en

ИРГЭДИЙГ ХОРТ ЗУРШЛЫН СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЭХ “ИТГЭЛ“ ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-11-02 16:48:00
1575

Иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Итгэл" төслийн хоёрдугаар ээлж эхэллээ. Тус төсөл нь архины хамааралтай, түүнийгээ даван туулахын төлөө хичээж буй хүн бүрт чиглэсэн бөгөөд төслийн нэгдүгээр ээлжинд 44 иргэн сайн дураараа  амжилттай хамрагдаад байгаа юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын өнцөг булан бүрээс "Итгэл" төсөлд хамрагдъя, хэрхэн, яаж хамрагдах вэ гэсэн иргэдээс санал хүсэлтүүд ирж байгаа тул цаашид төслийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн зохион байгуулагч нарын зүгээс хэлж байна.

"Иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна"

ЦЕГ-ын УСХ-ийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг: Архины хэт их хэрэглээнээс үүдэлтэй иргэд осгох, хөлдөх, зам тээврийн осолд өртөх цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлаагаар “Эрүүл монгол хүн” гээд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Аддиктологийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийг энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Төслийн эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол гэсэн энэ 4 дүүргүүдээс 44 иргэнийг амжилттай хамруулсан. Харин төслийн хоёрдугаар ээлжинд 36 иргэнийг хамруулаад явж байна. Эдгээр иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гэсэн иргэд олон байна"

Аддиктологийн төвийн зөвлөх эмч З.Туяа:“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гээд олон иргэд хандаж байна. Энэ бол сайн хэрэг. Төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдээс архины хамааралтай иргэдийг хамруулж байгаа бөгөөд эдгээр иргэдэд 28 хоногийн хугацаатай сэтгэл заслын эмчилгээг хийж, нийгэмшүүлэх талаас мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр хэмжээнд хүрсэн. Тэр дундаа залуучууд архи хэтрүүлэн хэрэглэх нь цаашлаад архины хамааралтай, архинд донтох өвчтэй болгодог тэр болгон мэдэхгүй байдаг. Үүнээс болоод би хааяа л нэг уудаг, сардаа нэг уудаг, би тааруулж, тохируулж уудаг гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөх шалтгаан нь архинд донтох суурь болж байдаг. Архинд донтох өвчтэй, эмгэгтэй болоод ирэхээр ганцхан хүний бие махбодыг төдийгүй сэтгэл санаа, зан үйл бүх л хүрээнд эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Үүнээс болоод зан үйлийн өөрчлөлтөд орсон хүн маш бүдүүлэг, харгис, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх янз бүрийн гэмт хэрэгт оролцох магадлал өндөр байдаг.

"Итгэл" төслийн Сэтгэл зүйч Ц.Энхжаргал: Иргэд сайн дураараа оролцож, архинаас хорт зуршлаас салъя, эдгэрье гэсэн хүсэлтэй байгаа сайшаалтай. Төсөл хамрагдсан иргэдэд сэтгэл заслын эмчилгээг давхар хийж байгаагаар онцлогтой. Хүний сэтгэл их өвчилдөг. Үүнээс болж тайвшрахын тулд архийг хэрэглэдэг. Хорт зуршилтай хүн ганцаараа гэж бодоод өөртэйгөө тэмцдэг байсан бол одоо дэмжих бүлэг үйлчилгээ үзүүлж байгаа учраас сайн үр дүн гарна гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
52
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
75
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
52
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
75
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
65
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
67
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
66
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
46
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
51
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
74
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
66
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
41
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос