en

Цагдаагийн ахлах ахлагч Ш.Төмөр-Очир: Цагдаагийн албаны нэр төрийг ямагт өндөрт өргөж явахыг эрхэмлэдэг

2020-07-22 15:49:20
2311

Эх сурвалж: www.montsame.mn

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна.

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй. 1924 оноос аймаг, орон нутаг, хошуудад салбар байгуулагдан өргөжиж байжээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн амар тайван амьдрал, аюулгүй байдлыг хангахын төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Ховд аймгийн Мянгад сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ширбазарын Төмөр-Очиртой уулзаж ярилцлаа. 

-Сайн байна уу? Та Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? Ажлын гараагаа эхэлсэн түүхээс хуваалцана уу?

-Миний хувьд эзэмшсэн мэргэжил, томилогдсон албандаа 18 жилийн хугацаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж явна. Би Ховд аймгийн Дөргөн суманд төрж, өссөн. Улмаар Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд суралцаж, 2000 онд төгссөн. Ингээд 2002 онд Цагдаагийн академийн дэргэдэх Цагдаагийн анхан шатны дамжаанд дөрвөн сарын хугацаанд суралцсан юм. Улмаар тус онд анхны ажлын гараагаа Мөнххайрхан сумаас эхэлж,  нэг жилийн хугацаанд хэсгийн цагдаагаар ажиллаж байлаа. Дараа нь Цэцэг, Ховд, Чандмань зэрэг хэд хэдэн суманд хэсгийн цагдаагаар тус тус ажилласан. Мөн өнгөрсөн 2018 оноос эхлэн Мянгад сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаагаар ажиллаж байна. Тус тасаг нь долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэдэг юм. Намайг цагдаагийн байгууллагад ажиллаж эхлэх үед сум орон нутагт томилолтоор очсон алба хаагчдын амьдрах байр, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл дамжуулахаас эхлээд асуудал байсан. Янз бүрийн хүмүүстэй уулзах замаар асуудлаа алба хаагч өөрөө л шийдвэрлэдэг байлаа. Гэтэл одоо цаг хугацааны аясаар хөгжин дэвшиж, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамжийн асуудал улам сайжирч байна. Цагдаагийн байгууллагаас шат шатны ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулж, тэднийг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байгаад би талархалтай байдаг.   

-Таны мэргэжлийн онцлог юу вэ? Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Цагдаа гэх мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлын дагуу сонгосон учраас бүх зүйлд чин сэтгэлээ зориулдаг. Хэсгийн цагдаагийн ажил бол албаны бүхий л чиг үүргийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээдгээрээ онцлогтой юм. Тиймээс цагдаагийн алба хаагч болсондоо үргэлж бахархаж явдаг. Цагдаагийн алба нь хувь хүнийг тэсвэр тэвчээртэй, нягт нямбай, үнэнч шударга зан чанартай болгож төлөвшүүлдэг. Миний хувьд цагдаагийн албан хаагч  учраас өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаныхаа нэр төрийг ямагт өндөрт өргөж явахыг эрхэмлэж байна. Энэ л миний ажил, амьдралын гол зарчим юм даа.

-Сүүлийн үед Мянгад суманд малын хулгайн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн явуулж байна вэ?

-Мянгад суманд согтууруулах ундааны төрөл зүйл хэрэглэсний улмаас гардаг гэмт хэрэг, зөрчил бага байна. Харин малын хулгайн гэмт хэрэг зонхилон бүртгэгдэж байгаа юм. Манай цагдаагийн тасгийн хамт олон хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд дээд шатны байгууллагаас өгсөн чиглэл, хууль журмыг баримтлан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлдэг.

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хяналт шалгалт зохион байгуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ утгаараа манай тасгийн хамт олон 2020 онд малчдын бүлгэмийг шинэчлэн байгууллаа. Мөн орон нутгийн малчид, иргэдтэй тогтмол уялдаа холбоотой ажиллаж, зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэж байна. Ингэснээр малын хулгайн гэмт хэргийг бууруулахад ахиц гарах боломж бүрдэх юм. Мөн цагдаагийн алба хаагч нар тодорхой цаг хугацаанд сум, багуудын нутаг дэвсгэрээр явж морин эргүүл хийж байна.    

-Тэгвэл ажлынхаа амжилт, ололтоос хуваалцахгүй юу?

-Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа 50 гаруй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Улмаар 2012 онд Албаны төлөө III, 2013 онд Ховд аймгийн Хүндэт тэмдэг, 2014 онд цагдаагийн гавьяа, 2016 онд Чандмань сумын есөн алдартан, 2017 онд Албаны төлөө II, 2019 онд Хууль зүйн яамны жуух бичгээр тус тус шагнагдсан юм.    

-Таны завгүй ажлын ард гэр бүл, хамт олан тань байдаг байх?

-Цагдаагийн ажилд чөлөөт цаг бага гарна. Гэхдээ тэрхүү чөлөөт цаг хугацаанд ихэвчлэн гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байдаг. Миний гэргийг Б.Ариунцэцэг гэдэг. Чандмань сумын сургуульд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр ажиллаж байна. Хоёр хүүхэд минь сурагч. Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа хамт олныхоо хүчин чармайлт, эв нэгдлээс гадна намайг үргэлж дэмждэг, миний ажлыг ойлгож, хүндэтгэдэг эрхэм гэр бүлдээ баярлаж, тэднээрээ бахархдаг юм. Учир нь бэрхшээл болгонд бууж өгөх ёсгүй гэдгийг миний гэр бүл, нэг баг болсон хамт олон минь надад ойлгуулсан. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэгчлэн зорьсон, шийдсэн зүйлээсээ ухарч шантрах хүсэлгүй билээ.   

-Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойг тохиолдуулан нийт алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг үе үеийн ахмад болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ хүргэж, ажил хөдөлмөрийн арвин их амжилт хүсэн ерөөе. Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
87
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
92
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
87
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
145
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
143
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
117
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
117
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
125
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
115
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
194
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
177
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос