en

Нийгмийн эрүүлийг хамгаалахын тулд өөрсдийн эрүүл мэндээ үл хайхрагчид

2019-04-17 12:05:00
2539

Өвлийн ид хүйтэн, тунарсан их утаан дунд зогсох замын цагдаа нарыг хараад тэдний эрүүл мэнд ямархан байдаг бол гэж та бодож байв уу. Цагдаа гэхээрээ л бусдаас тусгай төрсөн нэгэн биш билээ. Тэдэнд ч гэсэн өвдөж зовох, сульдаж тэнхээрэх үех байх нь гарцаагүй. Харин иргэд бид эдгээр хүмүүсийн ааш авир, алив мууг нь урьтаж ярихаас бус эрүүл мэнд, сэтгэл санаа нь хэрхэн байдгийг тоодоггүй, анзаардаггүй. Цагдаа гэж хэн бэ. Үнэн хэрэгтээ таны аав, хүү, хань, ах, дүү, амраг садан чинь биш гэж үү. Гэтэл хаа танихгүй газраас харь хүн ирчихээд соёлт нийгмийн ухамсарт хүмүүн шошготой биднийг журамлаад, захиргаадаад байгаа мэтээр аягладаг нь дэндүү давруу хэрэг л дээӨвлийн ид хүйтэн, тунарсан их утаан дунд зогсох замын цагдаа нарыг хараад тэдний эрүүл мэнд ямархан байдаг бол гэж та бодож байв уу. Цагдаа гэхээрээ л бусдаас тусгай төрсөн нэгэн биш билээ. Тэдэнд ч гэсэн өвдөж зовох, сульдаж тэнхээрэх үех байх нь гарцаагүй. Харин иргэд бид эдгээр хүмүүсийн ааш авир, алив мууг нь урьтаж ярихаас бус эрүүл мэнд, сэтгэл санаа нь хэрхэн байдгийг тоодоггүй, анзаардаггүй. Цагдаа гэж хэн бэ. Үнэн хэрэгтээ таны аав, хүү, хань, ах, дүү, амраг садан чинь биш гэж үү. Гэтэл хаа танихгүй газраас харь хүн ирчихээд соёлт нийгмийн ухамсарт хүмүүн шошготой биднийг журамлаад, захиргаадаад байгаа мэтээр аягладаг нь дэндүү давруу хэрэг л дээ.

2018 онд Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн 7111 алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчлөлийн судалгаанд хамруулжээ. Ингэхэд алба хаагчдын 884 нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй үүнээс 756 алба хаагчийг хоолны дэглэм барих шаардлагатай гэж үзсэн, 507 нь зүрх, судас, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй, 668 нь бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй, 403 нь нүдний эмгэгтэй, 244 нь амьсгалын эрхтний тогтолцооны эмгэгтэй, 219 нь мэдрэлийн эмгэгтэй мөн харшил, дотоод шүүрэл, яс, булчин холбогч эдийн гэмтэл зэрэг маш олон төрлийн өвчлөлтэй байсан нь илэрсэн байна. Анзаарсан бол алба хаагчдын дийлэнх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй байгаа нь тэдний ажлын нөхцөлөөс шалтгаалжээ гэж шуудхан хардаж болохоор байгаа юм. Учир нь цагдаагийн албаныхан хэзээ ч тогтсон цагт, чанартай хоол унд идэж чаддаггүй. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын СААА-ны хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав хэлэхдээ “Цагдаагийн эргүүл жижүүрийн алба болон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хоолны мөнгийг 2018 оны нэгдүгээр сараас 5000 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч энэ нь хангалттай хэмжээний мөнгө биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн тус мөнгийг алба хаагчдын цалингийн картанд шууд шилжүүлдэг байсныг болиулж алба хэлтсийнх нь ойролцоох цайны газруудтай гэрээ хийдэг болсон байгаа. Тэгэхгүй болохоор дээрх хоолны мөнгөө тамхи авахад эсвэл ар гэрийнхэндээ өгчихөөд байна. Гэтэл цагдаа нарын эрүүл мэндэд зайлшгүй нэн шаардлагатай зүйл бол эрүүл, зөв хооллолт байгаад байна. Тиймээс бид хоолны мөнгийг картанд нь хийх бус ажлынх нь ойролцоох цайны газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Ингэвэл ядаж алба хаагчид маань тогтсон цагт, биед тустай хоол цай идээд байх боломж бүрдэнэ” гэсэн юм. Түүнчлэн судалгаагаар 668 алба хаагч бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй гарчээ. Үүний шалтгаан нь мэдээж манай орны эрс тэс уур амьсгал, өвлийн хүйтэн нөлөөлсөн гэж үзэж болно. Тэр дундаа замын цагдаа нар өвлийн хасах 30 хэмд гадаа олон цагаар ажиллах нь энэ өвчлөлийн гол шалтгаан болов уу. Иймд Цагдаагийн ерөнхий газраас хүйтний улиралд олон цагаар гадаа зогсож ажилладаг буюу хөдөлмөрийн хүнд нөхцөл болох гудамж, талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг хэв журам, замын цагдаагийн алба хаагчдад утаанаас хамгаалах маск 2438 ширхгийг хуваарилан олгосоноос гадна захиалгаар нохой дотортой гутал хийлгэж, тараасан байна. Мөн замын цагдаагийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор Солонгос Улсад үйлдвэрлэсэн олон улсын стандартын шаардлагыг хангасан 700 ширхэг электрон шүглийг алба хаагчдад хүлээлгэн өгчээ. Цаашлаад дохиур дээрх кнопийг нэг дарахад шүгэл үлээдэг, хоёр дарахад дохиур дээр гэрэл асдаг, гурав дарахад дохиураас гар чийдэн асдаг байх зохицуулалттай дохиурыг Замын цагдаагийн албаныханд өгөхөөр судалж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын СААА-ны хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав хэлсэн юм. Мөн алба хаагчдын дунд хувь хүний эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, зөв хооллолт, халдварт бус өвчний талаарх сургалтыг явуулж, алба хаагч, ажилтны сэтгэл санааны байдлын түвшин, стресс үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн цогц судалгаа авч нэгтгэн сэтгэл зүйг тодорхойлох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. Дээрх буюу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчлөлийн судалгаанд хамрагдсан алба хаагчдын 270 хэвтэн эмчлүүлсэн бол 161 алба хаагч яаралтай хагалгаанд орсон байна. Өөрөөр хэлбэл, 161 цагдаа өнөөдөр ч үхэхээ мэдэхгүй өвчнөө үл анзааран ажилдаа зүтгэж явсан гэсэн үг. Эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартахгүй гэсэндээ тэд өөрийн эрүүл мэндийг золин байж зүтгэж яваад талархахаас яах билээ. 7111 алба хаагчийг мөн элэгний хорт хавдар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд хамруулсан байна. Ингэхэд 239 нь С вирустай, 317 нь В вирустай, 45 алба хаагч өндөр идэвхжилтэй гэж гарчээ. Иймд 81 алба хаагчийг эмчилгээ, сувилгаанд оруулж, 1708 алба хаагч дархлаажуулалтын вакцин (I, II, III тунд) хамрагдсан гэж Цагдаагийн ерөнхий газрын хүний их эмч Д.Төгөлдөр хэллээ. Мөн тэрбээр “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан, ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, үүргээ гүйцэтгэх үедээ бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан 347 алба хаагчийг гэр бүлийн хамт “Сүүж уул” амралт, сувилалд үнэ төлбөргүй сувилуулах ажлыг зохион байгуулсан” гэж байлаа. Цагдаагийн албаныханд тулгардаг нэг бэрхшээл нь ажлын хэт ачааллаас үүссэн сэтгэл санааны хямрал аж. Нэг үхрийн эвэр доргивол мянган үрхийн эвэр доргидог гэдэг шиг нэг алба хаагчийн санаатай, санаандгүй хийсэн буруу үйлдлээс болж нийтээрээ баалуулах нь алба хаагчдын сэтгэл зүйд маш хүндээр тусдаг гэдгийг хурандаа С.Баасанжав учирлаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд цахим орчин дахь иргэдийн идэвхи өндөр байгаа хэрээр цагдаагийн нэр хүндэд халдах тохиолдол их гардаг болжээ. Энэ нь эргээд алба хаагч, ажилтны ажил болон хувийн амьдралдаа хандах хандлагад сөргөөр нөлөөлөх, ажлаасаа халшрахад хүргэх болжээ. Иймд алба хаагчдын харилцааг эерэгжүүлэх, сэтгэл зүйг засах, стрессийн түвшин, сэтгэл зүйн хямрал, гутрал, депрессийн түвшинг оношлох ажлыг үе шаттай зохион байгуулж эхэлсэн байна. Гэсэн ч судалгаанд оролцсон цагдаа нарын 37 хувь нь ажлаас халшрах бага зэргийн өөрчлөлттэй, 25.6 хувь нь ажлаас халшрах мэдэгдэхүйц өөрчлөлттэй, 17.7 хувь нь ажлаас халшрах өндөр өөрчлөлттэй гэсэн бүлэгт багтжээ. Энэ бол нийслэл дэх судалгаа юм. Харин хөдөө орон нутгийн алба хаагчдын дунд ажлаас халшрах судалгааны дүн тун бага үзүүлэлттэй гарсан байна. Энэ мэт алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд анхаарах нь зүйтэй юм байна гэж үзсэний үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газраас “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүн ч сайн гарчээ. с.баасанжав: Эерэг үр дүн гарсан тул “эрүүл цагдаа” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн талаар Цагдаагийн ерөнхий газрын СААА-ны хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжаваас дараах зүйлийг тодрууллаа.

-Эрүүл цагдаа” хөтөлбөрийн талаар цухасхан дурьдаач?

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг хэвшүүлэх замаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйг бэлтгэхэд “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм.

-Алба хаагчдад тулгамддаг олон асуудлын тэргүүн эгнээнд мэдээж эрүүл мэнд багтах нь гарцаагүй байх. тэр дундаа манай орны нөхцөлд?

-Алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэхэд эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Энэ асуудал үеийн үед алба хаагчдын дунд яригддаг байсан. Ажлын ачаалал ямар билээ. Нойртой, нойргүй, хоолтой, хоолгүй л ажилладаг хүмүүс шүү дээ. 2016 онд Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн харьяа дүүрэг, нэгжийн 1700 алба хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж үзэхэд 50 орчим хувь нь зүрх судас, мэдрэл, дотоод эрхтний өвлөлөөс үүдэлтэй эмгэгтэй гарсан нь бидний анхаарлыг татсан. Энэ эрсдлийг ямар аргаар бууруулах вэ гэж ярилцаад “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд үндсэн дөрвөн стратегийн зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, алба хаагчдыг өвчлөлд хүргэх эрсдэлт зан үйл буюу архи, тамхины хэрэглээнээс аль болох татгалзуулах, эрүүл зөв хооллох, хоёрдугаарт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг алба хаагч бүр дээр жил бүр авч байх. Ингэснээр өвчлөлийг эрт үед нь илрүүлж, өвчлөхгүй байхад нь нөлөөлөх, гуравдугаарт, алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, дөрөвдүгээрт, мэдрэлийн гаралтай өвчлөл буюу стрессээс гаргах, урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэлзүйчдийн баг ажиллуулъя гэж шийдсэн. Ингэснээр ажлын ачааллаас үүсэх эвгүй зан харилцааг ар гэртээ болон бусдад гаргахгүй байх эерэг талтай юм.

-Хөтөлбөрийн үр дүн хэр гарч байна?

-Зохих үр дүнгээ өгсөн, өгч байна. Алба хаагчид маань эрүүл мэнддээ хандах хандлага нь дээшилсэн. Зөв хооллолтын талаар ярьдаг болсон. Хамт олны дунд түлхүү спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг боллоо. Энэ мэт эерэг үр дүн гарсан.

-Хөтөлбөрийг хэр хугацаанд хэрэгжүүлэх вэ, цаашид үргэлжлүүлэх үү?

-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

Цагдаа, дотоодын цэргийн албанд нуруу туруу, бие бялдарын хөгжил, эрүүл мэндээрээ хамгийн сайн гэсэн үзүүлэлттэй аавын хөвгүүд, ээжийн охид ордгийг та андахгүй биз ээ. Гэтэл тэд нийгмийн эрүүлийг хамгаалахын тулд өөрсдийн эрүүл мэндийг ийн зольж байж ажилладгийг дээрх эрүүл мэндийн нөхцөл байдал нь бэлхэн харуулж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгүүлч Д.Эрдэнэцэцэг

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
120
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
124
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
120
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
124
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
125
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
109
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
102
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
103
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
100
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
100
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
95
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
93
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос