en

Хошууч Б.Ариунжаргал: Цаг ямагт албаараа бахархах, бардамнах сэтгэл төрдөг

2020-03-08 15:29:00
1370

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хүний нөөц хариуцсан ахлах офицер, хошууч Б.Ариунжаргалтай түүний ажил, амьдралын талаар ярилцлаа. Төрийн тусгай алба болох цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, шүүх, онцгой байдлын байгууллагад ажиллаж, энэ байгууллагатай амьдралаа холбосноороо бахархаж явдаг олон бүсгүйчүүдийн нэг юм. 

Ярилцсан: Цагдаагийн дэслэгч Б.Уранцацрал 

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагатай  ажил амьдралаа холбох болсон сайхан түүхээр энэ ярилцлагаа эхлэж байна? 

Би их сургуулиа төгсөөд ганцхан жил болж байлаа. Аав маань намайг дагуулаад Дотоодын цэргийн 805 дугаар ангид очиж, анх удаа цэргийн ангийн хаалгаар орж байгаа минь энэ. Тэр үеийн алба хаагчид болон хугацаат цэргүүдийн алхаа гишгээ, ёсолгоо одоо ч сэтгэлд минь тодхон байна. Очсон өдрөө ажилд орохыг хүссэн өргөдөл, анкетаа бөглөхдаа  ажиллахаасаа их сүрдэж байсан юм.  Ингээд 1998 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Боловсон хүчний хэрэг хөтлөгч, энгийн алба хаагчаар томилогдон тэр өдрөөс улс орныхоо аюулгүй байдлыг хангах Дотоодын цэрэг гэж маш хариуцлагатай энэ байгууллагатай амьдралаа холбож эхлээд 22 жил болжээ. Ингэж аав минь энэ байгууллагатай ажил, амьдралаа холбох гүүр минь болж байлаа.

Хорин хоёр жил гэдэг бол бага хугацаа биш. Хэрхэн бахархаж явдаг вэ?

Та гэртээ ороход гэр чинь дулаахан, цахилгаан тань хэвийн, крантаас тань цэвэр ус гарч, зурагтаа асаахад хойморт тань гэрэлтэж байвал та Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж, биднээс аюул хол байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Дотоодын цэргийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг бусад байгууллагаас онцлогтой. Тийм учраас жигдрэн жагссан жагсаалын өмнүүр өнгөрөх аранзал улаан тугны оройг ширтэн зогсохдоо бахархах, бардамнах сэтгэл яахын аргагүй төрдөг. Энэ бол төрийн тусгай албанд зүтгэж байгаа хүний бүрийн сэтгэл, зүрхийг огшоож, өөрөөрөө болон мөрдэс нэгт нөхдөөрөө, албаараа бахархах бахархалыг бий болгодог доо.

Дотоодын цэргийн байгууллага дахин байгуулагдснаас хойш энэ жил анхны хугацаат цэргийн алба хаагчдыг татах гэж байна. Бэлтгэл ажил хэр байна вэ?

Энэ оны 05 сард 2020 оны нэгдүгээр ээлжний хугацаат цэргийн алба хаагчдыг татна. Бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Та үе үеийн дарга болон одоогийн дарга, хамт олныхоо талаар  хуучилна уу?

Миний үе үеийн хамт олон болон удирдлагууд маань  цэргийн эрдэмд мэргэшсэн хүмүүс. Одоо ажиллаж байгаа дарга, хамт олон маань ч үүргээ ухамсарласан, ажил мэргэжилдээ эрдэмшсэн, эгэлгүй сайхан хүмүүс. Үеийн үед би үнэхээр сайхан хамт олон, чадварлаг дарга нарын удирдлагад ажиллаж ирсэн учраас их зүйл сурсан даа. 

Байгууллага бүр хуулиар хүлээлгэсэн өөр өөр чиг үүрэгтэй байдаг. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ч ялгаагүй. Таны ажлын онцлог юу вэ? Яг хүний нөөцийн чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?

Би цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүний нөөцийн чиглэлээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил бүр өөр өөрийн онцлогтой. Миний ажлын онцлог бол байгууллагынхаа үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад хамгийн гол тулгуур болдог. Өөр өөр хүсэл зорилго тэмүүлэлтэй, өөр өөр хүмүүжилтэй иргэдийг нэг байгууллагад, нэгэн зүгт, нэг зорилгоор ажиллуулахад миний ажлын онцлог хамгийн ихээр харагддаг. 

Дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа болон ажиллахыг хүсдэг хүмүүстээ та юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

Дотоодын цэргийн байгууллагын дарга, удирдлагууд алба хаагч, ажилтныхаа төлөө гэх  их сэтгэлтэй, зарчимтай, дэг журамтай гээд хэлээд байвал их зүйл бий.  Хэрэв энэ байгууллагад ажиллаж байгаа бол, ажиллахыг хүсдэг бол хоёргүй сэтгэлээр л хандаарай гэж хэлнэ дээ. 

Аав тань таныг анх энэ байгууллагатай холбосон гүүр байлаа гэсэн. Та гэр бүлээ бидэнд танилцуулаач?

Манайх ам бүл дөрөв. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань Дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилладаг. Манай аав, ээж, хамаатан садан дунд цэрэг, цагдаагийн хүмүүс байхгүй ч, манайх гэр бүлээрээ цэргийн хүмүүс. Үүгээрээ маш их  бахархдаг.  Гэр бүл гэдэг бол хамгийн чухал хүмүүс. Тиймээс цаг зав гарвал гэр бүлдээ зарцуулдаг. Ханьдаа халамжит эхнэр байж, үр хүүхэддээ хамгийн сайн ээж байхыг хүсдэг ээжүүдийн нэг. 

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та нийт эмэгтэйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлээч.

Малгайдаа алтан соёмбоо залж, магнайдаа улаан тугнаасаа адис авч, мөрөө мөрдэсөөр чимж, жигдрэн жагсах жагсаалд хөл нийлүүлэн алхаж, хэнд ч олдохгүй ховор хувь заяатай нийт цагдаа, дотоодын цэргийн эмэгтэй алба хаагч нартаа хорвоогийн хамгийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсэж байна. Сайхан баярлаарай 

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
251
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА

113
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл

253
253
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо

2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
253
253
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо

2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа

Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
253
253
2025/08/15
НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн комиссар Файзал Шахкарын Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийх ажлын айлчлал эхэллээ

Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/08/14
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө

2025/08/08
Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор офицер, ахлагч албан тушаалд тусгай шалгалт зарлаж байна

2025/08/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/28
Цагдаагийн дэд хурандаа Н.Энх-амгалан: Цахим мөрийтэй толоомтой холбооотой хууль бус сурталчилгаа явуулсан 11.243 домэйн хаягийг тогтоож, 50 хувийг нь устгуулаад байна

Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/07/24
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/07/21
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/07/18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэндчилгээ дэвшүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Бригадын генерал” цол хүртлээ

2025/07/10
ЦДЦБ-ын 2025-07 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2025/07/09
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/07/08
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

2025/07/07
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
253
253
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна

2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
ЦДЦБ-ын 2025-09 сарын шинэчлэгдсэн төсөв
0
251
2025/09/08
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЖУУЛАХ АЖИЛД ОРОЛЦОГЧ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
0
113
2025/09/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
268
2025/09/01
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ Т.СҮХБОЛД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ НАР БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА
0
211
2025/08/29
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орлогч дарга Зоу Чуань Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан айлчлал хийж байна
0
139
2025/08/29
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажил эрхэлсэн “Дэд зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо
0
122
2025/08/27
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
0
123
2025/08/27
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
“Буудлагын аварга” шалгаруулах тэмцээн боллоо
0
156
2025/08/25
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
Гадаад улсад суралцаж байгаа алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
0
156
2025/08/25
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
Олон төрөлт спортын тэмцээн боллоо
0
174
2025/08/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос