en

Ажил мэргэжлээ АМЬДРАЛ болгосон байцаагч бүсгүй

2020-03-08 13:00:00
2696

Эх сурвалж: www.egvvr.mn

Юуны өмнө уншигч бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны баярын мэндийг хүргэе. Бид энэ гайхалтай өдөрт зориулан БГД-ийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч А.Анударь бүсгүйг онцлон, түүний ажил мэргэжилтэй хэсэгхэн хугацаанд танилцсанаа дуулгахад таатай байна. Бүсгүйг онцлох болсон шалтгаан нь хороо хариуцсан хэсгийн байцаагчид тэр дундаа эрчүүд зонхилон гүйцэтгэдэг энэ амаргүй ажлыг бүсгүй хүн тун чиг сурамгай, чин сэтгэлээсээ хийж байгааг цагдаагийн байгууллагаас онцлон бидэнтэй хамтран сурвалжилсан юм.

Өглөө 8.30 минутын үед бид зорьсон газар болох 3,4 дүгээр хороолол, 15-р хороо бидний мэдэхээр Мянган нэрийн барааны дэлгүүрийн дэргэдэх 23-р байрны хойно байрлах хэсгийн байцаагчийн ажлын байр руу зүглэлээ. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан орчны байдал нам гүм, замын ачаалал ч мөн сийрэг байв.

Ингээд хүрэх газраа очиход биднийг ахлах дэслэгч А.Анударь бүсгүй элэгсгээр угтаж авлаа. Түүний ажил өглөө 8.30-д эхлэх бөгөөд хороон цагдаа, олон нийтийн цагдаа нартайгаа цуг хариуцсан хэсгүүдээ эргэж, зөрчил гомдлыг шийдвэрлэдэг байна. Ажлын цаг дууссан хэдий ч шөнийн 23.00 цаг хүртэл оршин суугчдаас ирэх санал гомдлыг авч, шаардлагатай үед шөнийн дуудлагад явдаг гэв. Биднийг орохтой зэрэгцээд тус хорооны оршин суугч өөрийн дүүг алга болсныг хэлж, хайлгах хүсэлтэй байгаагаа учирлалаа. Алга болсон гэх тухайн иргэн архины хамааралтай бөгөөд хэд хэдэн удаа ийн алга болсныг байцаагч бүсгүй олж, эгчид нь хүлээлгэн өгч байжээ.

Бүсгүйн өрөөний хаалга үргэлж онгорхой байх агаад оршин суугчид төдийгүй үйлчилгээ эрхлэгчдийн санал гомдлууд хамгийн түрүүнд хэсгийн байцаагчид ирж, түүнээс шийдвэрлэх боломжтойг газар дээр нь шийдвэрлэж, эрүү үүсэх, баривчлуулах бол хэргийг цааш шилжүүлдэг байна.

Ер нь иргэдтэй хамгийн ойр байж хэрэг шийдвэрлэх, тэдэнд хуулийн зөвлөгөөг өгөх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйч болох зэргээр тал бүрээр өөрийгөө сорьж ажиллах аж.

-Сайн байна уу. Танд юуны өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, мартын 8 баярын мэндийг хүргэе. Тэгэхээр хүмүүс хороо хариуцсан хэсгийн байцаагчийн ажлыг тэр бүр мэддэггүй шүү дээ. Таны ажил хэрхэн өрнөдөг вэ?

Хорооны иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүн нь хэсгийн байцаагчид байдаг. Цагдаагийн албан хаагчийн хийдэг бүхий л ажлыг хийдэг. Хороон дээр гарч байгаа хэрэг зөрчлийг шийдвэрлэж, түүнээс сэргийлэх арга хэмжээг авна. Өглөө, өдөр, орой хариуцсан хэсгүүдээр эргүүл хийх, тухайн хороонд онц ноцтой хэрэг гарсан үед дуудлагаар хэдийд ч хамаагүй очих зэргээр ажилладаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн амар тайван байдал алдагдуулах, агсам согтуу тавих, хулгайн хэрэг зөрчлийг хороо хариуцсан мөрдөгчтэй хамтарч гүйцэтгэдэг. Ихэвчлэн иргэдийн хуулийн хүрээний мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийн чиглэлээр дагнан ажиллаж байна.

Шөнө орой гэснээс амралтын өдрүүдэд хэр их дуудлага, гомдол ирдэг вэ? Тэр бүрт хань нь хэрхэн хүлээж авдаг бол? Ажил мэргэжлийг тань дэмждэг үү?

-Хань сайтай тулдаа л би энэ ажлыг түүртэхгүйгээр, дурлаж хийж байгаа. Бид хоёр хууль сахиулахын их сургуульд суралцаж байхдаа танилцаж, түүнээс хойш 10 жил болж байна. Хань минь ч бас цагдаагийн байгууллагад ажилладаг. Тиймээс миний ажлыг сайн ойлгож, дэмждэг. Бид дундаа нэг охинтой. Охин маань одоо гурван ой өнгөрч явна. Өглөө ажилдаа явахдаа охиноо би хүргэж, орой хань маань авч, гэрийн ажлаа хийдэг. Ажлаасаа ирэхэд, ямар ч үед халуун хоол, халамжилсан сэтгэлээр угтдаг болохоор үнэхээр сайхан байдаг. Мөн хоёр ээж маань бидэнд их тус болдог.

САЙХАН ХАНЬ, ХОЁР ЭЭЖ МААНЬ БАЙГАА УЧРААС Л БИ ГЭРТЭЭ ЗОВОЛГҮЙГЭЭР МӨРӨӨДЛИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

-Яагаад цагдаагийн мэргэжил сонгох болсон бэ? Эмэгтэй хүнийхээ хувьд ажлаа хийх явцад учирдаг саад бэрхшээл болон урам авдаг зүйл нь юу байдаг бол?

Хамт олон, ханийнхаа хүчинд ажилд тулгарах саад бэрхшээл харьцангуй бага байдаг. Би хүүхэд байхаасаа л цагдаагийн албан хаагч болохыг мөрөөддөг байсан. Тиймээс ч арван жилийн сургуулиа төгсөөд эргэлт буцалтгүйгээр энэ салбарт хөл тавьсан. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэхэд болно. Хэсгийн байцаагч хийгээд 5 жил болж байна. Ажлын ачааллын хувьд ер нь их, хүнд байдаг л даа. Гэхдээ одоо ажлаа хийгээд дасаж, бараг л байх ёстой зүйл хэмээн хүлээн авдаг болсон. Охиныгоо нэг ойтой байхад нь ээж нартаа үлдээгээд шууд л ажилдаа орсон. Магадгүй охин маань ухаарч ойлгох насандаа очоод ээжийнхээ ажилд шүүмжлэлтэй хандаж магадгүй.

Оршин суугчид, иргэдээс ирсэн гомдол дуудлагыг шийдвэрлэж өгсний дараа тэд талархсан сэтгэлээ хариу илэрхийлэхэд л өөрөөрөө бахархаж, ажилдаа урамшдаг. Хүмүүсийн амьдралд гэрэл нэмж, нийгэмд сайхан зүйлсийг дэлгэрүүлэхийн төлөө л ажилладаг даа.

-Иргэдээс ихэвчлэн ямар дуудлага, хэрэг зөрчил илэрдэг вэ? Ямар зүйлд таны сэтгэл эмзэглэж явдаг вэ?

-Ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, архидан согтуурч хүмүүсийн ая тух алдагдуулсан дуудлагууд болон хулгайн хэрэг зөрчлүүд их илэрдэг. Ажиглаад байхад иргэдийн хуулийн мэдлэг маш хомс байдаг нь ажиглагдсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад, нөхцөл байдлыг үнэлэх, эмэгтэйчүүдтэй ярилцах, тэдний дотоод сэтгэлийг нээх нь чухал байдаг. Тийм учраас эмэгтэй хэсгийн байцаагч давуу болдог. Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд тэр бүр зовлон асуудлаа ярьж чадахгүй шүү дээ. Тэдгээр хүмүүс ихэвчлэн уурлаж уцаарласан, айж балмагдсан байдаг. Иймд шаардлагатай үед сэтгэл зүйч хүртэл болно. Ер нь иргэдэд асуудлыг учирлаж тайлбарлах, хуулийн хүрээнд ямар шийтгэлтэй болохыг хэлж ойлгуулснаар тухайн хэргийг дахин гаргах нь багасдаг. Намайг зориод ирж байгаа хүмүүсийг өөрийн гэр бүл мэт санаж, аминчлан зөвлөдөг. Иргэдийн архидан согтуурах байдал их байгаа нь л сэтгэлийг минь эмзэглүүлдэг.

-Ирж байгаа дуудлага, зөрчлийн хэд орчим нь шийдэгддэг вэ? Тэр бүрд ямар хүндрэл учирдаг бол?

Дуудлага мэдээллийн ихэнх нь шийдэгдэнэ. Зарим хэрэг дээр цаг хугацаа хэрэгтэй байдаг. Гэвч аль болох иргэний бүхий л гомдол, хүсэлтийг биелүүлэхээр зорьж ажилладаг. Бэрхшээл гэвэл иргэд худал дуудлага өгөх л ажлыг хүндрэлтэй болгодог. Жишээ нь нөхөр нь гэртээ согтуу ирээд унтаж байхад л, эмэгтэйчүүд цагдаа дууддаг. Гэтэл нөхөр нь дуудлага өгснийг ч мэдэхгүй байх жишээний. Иймэрхүү зүйл дээр заримдаа хүлээцтэй хандах хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүрээнд шийдэгдэх боломжтой асуудлыг заавал цагдаа дуудалгүй, гэртээ шийдвэрлэж байх хэрэгтэй.

Биднийг ярилцаж байх мөчид түүнд яаралтай дуудлага ирснээр, бид мянган нэрийн барааны дэлгүүрийн орчимд очсон юм. Тэд хулгайн хэрэгтэй холбоотой дуудлагын дагуу сэжигтнийг цаг алдалгүй илрүүлж, баривчилсан юм. Тэдний ажлыг хөндлөнгөөс хараад суухад бахархах, шантрах сэтгэл эрхгүй төрөв.

Бүсгүй хүнээс гарамгүй зориг тэвчээрийг гаргаж, хариуцсан албаа чин сэтгэлээсээ гүйцэтгэж буй түүнээр бахархахын аргагүй. Ийнхүү энэ хүрээд бидний сурвалжлага өндөрлөв. А.Анударь бүсгүй хулгайн зөрчлийг арилгуулж, шаардлагатай арга хэмжээг авсны дараа иргэний асуудлыг шийдвэрлэхээр ШШГЕГ руу явах ажилтай байгаагаа бидэнд уламжлалаа.

Иргэдийн хувьд тухайн хэсгийн хороо хариуцсан хэсгийн байцаагч нартайгаа ойр дотно ажиллаж, холбоотой байснаар маш олон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн хэрэг зөрчлөө цаг алдалгүй арилгуулах боломжтой байна. Иймд цагдаагийн мөрдөснөөс айж эмээлгүйгээр, асуудал зовлонгоо учирлаж байх хэрэгтэйг бүсгүйн ажил бидэнд харууллаа.

https://eguur.mn/78911/?fbclid=IwAR2KOEHlcSrKpgz8C6utgu0Urm-R2qQ9NcDwBDAw81vUnaGFJdit7T0dcuY

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
41
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
43
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
253
253
2026/08/25
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын мэдээ
Хоногийн нөхцөл байдлын мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас
253
253
2026/08/25
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
41
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
43
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
0
49
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
47
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
0
46
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
36
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
0
42
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
0
57
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
43
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
0
39
2026/08/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос