en

Цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар: Хурдан морины хамгаалалтад 16 дахь жилдээ ажиллаж байна

2020-07-13 13:51:00
3360

Аадар бороотой өглөөний 6 цагт алба хаагчид үүргээ гүйцэтгэхээр “Хурдан морь”-ны талбайн зүг жагсан алхаж байна. Өдөр дамнан орж байгаа борооны улмаас шавар, шалбааг ихсэж унаач хүүхдүүд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байгаа нь хэн бүгдэд тод мэдэгдэнэ. Уралдааны талбайг бүхэлд нь хамгаалалтад авсан цагдаагийн алба хаагчдын станцад “Хүүхэд мориноосоо унасан байна, анхаараарай” гэх дуудлага ирж эхэллээ. Ойролцоо зогсож байсан алба хаагч яаралтай арга хэмжээ авч байна. Мөн уралдааны бүсэд гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа нь бидний хэлдэгээр “Машинтайгаа морь даган” хүүхдүүдэд эрсдэл учрахаас сэргийлэн ажиллаж байгаа юм. Бид өнөөдөр “Үндэсний их баяр наадам”-ын Хурдан морины хамгаалалтад ажиллаж байгаа Эргүүл хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн, 5 дугаар тасгийн, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарыг “Их насны морины уралдаан”-д албан үүргээ гүйцэтгэх үед нь хэсэг хором ярилцсаныг хүргэж байна.

Таны алба өндөр үү? Та хамгаалалтаасаа чөлөө хүсээд бидэнтэй хэсэг ярилцаж болох уу?

Амрыг эрье. Ярилцаж бололгүй яахав, гэхдээ эхлээд хэсгийн ахлахаасаа чөлөө, зөвшөөрөл аваадхья.

/Цагдаагийн албаны онцлог нь бүх зүйл хууль ёс, дүрэм журмын дагуу байдаг тул танцаар ахлахдаа илтгэн танилцуулснаар бид хамгаалалтын хэсгийг орхин сүүдрэвчид суун, тухлан ярилцах боломж олдов./

Таныг удам дамжсан цагдаагийн алба хаагч гэж сонссон. Энэ салбарт ажиллахаар шийдсэн тань үүнтэй холбоотой юу?

Миний аав Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан цагдаагийн ахмад цолтой Жамбалдорж гэж хүн байсан. Дундговь аймагт сум хариуцсан цагдаагаар ажилладаг байлаа. Манайх гэж айл аймгийн төвд байсан болохоор аав маань хэдэн сараар нь сумандаа ажиллаад, их л завгүй явдаг байсныг санаж байна. Хүүхэд болохоор завгүй, гэрээсээ хол байгаа аавдаа бага зэрэг гомддог байв. Гэвч нэг удаа сум руу очиход хүмүүс аавыг минь их л хүндэлж, талархаж байгааг нь хараад хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй байхын сайхныг мэдрэн аав шигээ цагдаагийн алба хаагч болохыг мөрөөдөж эхэлсэн. Ах маань ч мөн цагдаа мэргэжилтэй байсан, тиймээс би тэднийхээ залгамж халаа болоод албандаа эргэлт буцалтгүйгээр зүтгэж явна.

Сайхан түүх байна. Та Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчийн хувьд тус газрын үндсэн чиг үүргийг тайлбарлавал? 

Бид хуулиар хүлээсэн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн хамгаалалт, улсын онц чухал обьектыг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилладаг. Мөн улс оронд үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын үеийн хэв журмын хамгаалалтыг манай алба хаагчид мэргэжлийн түвшинд гүйцэтгэсээр байгаа юм.  

Эргүүл хамгаалалтын газрын анх байгуулагдаж байсан түүхийг нь дурсвал?

1965 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын харьяа Эргүүлийн ротыг байгуулж байсан ба уг рот нь 3 салаа, 100 гаруй орон тоотой, 40 орчим агт морьтой, нэг авто машинтай үйл ажиллагаагаа явуулдаг байв. Харин өнөөдөр 500 орчим алба хаагчаас бүрдсэн томоохон бүрэлдэхүүнтэй газар болон өргөжсөн байна. Энэ онд манай Эргүүл хамгаалалтын газрын түүхт 30 жилийн ой тохиож байна.

Яг одоо гүйцэтгэж буй үүрэг болох Хурдан морины хамгаалалтад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Хамгаалалтын үед ямар төрлийн зөрчил  хамгийн их гардаг вэ?

Би цагдаагийн байгууллагад ажиллаад 16 жил болж байна. Анх орсон жилээсээ эхлэн одоог хүртэл жил бүр Хурдан морины хамгаалалтад тасралтгүй ажилласаар байна. Монголчууд маань морио дээдэлдэг ард түмэн, тэр ч утгаараа морь барианд орж ирэх үед хөлсөнд нь хүрэх гэж эмх замбараагүй байдал үүсгэх, бусдад болон өөртөө эрсдэл учруулах, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүссэн зөрчил, хулгайлах төрлийн гэмт хэрэг “Баяр наадмын хамгаалалт”-ын үед их гардаг даа.

Энэ жил “Ковид-19”-т коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан “Үндэсний их баяр наадам” үзэгчгүй буюу цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа онцлогтой. Энэ наадмаар цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Хэдий үзэгчгүй наадам ч гэсэн цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан уяач, унаач хүүхдүүдэд тулгарч болохуйц эрсдэлийг тооцоолон цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хамгийн анх хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа дурсвал?

2003 онд анх Цагдаагийн албанд ороод “Хурдан морины хамгаалалтад” ажиллаж байсан. Үүрийн 5 цагт босоод оройны 22:00 цаг хүртэл тасралтгүй гадаа зогсож, сууж амрах ч завгүй байсан тэр үед л “Би ямар албанд орчихов доо” гэж бодож байсан шүү./инээв/

Гэхдээ түүнээс хойш шантарч үзээгүй, харин ч хамгаалалтад зогсож “Үндэсний их баяр наадам”-аараа наадамчин олныгоо амар тайван, аюулгүй баярлах боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна. Хариуцлага өндөр албаараа үргэлж бахархдаг. Энэ бол жинхэнэ эр хүний гүйцэтгэдэг, шантрах эрхгүй алба юм шүү дээ.

Наадмын хамгаалалтад 16 жил дараалан ажилласан гэхээр “Гэр бүлтэй”-гээ хамт өнгөрүүлсэн наадам ховор байх нь ээ?

Тэгэлгүй яахав, Ах нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Намайг бага байхад аав маань гэртээ үзэгддэггүй цагдаагийн алба хаагч байсан гэхдээ би одоо ч ааваараа бахархдаг. Ажлынх нь нөхцөлийг биеээрээ мэдэрч байгаагийн хувьд миний хүүхдүүд бас намайг өсөж, том болоод ойлгох байх гэж боддог. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ сайхан наадамлах юмсан л гэж хааяа боддог шүү.

Ярилцсанд баярлалаа.

“Та бүхэнд мөн баярлалаа. Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эргүүл хамгаалалтын газар байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож байна. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа нийт алба хаагчид болон тэдний гэр бүл, үе үеийн ахмад алба хаагчид, Эргүүл хамгаалалтын газрын хамт олондоо түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье” гэсээр яаравчлан хамгаалалтын хэсэгтээ очин, үүрэгт ажлаа үргэлжлүүлснээр бидний ярилцлага өндөрлөв.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

ШИНЭ МЭДЭЭ
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
11
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
17
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
11
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
17
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
20
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
22
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
13
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
64
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
156
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
142
2026/09/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос