en

ХОШУУЧ Б.АРИУНЖАРГАЛ: АНГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНДАА МЭХИЙН ЁСЛОХ ТЭР ҮЕД ӨӨРӨӨРӨӨ, ХАМТ ОЛНООРОО, МӨРДЭС НЭГТ БҮСГҮЙЧҮҮДЭЭРЭЭ БАХАРХАЖ, ОМОГШИХ СЭТГЭГДЭЛ ТӨРДӨГ

2021-10-15 11:41:00
2834

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 217 тоот тогтоолын дагуу жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэхээр болсон.

“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хүний нөөц хариуцсан ахлах офицер, хошууч Б.Ариунжаргалтай ажил амьдрал болон албаных нь онцлогийн талаар ярилцлаа. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 23 жил ажил амьдралаа холбосон дайчин бүсгүйчүүдийн нэг юм.

Юуны өмнө танд “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе! Таны хувьд яагаад заавал энэ чиглэлээр сурч тус мэргэжлийг сонгох болсон бэ? Юу нөлөөлсөн бэ? гэх асуултаар яриагаа эхэлье.

Баярлалаа. Юуны өмнө цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Хүний нөөц хариуцсан дарга, удирдлагууд болон албан тушаалтан нартаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

Би “Хилийн цэргийн дээд сургууль”-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Би гэдэг хүн 1998 онд их сургуулиа төгсчихсөн байсан ч гэсэн аавдаа бол яг л жаахнаараа байдаг байлаа. Ямар сайндаа аав минь намайг Дотоодын цэргийн 805 дугаар анги руу хөтлөн орж, ажил, амьдралын минь гүүрийг тавьж, тэндээс л ажлын анхны гараагаа эхэлсэн юм. Одоо ингээд эргээд харахаар Дотоодын цэрэг гэдэг энэ сайхан байгууллага, хамт олон дунд тасралтгүй  23 жил, үүнээс хүний нөөцийн чиглэлээр 19 жил ажилласан байна. Энэ л байгууллагатай ажил, амьдралаа холбож жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт,  Тусгай хороонд ажиллаж байгаадаа их бахархдаг.  

Чин сэтгэлээ зориулан тууштай ажиллах тэр их эрч хүч, урам зоригийг аав минь надад өгчихсөн байсан гэхэд хилсдэхгүй.

Таныг аав тань хөтлөөд Дотоодын цэргийн байгууллага руу орсон гэж хэллээ. Тэгэхээр таны аав бас цэргийн хүн үү?

Гэр бүлд минь цагдаа, цэргийн хүн огт байхгүй. Тэр үед “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар анги”-д ах минь цэргийн алба хааж байх үед аав, ээжтэйгээ эргэлтээр очдог байлаа. Аав маань тэр үед л охиноо цэргийн хүн болгоё гэж шийдсэн байх. Гэтэл би цэргийн цолноос эхлээд тус байгууллагын албаны онцлог, ажлынх нь талаар ч огт мэддэггүй, цэргийн хүн болно гэсэн бодол ч ер нь төрж байгаагүй, сонин байгаа биз. /инээмсэглэв/

Цэргийн хүн болно гэж хэзээ ч бодож байгаагүй гэж хэллээ шүү дээ. Анх дүрэмт хувцсаа өмсөхөд ямар санагдаж байв. Тэр үед төрсөн сэтгэгдлээсээ яривал?

Миний хувьд Дотоодын цэргийн анги, байгууллагад 5, 6 жил энгийн орон тоон дээр ажиллаж байсан. Тухайн үед эмэгтэй алба хаагчийн орон тоо  цөөхөн байсан. Цэргийн дүрэмт хувцас өмсөөд офицерын бүрэлдэхүүнд орж ажиллана гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг. Одоо ч мөн адил дүрэмт хувцсаа өмсчхөөд, цэргийн жагсаал дотор зогсож байхдаа маш их бахархдаг. Ангийн байлдааны тугандаа мэхийн ёслох тэр үед өөрөөрөө, хамт олноороо, мөрдэс нэгт бүсгүйчүүдээрээ бахархаж, омогших сэтгэгдэл төрдөг.

Таны хувьд 23 жил ажиллаж Дотоодын цэргийн түүхийг бичилцсэн байна. Энэ хугацаанд маш олон зүйл болж өнгөрсөн байх. Хамгийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал?

Маш олон жил өнгөрсөн байна. Эргээд харахад сайхан дурсамжууд байгаа хэдий ч би энэ удаад гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Учир нь 1998 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилд орох өргөдлөө өгч, боловсон хүчний хэрэг хөтлөгчөөр томилогдсон хэдий ч ажлынхаа талаар юу ч мэдэхгүй ёстой л хэрэг тарьсан хүүхэд шиг загнуулаад зогсож байдагсан. /Инээмсэглэв/

Тэр үеийн хүний нөөц, сургалт хариуцсан ахлах, дэд хурандаа Б.Билэгхүү гэж мундаг хүн надад бүхий л зүйлсийг зааж сургасан юм. Тэр үед би ёстой юу ч мэдэхгүй уйлах, гомдох, гуньж гутрах үе олон байсан. Даргадаа загнуулж, зэмлүүлж байсан ч ажлаасаа гарах талаар хэзээ ч бодож байгаагүй. Хэцүү зүйл цөөнгүй тохиолдсон ч сайн сайхан зүйл нь түүнээс их байдаг гэдгийг ойлгосон.

Та гэр бүлийнхээ хүний талаар ярьж болох уу? Анх яаж танилцаж байв. Таны ажлыг хэр сайн ойлгодог вэ?

Би Дотоодын цэрэгт ажиллаж байх хугацаандаа гэр бүлийнхээ хүнтэй танилцсан. Манай нөхрийг Ц.Баттулга гэдэг. Нөхөр маань ч бас цэргийн хүн. Нэг албанд хамт зүтгэдэг болохоор нэгнийхээ ажил мэргэжлийг маш сайн ойлгож, хүндэлдэг. Том хүү маань ОХУ-д суралцдаг, бага охин маань энэ жил төгсөх анги. Ажил ихтэй байдаг болохоор хүүхдүүд минь багаасаа л биеэ даагаад сурчихсан. Тэд маань аав ээжийнхээ ажил, мэргэжлээр үнэхээр их бахархаж, хүндэлдэг. Энэ ташрамд ханьдаа, хүүхдүүддээ намайг ойлгож, түшиг тулгуур болж явдагт баярлалаа гэж хэлье.

Та ажлынхаа онцлог, давуу талын талаар  хуваалцана уу ?

Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн мэргэшсэн байгууллага. Төрийн хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрэм, зааврыг хатуу, чанд мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх нь бидний үүрэг юм.

Хүний нөөцийг бүрдүүлэх  хамгийн гол хүчин зүйл нь хүний нөөцийн төлөвлөлт гэж боддог. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн  бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчимд тулгуурлан, ажлын байранд тавигдаж байгаа шаардлага, албан тушаалын тодорхойлолтыг баримтлан хүний нөөцийн төлөвлөлт, орон тооны нөхөн хангалтыг хийн ажилладаг.

Дотоодын цэргийн анги, байгууллагад цэргийн алба хаасан иргэд ажилд орох хүсэлт гаргасан тохиолдолд ямар шалгуурыг хангасан байх  шаардлагатай вэ?

Дотоодын цэргийн анги, байгууллагад орж, ажиллах иргэн нь Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд заасан шалгуур, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар  батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-д заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Сүүлийн үед манай залуучууд биедээ шивээс их хийлгэж байна. Ялангуяа төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой залуучуудын хувьд шивээс битгий хийлгээрэй гэж хэлмээр байна.

Хамгийн гол анхаарах зүйл бол тухайн иргэн өөрөө төрийн тусгай албанд ажиллах хүсэл, сонирхолтой, бие бялдар, эрүүл мэнд, хууль эрх, зүйн мэдлэгтэй байх шаардлагатай.  

Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж буй мөрдэс нэгт алба хаагчид болон энэ албанд орохыг хүсэж буй залуучууддаа хандаж хэлэх үг?

Энэ жил Орчин цагийн цагдаагийн байгууллагын 100 жилийн тохиож байгаа бөгөөд ирэх онд Дотоодын цэргийн 100 жилийн түүхт ой болох юм.  Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, ажиллаж байгаа эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч болон нийт ажилтнууд тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргээд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Залуучуудын хувьд ажил, албандаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулж, хурдан суралцаж, дадлагажих хэрэгтэй. Аливаа зүйлийг заавал хүнээр хэлүүлж хийдэг биш, чадахгүй ч байсан заалгаад хийдэг, хийх хүсэл, эрмэлзэлтэй байх ёстой.

Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа. Ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.  

Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
106
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
95
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
106
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
95
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
107
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
122
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
107
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
125
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
100
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
124
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
92
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
104
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос