en

Цагдаагийн ахмад М.Мөнхшүр: Баяр наадмын өдрүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2019-07-10 12:41:00
2397

Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэд төөрөх, түлэгдэх, бэртэж гэмтэх, цаашлаад хүчирхийлэлд өртөх зэрэг олон төрлийн гэмт хэргийн золиос болдог билээ.

Энэ талаар болон эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ хэрхэн зөв баярлуулах талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа.

Эх сурвалж: www.ice.mn

-АМРАЛТЫН ГАЗРЫН ЖОРЛОНД УНАЖ НАС БАРСАН ОХИНЫГ НЭГ ХОНОГИЙН ДАРАА ОЛСОН-

-Сайн байна уу. Хэнтий аймаг байрлах амралтын газрын жорлонд зургаан настай эмэгтэй хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн сайн байна уу. Юуны өмнө уншигчдад бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай байгааг сануулмаар байна. Энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймагт байрлах Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Аврага тосон амралтын газар байрлан амарч байсан зургаан настай эмэгтэй М гэх хүүхэд алга боллоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Тухайн нас барсан хүүхэд эмээтэйгээ хамт сувлилын газарт хэвтэн эмчлүүлж байхдаа сураггүй болсон тухай эмээ нь цагдаагийн байгууллагад хандаснаар эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн.

Тухайн өдөр дуудлага мэдээлэл долдугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн орчимд ирсэн байдаг. Харин цагдаагийн байгууллага 24 цагийн туршид тасралтгүй хайж улмаар маргааш өдрийн 20 цагийн орчимд “Эвтэй дөрвөн өргөө гэх амралтын газрын нийтийн жорлонд золгүй байдлаар унаж нас барсан байсныг олсон.

Түүнчлэн яг энэ харамсалтай хэрэг гарсан өдөр Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт тогонд цохиулсан хүүхэд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалтаар тус дүүргийн 24-р хороонд оршин суух хаягтай 15 настай эрэгтэй О гэх хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад бөмбөг нь өндөр хүчдэлийн шон дээр тогтсон байсан. Харин хүүхэд бөмбөгөө авах гэж байгаад тогонд цохиулан биедээ хүнд гэмтэл авсан. Одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Энэ мэтчилэн урин дулааны цаг ирсэн яг энэ үед эцэг эхчүүд хүүхдээ гадаа ганцаанг нь хараа хяналтгүй тоглуулах, хамгаалалтгүй орхих, эсвэл гэр бүлээрээ голын эрэг бараадаж амарч зугаалж байхдаа хүүхдээ эрсдэлд оруулж байдаг. Хүүхэд өөртөө учирч болзошгүй аюулаа таамаглаж чадахгүй учраас эрсдэж амь нас эрүүл мэндээрээ хохирч байдаг. Энэ байдлыг эцэг эхчүүд хамгийн түрүүнд ойлгодог мэддэг байх ёстой. Бидний нүдэн дээр маш олон харамсалтай, золгүй хэргүүд болж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил өдөр бүр хэвлэл мэдээллээр цацагдаж, цахим орчинд шуугиж байна.

Өнгөрсөн жилийг бүгдээрээ эргэн санаад үзэхэд байрныхаа гадна тоглож байгаад тогонд цохиулан есөн настай хүүхэд нас барсан. Мөн хөл бөмбөгийн талбайд тоглож байгаад штаканд даруулан нас барсан гэх мэтчлэн амшигт хэргүүд гарсан бид бүгд мэднэ. Заримдаа энгийн хүн сонсоход итгэхэд бэрх аймшигт хэргүүд болж байна. Гэвч өнөөдөр тэр хэргүүд яг бодитоор үйлдэгдсээр байна.

-Эцэг эхчүүд нэг л хором анхаарлаа сулруулахад хүүхэд гэмт хэргийн золиос болж байна шүү дээ?

-Тийм. Хүүхдийн аюулгүй байдлыг байнга хангаж байх нь эцэг, эхчүүд өөрсдөө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Иймээс эцэг, эхчүүд болон асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Хараа хяналтай сайжруул гэхээр зарим залуу гэр бүлүүд төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Мөн хэт их ажлын ачааллаасаа болж хүүхдэдээ төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байна. Гэтэл өнөөдөр бусдын хүүхэд бэртэж гэмтэж, амь насаа алдаж байхад маргааш өдөр нь таны хүүхэд бэртэж гэмтэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

Тиймээс та өөрийн бусдын хүүхдэд ч гэсэн анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Хэрэв бага насны хүүхэд илтэд гудамжинд ганцаараа явж байгаа харсан бол сэтгэл гаргаж хэнтэй явж байгааг асуух, анхааруулах, сануулж зөвлөж хэлэх хэрэгтэй. Хүүхэд бол өөрөө маш том ертөнц юм. Энэ ертөнцийг эрүүл сайхан байлгахын тулд ээж, аав хоёрын үүрэг хариуцлага маш чухал.

Ихэнх аав, ээж нар манай хүүхэд гадаа байсан тэрнээс боллоо, үүнээс боллоо гэж бусдад буруу өгөх хандлага их байдаг. Мөн амьгүй юмс үзэгдэл рүү чиглүүлэхбусдыг буруутгахдаа чухал гол биш юм. Эхний ээлжинд аав та, ээж та хүүхэдээ бэртэх гэмтэх энэ үед хаана байсан бэ, өөрсдөө хүүхдээ зөв асран хамгаалж, зөв хүмүүжүүлж байх ёстой. Та хүүхдээ аюулгүй орчинд өсөх нөхцлийг бүрдүүлэх ёстой.

-Одоо баяр наадмын өдрүүд эхэлсэн байна. Энэ  өдрүүдэд хүүхдүүд ихээр төөрөх, гэмтэх зэрэг тохиолдол их байдаг шүү дээ?

-Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Энэ өдрүүдэд аливаа учирч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллана. Хамгийн түрүүнд бага насны хүүхэд төөрч болзошгүй байдалд хяналт тавьж ажиллана. Өмнөх баяр наадмуудыг ажиглаж байхад эцэг, эх нь түрхэн зуур цүнхээ ухах хооронд хүүхэд хүмүүсийн олны хөл хөдөлгөөнд өөрийн мэдэлгүй ороод алга болчихдог төөрчихдөг тохиолдол их гарсан.

Тэрнээс хүүхэд санаатайгаар хүүхэд дагаж явдаг тохиолдол байхгүй. Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтраад бага насны хүүхдэд бугуйвч зүүх нь хамгийн сайн арга юм.

Заавал цагдаагаас өгөх ёстой гэлгүйгээр та бүхэн өөрсдөө дор бүрнээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс утасны дугаараа бичиж гаранд нь зүүлгэж өгөх юм бол эргээд олоход илүү хялбар байх болно гэж хэлмээр байна.

-Мөн баярын өдрүүдэд гол ихээр бараадаж усанд осолдох нь их байдаг?

-Ихэвчлэн гэр бүлээрээ гол ус бараадаж баярлаж өнгөрүүлдэг. Насанд хүрсэн хүмүүс хэт их архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдох тохиолдол бүртгэгддэг. Голын усанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орох юм бол биеийн шөрмөс татаж ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болдог учраас осолддог. Харин бага насны хүүхдүүд биесээ тоглож байгаад усруу түлхэж хөл алдан осолдож байна. Бас нэг эргээс нөгөө эрэг хатгалахдаа хөл алдаж осолдох гэх мэтчилэн тохиолдлууд их гардаг. Энэ бүх эрсдэлд өөрсдийгөө болон бага насны хүүхдийг өртүүлэхгүй байх үүднээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, эрсдлээ тооцож сайхан баярлах нь зүйтэй байх гэж бодож байна.

У.УРАНЦЭЦЭГ

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
89
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
89
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
142
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
140
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
114
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
114
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
122
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
111
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
190
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
174
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос