суралцдаг. Тиймээс өөрсдөө эрүүл амьдралын хэв маягтай, найз нөхөрлөлийн үнэ цэн, утга учрыг мэддэг байвал хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн байдлаар ятгалга ирсэн бол үгүй гэж хэлэх зоригтой болдог.  

Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх ажлын хамгийн чухал нь эх сурвалжтай зөв, үнэн бодитой мэдээлэл юм. Цахим орчин хөгжсөн өнөө үед мэдээллийг нягталж, энэ бодис яг ямар хортой вэ, хэрэглэснээр ямар хор уршигтай, цаашлаад хууль зүйн ямар үр дагавар гарах талаар мэддэг байх нь зүйтэй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл багш, нийгмийн ажилтан заавал мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Энэ асуудлыг ерөөсөө нууж болохгүй. Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 1800-2000, ХТТГ-ын 116 тусгай дугаар ажиллаж байна. Мөн ХТТГ-т мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхээ сайн дураараа шалгуулахаар ирж болно. Тэгвэл бид мэргэжлийн байгууллагад хэрхэн хандах, холбон зуучлах ажлыг хийж өгнө. Хар тамхинд эхнийх гэж байхаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюулт зүйлийг нэг л удаа хэрэглэвэл тэр нь таны эрх чөлөө, эрүүл мэнд, амиар чинь бүр мөсөн тоглох болно гэдгийг ухаардаггүй нь харамсалтай.

-Төр засгаас “Мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж хэрэгжүүлсэн. Зорьсон үр дүндээ хүрсэн болов уу. Мансууруулах үйлчилгээтэй, манай орны унаган бус, таримал ургамлын тархцыг таслан зогсоох арга хэмжээ танайхаас авдаг. Энэ ажил хэвийн үргэлжжилж байгаа юу?

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, нэгдүгээр үе шат нь 2017-2019, хоёрдугаарх нь 2019-2021 онд амжилттай хэрэгжиж дууссан.

Манай улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг 2013 оноос хойш устгах ажлыг зохион байгуулж ирсэн. Гэвч бүрэн устахгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэргийн гаралтад сөргөөр нөлөөлсөөр буй юм. Үүнийг бүр мөсөн устгахын тулд мэргэжлийн ургамал судлаач ажиллах нэн шаардлагатай. ХТТГ-аас зэрлэг ургамлыг устгах ажлыг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ орон нутгаас нийслэлийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд тавих хараа хяналтыг ч нэмэгдүүлж байна.

Манай улсад бүртгэгдэж байгаа энэ төрлийн зөрчлийн 70 гаруй хувь нь түүж бэлтгэсэн мансууруулах ургамалтай холбоотой. Мансууруулах үйлчилгээтэй ургамал 10 аймгийн 15 000 га талбайд ургадаг. Гэтэл устгалын ажилд зориулан аймгуудын ИТХ-аас баталж буй төсөв нь хүрэлцдэггүй. Тиймээс энэ төрлийн ургамлын тархац бүхий аймгуудын ИТХ нь төсвийг нэмэгдүүлж, устгалыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай. Ингэвэл тархцыг бүрэн устгах боломжтой.  Нэг бүс нутагт таваас доошгүй жил тасралтгүй 100 хувь устгах ажиллагаа явуулбал гэмт хэргийн 70 орчим хувийг эзэлж буй эх үүсвэрийг үгүй хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
0
372
2024/12/19
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
0
119
2024/12/18
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
253
253
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
253
253
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
253
253
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
253
253
2024/12/13
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
253
253
2024/12/16
"Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан "Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
253
253
2024/12/16
Журам шинэчлэн батлах тухай
253
253
2024/12/12
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
“Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн” эхэллээ
253
253
2024/12/12
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/12/11
Хууль сурталчлах “Дэвжээ-2024
Хууль сурталчлах “Дэвжээ-2024" тэмцээн боллоо
253
253
2024/12/16
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн өглөөний дасгал, арга хэмжээг зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/09
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлэг зохион байгууллаа
253
253
2024/12/09
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2024/12/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/12/09
ЦБ-ын 2024.12 сар
253
253
2024/12/08
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Классик Пауэрлифтингийн тэмцээн” зохион байгуулагдаж байна
253
253
2024/12/06
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
Бригадын генерал Ц.Ням-Очирт хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/12/05
"Дахин нягтал"аян үргэлжилж байна
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/05
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
253
253
2024/12/09
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/12/05
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
“Камерын хяналтын дэд төв”-ийг байгууллаа
253
253
2024/12/05
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
“Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
253
253
2024/12/05
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье
253
253
2024/12/03
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
Хууль сахиулах салбарын эмэгтэй манлайлагч хөтөлбөр амжилттай боллоо
253
253
2024/12/03
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
253
253
2024/12/02
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
0
372
2024/12/19
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
0
119
2024/12/18
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХҮНИЙ ЭРХ-ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
101
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАДЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
0
211
2024/12/13
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
161
2024/12/13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БУЙ АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ
0
132
2024/12/13
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
0
93
2024/12/13
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги,  зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр,  бүтэц батлах тухай
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц батлах тухай
0
127
2024/12/13
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
“Ахлагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
0
75
2024/12/16
"Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан "Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
0
65
2024/12/16
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос