en

ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР ӨДӨРТ ДУНДЖААР 3000 ОРЧИМ АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ

2022-09-22 17:03:16
1824

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиг үүрэг болон хийж, хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар тус албаны Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Батчимэгтэй ярилцлаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харьяанд хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг вэ? Өдөрт дунджаар хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

Манай албаны харьяанд нийт 47 нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад 4000 гаруй алба хаагч ажиллаж байна. Өдөрт дунджаар 3000 орчим алба хаагч хариуцсан ажил, үүргээ гүйцэтгэдэг, нийт бүрэлдэхүүний 40 орчим хувь нь ээлжийн буюу харуул, жижүүрийн алба хаагчид байдаг.

НХЖХОНАБХА-ны үндсэн чиг үүрэг юу вэ?, Тухайлбал хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа нарын ажил, үүргийн онцлог нь юу вэ? /Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд хэв журмын алба хаагчид очдог шүү дээ/

Цагдаагийн албаны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нэгтгэн зохион байгуулах үүрэгтэйгээр ажилладаг.

Тухайлбал улсын хэмжээнд эргүүлийн үйл ажиллагаа, олон нийтийн цагдаа, хэсгийн байцаагч, мөн гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа, иргэний болон албаны галт зэвсэг, хэрэглэлд хяналт тавих, эрүүлжүүлэх баривчлах байрны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээрээс гадна улсын хэмжээнд жагсаал, цуглааны үед ажиллах,  гамшиг, аюулт үзэгдэл, хорио цээрийн дэглэмийг сахиулах, Улсын онц чухал объектын харуул хамгаалалт, төрийн дээд зочид, төлөөлөгчийн хамгаалалт, зохицуулалт, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг удирдан зохион байгуулдаг.

Манай албанаас энэ онд тэргүүлэх 5 чиглэлээ тодорхойлж, эдгээрийн хүрээнд нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Тухайлбал: “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ чиглэлээр нийтийн эмх замбараагүй байдлын үеийн сургагч багшийг 30-аар нэмэгдүүлж, нэгдсэн бодлого төлөвлөлтийн холбоотой цагдаагийн байгууллагын холбогдох чиглэлийн төлөвлөгөөнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн Үндэсний аюулгүй байдал, Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтарсан нэгдсэн дадлага сургуулилтууд зэрэг олон ажлуудыг зохион байгуулаад байна.

Таны хэлснээр хамгийн түрүүнд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд хэв журмын алба хаагчид очиж, шаардлагатай тусламж, туслалцаа үзүүлдэг, мөн эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байгаа алба хаагчид маань гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэв журам сахиулах чиглэлээр эрүү болон хэв журмын нөхцөл байдалд хийсэн судалгаанд үндэслэн тухайн чиглэлийн орчинд хяналт тавьж, иргэдтэйгээ хамгийн ойрхон ажиллаж, тэдэнтэй мэдээлэл солилцох, хамтарч ажиллах нь их чухал байдаг.

Хэсгийн байцаагч, хороон цагдаа нарын ажил үүргийн онцлогийн тухайд Монгол улсын хэмжээний Засаг захиргааны анхан шатны нэгж буюу баг, хороон дээр цагдаагийн байгууллагыг төлөөлж иргэдэд хэрэгцээ, шаардлагатай тусламж, туслалцааг үзүүлж байдаг, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж ажилладаг онцлогтой албан тушаал юм.

Алба хаагчдын ажлын ачаалал ямар байгаа вэ? Тэдний ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион явуулж байна вэ?

Энэ онд жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ өмнөх оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг, мөн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч жагсаал, цуглаан ихээр зохион байгуулагддаг нэгжийн хэв журмын алба хаагчдын маань ачаалал ихсэж байгаа тоон мэдээ байгаа юм. Алба хаагчдын тодорхой ажилд зарцуулж буй дундаж цаг ашиглалт буюу ажлын ачааллыг тодорхойлох судалгааг энэ оны эхний улиралд хийсэн. Судалгаагаар хэв журмын нэгжийн алба хаагчдаас хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа хамгийн өндөр ачаалалтай буюу  долоо хоногт дунджаар 86 цаг ажилладаг гэсэн тооцоо, судалгаа гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагийн дээд хязгаараас даруй 2 дахин их байгаа юм. Энэ нь ялангуяа нийслэлд ажиллаж байгаа алба хаагч нарын ажлын ачаалал хүн амын нягтрал, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн тооноос шалтгаалж байгаа юм. Иймд тус албанаас хэсгийн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хамгийн ачаалал ихтэй газар буюу гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг хороо, хэсэг дээр офицер албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдыг нэмэлтээр дадлагажуулан ажиллаж байна.

Тус албанаас хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаасаа дурдвал?

"Хандлага дор Хүндлэл оршино" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион явуулж байна. Цагдаагийн байгууллага өөрөө хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллага учир гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээд болон эрх нь зөрчигдсөн иргэдтэй ихэвчлэн харьцдаг. Иймд иргэдтэй харилцаа хандлагын хувьд үл ойлголцох асуудал их гардаг. Тиймээс алба хаагчдынхаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хувь хүний эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү “Хандлага дор хүндлэл оршино” аяныг энэ оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс тус албаны алба хаагчдын дунд эхлүүлээд байна. Энэхүү аяны зорилго нэрээс бас шууд ойлгогдох байх, та хандлагаа зөв болгосноор бусдаас хүндлэл ирнэ гэсэн утгатай.

НХЖХОНАБХА-наас өмнө нь ямар, ямар ажил арга хэмжээ зохион явуулж байсан бэ? Энэ удаагийн аяны онцлог нь юу вэ?

Урд нь алба хаагчдынхаа дунд тэднийг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ удаагийн аяны онцлог нь хувь хүний хандлагад чиглэсэн буюу нэлээдгүй өргөн хүрээтэй. Ер нь хандлагыг төлөвшүүлэх, дээшлүүлэх гэсэн ойлголт маань нэлээд урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Тэдэнд хэвшүүлж, сайн зуршлыг бий болгох гэдгээрээ нэлээд их хугацаа шаардах юм. Энэхүү аяныг 2 сарын хугацаанд зохион явуулж байгаа нь хэдий богино боловч эхлэлийг нь тавьж өгснөөр цаашид үргэлжлүүлэн байгууллага хамт олны соёлд нөлөөлөхүйц байна гэж харж байгаа юм.

Өмнө нь зохион байгуулагдаж байсан арга хэмжээнүүдээс аян зохион байгуулагдах үе шат нь өөр өөрийн гэсэн онцлогтой, цар хүрээ, зорилготой байгаа юм. Тухайлбал: “Цагдаагийн байгууллагын үнэт зүйлсээ эрхэмлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх” гэсэн хамгийн эхний үе шатны хүрээнд нийт нэгжийн алба хаагчид төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, жагсаалын бэлтгэл хийх гэсэн ажил арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлсэн. Мөн эх оронч үзлийг бадраах, үнэт зүйлсээ танин мэдэх зорилготой байсан. Дараагийн 2 дахь үе шат буюу “Мэргэжлийн ёс зүйтэй алба хаагч” гэсэн уриан доор хэрэгжинэ. Энэ үе шатыг хэрэгжүүлэх хугацаанд ажлын байрны сургалт, туршлага солилцох арга хэмжээнүүд болоод чиг үүргийн алба хаагчдын заавал үзэж судалбал зохих гарын авлагыг боловсруулан судлуулах ажлуудыг төлөвлөсөн. Мөн тус албанаас хэрэгжүүлж байгаа Менторинг болон Дасан зохицох хөтөлбөрүүдийнхээ үр дүнгийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Хамгийн сүүлийн үе шатны хүрээнд хамт олны эерэг уур амьсгал, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор хандлагаа өөрчлөх 7 хоногуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногт Инээмсэглэлийн 7 хоногийг улсын хэмжээнд харьяа нэгжийн алба хаагчдын дунд зохион байгуулсан. Үр дүнгийн талаар дурдахад нийт нэгжүүд маань өөрсдийн ажлын байранд өглөө бүр угтах алба хаагчийг ажиллуулж, өглөө орж ирсэн хүмүүст эерэг дулаанаар мэндчилж, ажилд нь амжилт хүсэх, мөн смайл түгээх, хамгийн эелдэг бусдадаа эерэг хандлагыг төрүүлдэг үлгэр дуурайлал болох алба хаагчийг нэгж тус бүр санал асуулга авч шалгаруулсан. Тус албаны хамгийн эелдэг алба хаагчаар Өвөрхангай аймаг дах цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Бадрал шалгарсан байгаа. Энэ ташрамд аянд идэвхтэй оролцож байгаа нийт хамт олон, харьяа нэгжийн баг, хамт олондоо талархсанаа илэрхийлье. Цаашид ч энэхүү сайхан хандлагаа хэвшүүлээрэй гэж хүсье.

Ярилцсанд баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
69
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
253
253
2026/06/30
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
253
253
2026/06/30
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/30
Худалдан авах ажиллагааны эрх олгох сургалт
253
253
2026/06/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/06/30
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/23
“Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
253
253
2026/06/23
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
253
253
2026/06/30
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
253
253
2026/06/30
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
253
253
2026/06/30
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
69
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
55
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
0
68
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
65
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
0
72
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
62
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
0
60
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
0
64
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
0
58
2026/06/30
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос